Covid-19-ийн эсрэг биетийн коктейлийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн эсрэг биетийн коктейлийг зөвшөөрлөө

Covid-19-ийн эсрэг биетийн коктейлийг зөвшөөрлөө

АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газраас "Астразенека" компанийн Covid-19-ээс хамгаалах зорилготой эсрэг биетийн коктейлийг зөвшөөрсөн тухай Лхагва гаригт мэдэгдлээ. Уг коктейль нь дархлаа сул болон Covid-19-ийн вакцин хийлгээд гаж нөлөө илэрсэн хүмүүст зориулсан халдвараас сэргийлэх бэлдмэл юм.

"Evusheld" нэртэй уг эсрэг биетийн коктейль нь халдвараар өвчлөөгүй эсвэл халдвартай хүнтэй ойрын хавьтал болоогүй насанд хүрэгчид болон өсвөр насныханд зориулагджээ. Тиксагевимаб болон цилгавимабын найрлагатай моноклональ эсрэг биетийн коктейль нь "Астразенека" компанийн хувьд маш чухал алхам боллоо.

Тэд өнгөрсөн сард 700 мянган тун коктейлийг АНУ-ын зах зээлд нийлүүлэхээр тохиролцсон байна. Уг коктейль нь Covid-19-ийн шинж тэмдэг илрэх эрсдэлийг 77 хувиар бууруулдаг болох нь туршилтаар нотлогджээ.

Вакцин нь огт өвчлөөгүй дархлааны системд эсрэг биет болон халвартай тэмцэх чадвартай эсүүдийг тогтоох зарчмаар ажилладаг. Харин коктейль нь халдвар авсан тохиолдолд үйлчлэх тогтолцоотой, хүний биед удаан хугацаанд орших чадвартай лабораторийн аргаар хийсэн эсрэг биетүүдийн найрлагатай.

Дарааллан хоёр тун хэрэглэх ёстой уг коктейль нь хэдэн сараас эхлээд нэг жил хүртэл үйлчилгээгээ хадгалахаар зохион бүтээжээ. Одоогийн байдлаар халдварын эсрэг хамгийн найдвартай хамгаалалт нь вакцин болоод байгаа ч, коктейль бол дархлаа суларсан болон вакцины гаж нөлөө илэрсэн хүмүүсийн хувьд өвчнөөс сэргийлэх шинэ боломж юм гэж АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газраас онцоллоо.

Моноклональ эсрэг биет нь халдвар авсан тохиолдолд эхэн буюу дунд үеэс нь хүндрэлийг таслах зогсоох үйлчилгээтэй. "Eli Lilly",  "Regeneron", "GlaxoSmithKline" зэрэг эм үйлдвэрлэгч компани мөн ижил төстэй бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж