Ким Кардашиан экс нөхөртөө талархав

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан экс нөхөртөө талархав

Ким Кардашиан "People’s choice award-2021" арга хэмжээний үеэр "Fashion icon" шагнал хүртлээ. "Balenciaga" брэндийн тас хар хослолоор гоёсон реалити шоуны од, бизнес эмэгтэй Кардашианд өнгөрсөн жилийн "Fashion icon" шагналын эзэн Трэйси Эллис Росс цомыг нь гардууллаа.

“Загварын шүтээн болсон хүнээс өөрөөс нь цом гардан авсан минь нэр хүндийн хэрэг байлаа. Баярлалаа” гэж тэрбээр Россд хэлжээ. Цомоо гардан авах үедээ өөрт нь ийм боломж олгосонд талархлаа илэрхийлээд яг л зүүдлээд байгаа мэт байна гэжээ. Мөн тэрбээр экс нөхөр Канье Уэстэд хандан загварын ертөнцтэй анх танилцуулсанд баярлалаа гэж хэлсэн байна. “Би загварт үнэхээр шунан дурласан. Надад урам зориг өгдөг маш олон хүy бий” гэжээ.

Кардашиан болон Уэст нар 2014 онд гэрлэснээсээ хойш долоон жилийн дараа албан ёсоор салсан. Алдарт хосууд дөрвөн хүүхэдтэй бөгөөд тэднийгээ хамтран асран хамгаалах хүсэлт гаргасан гэж GMA-ээс мэдээлж байв.

Кардашианы "Fashion icon" шагналаас гадна түүний гэр бүл "Best reality tv show" шагналыг хүртжээ. “Саналаа өгсөн бүх хүмүүст маш их баярлалаа. Мөн онцгойлон "Balenciaga" брэндийн хамт олонд жилийн турш гайхалтай дүр төрхийг надад бүрдүүлж өгсөнд талархаж байна” гэж Кардашиан хэлсэн байна.

"Met Gala-2021" арга хэмжээнд оролцох үеэрээ тэрбээр мөн "Balenciaga" брэндийн хөлөөс толгой хүртэл үргэлжилсэн тас хар хувцсаар гоёсон. “Хөлөөсөө толгой хүртэл өмсдөг дан хувцаснаас илүү гарах гоёл Америкт байна уу” гэж уг хувцаслалтынхаа талаар бичиж байжээ.

Эх сурвалж: GMA

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж