"Төөрсөн хонинууд минь М.Тулгат даргадаа хүрээд ир"

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

"Төөрсөн хонинууд минь М.Тулгат даргадаа хүрээд ир"

"Төөрсөн хонинууд минь М.Тулгат даргадаа хүрээд ир"

Ардчилсан нам /АН/ дотоод асуудлаа цэглэж чадалгүй явсаар өнөөдрийг хүрэв. Хоёр толгойтой, хоёр тамгатай, хоёр хуваагдсан АН-ын жинхэнэ дарга хэн бэ гэх асуудал Улсын дээд шүүх дээр гацаастай хэвээр, эргэлзээ дагуулсаар. Тэгвэл М.Тулгат даргатай АН өнөөдөр /2021.12.09/ мэдээлэл хийв.

Энэ үеэр АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Өмнөх Ерөнхийлөгчийн нөлөөнд байдаг  хууль, шүүхийн байгууллага  АН-ыг бойкотолж байна. Би намынхаа эгэл жирийн гишүүдэд хандаж “Төөрсөн хонинууд минь  М.Тулгат дарга дээрээ хүрээд ирээ.  Бүгд хамтдаа сөрөг хүчний үүргээ гүйцэтгэе. Авлига албан тушаалын хэргээр барьцаалагдсан нөхдүүд МАН-ын гар хөл болж АН-ын гишүүдийг төөрөгдөлд оруулж байна. АН үеийн үед авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлэлгүй хатуу хандаж ирсэн. 

Харин МАН хэдхэн хоногийн өмнөөс дээрх жишгээр явна гэдгээ мэдэгдсэн. МАН үнэхээр л шударга ёсыг тогтоох гэж байгаа бол  эхлээд АН-аас очсон зарим нэг нөхдүүдийг намаасаа хөөгөөч. Хэдийгээр тэр хүний бүрэн эрх байлаа ч гэсэн хоёр намын дунд хорт хутгаж  байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын баруун гар байсан  зарим нөхдүүд АН-ын бүртгэлд гай болж байна" гэлээ. 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж