Их Британий эрчим хүчний зах зээлд шинэчлэлт оруулах хэрэгтэй гэж зохицуулагч Офгем төрийн байгууллага өнөөдөр /2021.12.9/ мэдэгдэж, ирэх долоо хоногоос төлөвлөгөө гарган өөрчлөлт оруулахаа мэдэгджээ.
Сүүлийн хэдэн саруудын турш Их Британийн 20 гаруй ханган нийлүүлэгчид уналтад орж, үнийн дээд хязгаараас болж хэрэглэгчиддээ дамжуулж чадаагүй шатахуун зэргээс үүдэн зохицуулагчдийн хяналтанд орсон байна.
"Эрчим хүчний зах зээлд хурдан шуурхай шинэчлэл хэрэгтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Одоогийн систем нь зах зээлийн ийм эрс тэс үйл явдалд зориулагдаагүй" гэж "Офгем"-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
"Офгем"-ийн тэргүүн чиглэл бол үйлчлүүлэгчдийг хамгаалах бөгөөд ойрын хэдэн долоо хоногт өөрчлөлтүүдийг зарлах болно гэв. Мөн " Бид шаардлагатай өөрчлөлтийн хурд, зах зээлийн санхүүгийн уян хатан байдлын талаархи санаа зовоосон асуудал, түүнчлэн үнийн дээд хязгаараар дамжуулан шударга үнэ, тусгалаа олсон байдлыг хангахын тулд ноцтойгоор тэмцэж байгааг харуулах болно" гэж мэдэгдэв.
Офгем-ийн хэлснээр аюулгүйн сүлжээ нь 4 сая гаруй үйлчлүүлэгчийг хамгаалж, шинэ ханган нийлүүлэгчид рүү шилжүүлж, зээлийн үлдэгдлийг нь хамгаалсан гэлээ .
ЭХ СУРВАЛЖ : REUTERS