Мэтью Сусни Бухарестийн хүйтэн жавартай гудамжаар байгаа мөнгөнд нь таарах зул сарын гацуур мод хайна. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болж, энэ удаагийн шинэ жилээ хийж чадахгүй байвал яана гэж бодно. Бусад хүмүүсийн нэгэн адил 42 настай Румын улсын барилгын ажилтан эдийн засгийн өсөлтийн дарамтаас үүдэлтэй инфляцийн өсөлтөөс болж зовж ийн шаналж байна.
Дунджаар тус бүс нутагт гол нэрийн барааны үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн хурдацтай өсч байгаа нь жилийн өмнөхөөс долоон хувь, зарим тохиолдолд түүнээс ч илүү байна. Румын улсын нийслэлд гацуур мод 20-30 хувиар илүү үнэтэй байдаг. Хоёр хүүхдийн эцэг Сусни "100 лей (бараг 23 ам.доллар) надад одоо хэтэрхий их үнэтэй байна. Энэ жил тохирох мод олох магадлал улам бүр багасч байна" гэж хэлэв.
"БҮХ ЮМНЫ ҮНЭ МАШ ХУРДАН ӨССӨН"
Зургадугаар сараас хойш зээлийн хүүг өсгөхөд Европын холбоог тэргүүлсэн тус бүс нутгийн төв банкууд үнийн уналтаас зайлсхийх боломжтой гэдэгт итгэлтэй байгаа бололтой.
"Инфляцийг өдөөж буй олон хүчин зүйл нь түр зуурын шинжтэй байдаг. Хэрэв инфляци тогтворжвол энэ нь өөрөө биелэх үйл явц болж хувирах бөгөөд бид энэ мөчлөгт аль хэдийн орсон байна гэж айж байна" гэж Унгар дахь Рандстанд боловсон хүчний фирмийн менежер хэлжээ.
Бүгд Найрамдах Чех улсад ажилчдын тавны нэг нь цалин хөлс үнийн дагуу өсөхгүй бол ажлаа солиход бэлэн байна гэж "STEM/MARK" агентлагийн арваннэгдүгээр сард хийсэн судалгаагаар тогтоожээ. Үүний зэрэгцээ, аж үйлдвэрийн компаниудын талаас илүү хувь нь ирэх онд үнээ таван хувиар нэмэгдүүлнэ гэж аравдугаар сард хийсэн бизнесийн холбоодын судалгаа харуулжээ.
Сүүлийн үеийн мэдээллээр инфляц бүс нутгийн хэмжээнд долоо орчим хувьтай өссөн байна. Польшид сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн бол Чех, Румынд сүүлийн 13 жилийн, Унгарт 14 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Төв банкны тооцооллоос харахад ирэх онд эдгээр дөрвөн улсад инфляцийн түвшин дунджаар зургаан хувьд хүрэх хандлагатай байгаа нь 2008 оны санхүүгийн хямралаас хойшх бүс нутгийн хамгийн өндөр дундаж үзүүлэлт юм.
Польшийн засгийн газраас зарласан бензин, хий, цахилгааны татварыг бууруулснаар 2022 оны эхэнд инфляцийн оргил үеийг бууруулна гэж эдийн засагчид үзэж байгаа ч айл өрхүүдэд бэлэн мөнгө тараах бодлого нь оны сүүлээр инфляцийг өсгөхөд хүргэж болзошгүй юм.
Эх сурвалж : Reuters
Т. Исү
Холбоотой мэдээ