Монголчуудын олсон "оновчтой" санаанууд | News.MN

Монголчуудын олсон "оновчтой" санаанууд

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Монголчуудын олсон "оновчтой" санаанууд

Монголчуудын олсон "оновчтой" санаанууд

Дархан чиглэлийн зам дээр малын шир дэвссэн зураг олон нийтийн сүлжээнд цацагдав. Бод малын шир яагаад зам дээр дэлгэсэн талаар Мал эмнэлгийн ерөнхий газар болон Дарханы Эрүүл мэндийн газартай холбогдож мэргэжилтнүүдээс тодруулахад "Малын гоц халдварт өвчин ихэнх аймагт гарсны улмаас халдварын тархалтыг хумих, алдахгүй байх зорилгоор орон нутгийн зам дээр шир дэлгэсэн" гэв. Тухайлбал, Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу нэвтэрдэг хэсэгт үхрийн шир тавьсан. Үхрийн ширэнд ариутгалын бодис шингээсэн бөгөөд ингэснээр машины дугуйг хүний ажиллагаа шаардахгүйгээр ариутгаж байгаа гэдгийг холбогдох албаныхан тодотголоо.

Мал эмнэлгийн ерөнхий газраас асуухад аймгуудын гарах орох зам дээр үхрийн шир дэлгэсэн гэнэ. Цар тахал, халдварт өвчний тархалт өндөр байгаа үед хамгийн хямд бөгөөд оновчтой арга гэх хариултыг өгөв.

Өнгөрсөн зун цайны данх, шанага бариад замын нөхөөс хийж буй зам засварынхныг харсан  иргэд ийм арчаагүй улсад амьдарч байгаадаа гутарч, харамсч буйгаа илэрхийлж байв. Гэтэл саяхан хогны машины ард хоёр хүн суугаад зам дээр давс цацаж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж мөн багагүй шүүмжлэл дагуудсан.  Харин энэ удаа олон жил хийж буй Дарханы зам дээр дэлгэсэн шир олны сонирхлыг ихэд татав.

Төсөвлөдөг, төлөвлөдөг атал бодит байдал дээрээ ажил хэрэгтээ мөнгөө зарцуулж чадахгүй жишиг Монголд тогтоод удаж буй. Шүлхийтэй тэмцэхээр хэдэн арван сая төгрөгийн санхүүжилтийг яам гаргасан ч халдвараас урьдчилан сэргийлэх энэ аргаа хямд бөгөөд оновчтой шийдэл гэж өөрсдийгөө хаацайлж суугаа нь харамсалтай. Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх хэр оновчтой шийдэл бол.

Элдэв янзын хөшөө барьж, төсвийн мөнгийг үрж байгаа дарга нар энэ байдлаасаа иргэдээсээ биш гэхдээ дэлхийгээс ядаж ичдэггүй юм байх даа. Тэд Монгол Улсын "том дарга" гээд гадаадад гайхуулаад явдаг биш бил үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХахаХаха
32
ТэнэглэлТэнэглэл
17
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-09 64.119.25.60

Yu ni buruu gej Hudlaa dugui shurshsen boldogoos deer

Avatar

Зочин 2021-12-09 192.82.70.105

Юуг нь шүүмжлээд байгаа юм бэ . Энэ үхрийн шир дэвсдэг чинь зүгээр юм бишүү . Машины дугуйг ариутгаж чадаж бна ш дээ . Ариутгалын шингэнээ доошоо алдахгүй бариад байж болж байвал болоо ш дээ . Бас тэр данханд замын хар тосоо хайлуулаад ан цаваа бөглөдөг чинь их хэмнэлттэй зүгээр арга шүү дээ

Avatar

Зочин 2021-12-09 203.23.199.186

Ерөнхий сайдыгаа нэг очуулаач, тэгж байж л шийдүүлнэ. Хурган дарга нарт шийддэг нэг ч ухаан байхгүй

Avatar

Зочин 2021-12-09 202.126.89.109

нөхцөл байдал үүссэн энэ цаг үед муугүй санаа буянт малын гэмтээсэн түүхий эдээ хог дээр хаясанаас буянт мал сүрэгээ ингэж хамгаалж тортох хэрэгтэй зөв санаа

Avatar

Зочин 2021-12-09 111.220.50.43

Ажил хийсэн хүнд өшөөтэй хонзонтой болсон ардчилсан нийгэмд амьдрана гэдэг үнэхээр хүнд юмаа.

Avatar

энхтайван 2021-12-09 202.126.88.192

фаак юууу

Avatar

ЗОЧИН 2021-12-09 176.63.15.53

МАН-ЫН ТРОЛЛУУД ЭНЭ КОММЭНТНЫ ХЭСЭГТ БҮР ЛААЖИЙНАА ЗӨВ САНАА, ЮМ ХИЙСЭН ХҮНИЙГ ШҮҮМЖИЛЛЭЭ ЭНЭ ТЭР ГЭЧИХСЭН. НҮДНИЙ БУЛАЙ!!!

Avatar

Zochin 2021-12-09 66.181.161.31

Миний бяцхан одой морь та нараас илүү ухаантай юм байна

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.93

Харин ч оновчтой шийдэл байна шт. Дугуй руу хагас дутуу ариутгалын бодис шүршсэн болдог биз дээ

Avatar

Зочин 2021-12-09 150.129.143.137

Шир 4000 төгрөг болсон.шүлхий замаа алдсан.хяналтаас гарсан.улсаас бодлрго алга даа.

Avatar

Иргэн 2021-12-09 202.9.40.186

Зөв санаа. Ариутгачихаж бна мөн эдчихэж бна. ..Данхаар тэж хийх чинь хэмнэж бна. Дахин халааж хээглэчихнэ. Ер нь юм хийж бга хүн л буруутан болорд бдаг юм.Хийхгүй, сэтэхүй хүмүүс ард нь цагаан гартан болоод амаа билүүддэг гоочлогчид… Хийж бгаадаа урам хайрлаж тусалж дэмж манайхаан!

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-09 103.140.11.92

юу вэ

Avatar

Zochin 2021-12-09 217.138.211.30

buduuleg bish ee.baynaa haruulj bn.gadaadiin oronuudad ingej aris shiir ee zam deer tavih uu.(mal,surgeere bayn uls gedgee) haruulj baih shiv de.

Avatar

Зочин 2021-12-09 203.91.115.54

Гарчиг буруу байна. Монголчуудаас тухайлан хэлбэл нүүдэлчдээс хүн төрөлхтний мэдлэгийн системд оруулсан нэмэр хандив, нээлт гэмээр юмуу. Тэр данх бол хэр баргийн хомосапиенсын толгойд орохгүй шүү.

Avatar

Зочин 2021-12-09 82.144.201.2

Бас нөгөө талаараа " замын хэвтээ цагдаа" болж байгаа, болж л бна.кккккккк

Avatar

Зочин 2021-12-09 192.82.70.23

Хөгжилтэй орнууд замын ойр зуурын хагархай г манайханы данх шиг юмаар замын хар гожуулаад авсаархан засчихдаг юм билээ гэж гадэыханы магтана даа. өөрсдийгөө болохлоор элдвээр муулана .болж бүтэж байвал юугаар яаж хийсэн яадаг юм . Америкууд супер машиныхаа суудлын бүрээсийг гараараа осдог юм билээ гэж муулаач чадахгүй шүү дээ .Тэгж ярьвал монголын сайхан уламжилалт аргууд зөндөө л бий түүнийгээ орчин үед зохицуулж бренд болгооч гоочлогчид минь

Avatar

Зочин 2021-12-09 66.181.178.215

Aaaa h*****d bgaanbeee hahah danhaaraa dahiad hdn jil nohohuu mashin tehnik oroltsuulaad hiiwel hdn jildee garh hurhgui bhuu. Ali n deer bn. Yutai ch zuirleed bgan. Mashin burees garaar hiih chn brend gar urlal ugaas chanartai unetei.

Avatar

W3 2021-12-09 202.72.245.125

Резин дэвсгэр дэвсчихгүй дээ. Арай бүдүүлэг бус ээ? ккк

Avatar

Зочин 2021-12-09 192.82.91.188

Өөрсдөө юу ч хийж чадахгүй,гэхдээ харсан бүхнээ шүүмжилж мэрж суудаг сэтгэл мэдрэлийн өвчтөнгүүт манайд маш олон бий. Зөрим нь бүүр бусдыг гүтгэж гөрдөж,дайрч доромжилж ,үнэнийг мушгин гуйвуулж нэр төрийг нь гутаахыг оролдоно.Хийсэн ажлыг нь харлуулж үгүйсгэнэ.Энэ бол харин бүхнээс аюултай шүүмжлэх бүү хэл үзэн ядмаар зүйл.Арьсны хувьд , үнэхээр л тийм ашиггүй зүйл юм бол, халдвар багасгахад нөлөөлөхгүй зүйл бол,улсын нэр төрд харшлах эд бол болиулья хоргильё.

Avatar

Зочин 2021-12-09 66.181.160.5

ҮХРИЙН ШИР ЗАМ ДЭЭР ДЭВСЭХ, ДАНХААР ХАЛУУН ЗАМЫН ХАР ГООЖУУЛЖ ХИЙДГЭЭ ОЛОН УЛСАД ИННОВАЦИ ГЭЖ ШИНЭ БҮТЭЭЛИЙН ЭКСПОРТ БОЛГООД ГАРГАЧИХААЧ МАН-ЫН ДАРГА НАРАА!!! ТЭГВЭЛ МОНГОЛ УЛС БАЯЖИХ БУС УУ?

Avatar

Think & Change ‼️ 2021-12-09 202.126.89.165

📌 МОНГОЛД МАА/ХАА-Г 21 АЙМАГ БҮРТ САЙН ХӨГЖҮҮЛЖ ШИНЭ ШАТАНД ГАРГАВАЛ УЛСЫН Э/З СЭРГЭНЭ, ХҮН БҮХЭН АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛНО.
ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭХ ГЭЖ МАНГАРТАД ДЭМИЙ !!
📌УУЛ УУРХАЙГААС ОЛОХ ОРЛОГОО СОНГУУЛИАР НАМУД БЭЛЭНГЭЭР ТАРААЖ ИДЭЖ ШАМШИГДУУЛАХ БУС НИЙГМИЙН ДЭД БҮТЦЭД Л ЗАРААСАЙ !!
📌 ТӨР & АРД ИРГЭД ХИЛИЙН ЦААНААС, ВАГОН ВАГОНООР НЬ ОНЦ ШААРДЛАГАГҮЙ, ТЭВЧИЖ БОЛОХ ДЭМИЙ БАРАА ТАВААР ЗӨӨЖ МӨНГӨ, ХӨРӨНГӨӨ БҮҮ ҮРЭЭСЭЙ !! ЛАНГУУН ДЭЭРХ БАРААНЫ 70% НЬ ХЭРЭГГҮЙ, ТЭВЧИЖ БОЛОХ ДЭМИЙ БАРААНУУД БНА ‼️

Avatar

Зочин 2021-12-09 66.181.189.52

Төсөв мөнгийг нь ДАРГА нар идчихдэг учраас аргаа бараад ийм юм санаачлаж бна. Харин үүнийг санаачилсан хүнийг нь ТОМ БҮДҮҮН БЯРТАЙ дарга болгох хэрэгтэй юм шиг… Хий шүгэлддэг хоосон ДДанх бол хэрэггүй…

Avatar

Амараа 2021-12-09 103.57.95.98

Арьсаа ингэж элдэх гоё санаа гаргаж гэж эхлээд бодлоо

Avatar

Зочин 2021-12-09 103.57.95.98

арьсаа ингэж элдүүлэх гоё санаа биш үү

Avatar

Лавлаа 2021-12-09 192.82.91.253

Шүршихэд зөвхөн дугуйг ариутгадаг юм бол Сайжруулаад нэвтрүүлэхэд болохгүй нь юу байх билээ

Avatar

Зочин 2021-12-09 66.181.160.42

Юу нь буруу гэж.шинэ санаа оноо байвал хэлээд өгчих.харсан болгоноо шүүмжилдэг чинь сэтгэцийн өвчин шүү

Avatar

999 2021-12-09 64.119.23.28

Монголчууд буянт малынхаа арьсаа ингэж доорд үздэг юмуу. Малаа вакцинд хамруулдаггүй Тахал тараасан айлаас нь тлргууль авах хэрэгтэй ш дээ

Avatar

зочин 2021-12-09 202.55.182.178

засмал замын хагархайг данхаар замын хар урсгаж хийх нь маш зөв санаа шүү , царцахаар нь данхандах замын хараа халаагаад гэсгээчихнэ . Үхрийн арьс машин дээгүүр нь явахлаар эсгий шиг шахагдаж норгосон шингэнээ доошоо урсгаж алдах нь бага бас л зөв санаа . Энэ шбос-ыг санаачлаад байгаа хүмүүсийг харин ч шагнаж урамшуулж байх хэрэгтэй .

Avatar

Ганаа 2021-12-09 203.91.112.217

Булган аймгиййн мал эмнэлэг хариуцсан авгай нар энд тэнд сумдадаа очоод бас хонины арьсыг зам дээр нэг явган хүний гүүрнээс нарийхан цувуулж тавьчихаад ШҮЛХИЙ өвчинөөс сэргийлж байгаа гэнэ лээ…. Ингэж төрийн ажил хийдэг хүмүүсийг болиулах цаг нь болоогүй юу?

Avatar

mgl 2021-12-09 202.179.11.230

ter hushuu, musei chini juulchin irehed uzeh yumtai bailgah gej barij baina, mun hoich ueiihenii bolovsrold heregtei shuu dee. odoo uzeh yum yu ch alga.

Avatar

Зочин 2021-12-09 103.9.90.100

бас хогны машины ард суугаад гараараа давс цацдаг биз дээ. Шүүмжлэнгуут дотор оруулж суулгаад гараар нь давс цацуулна. Бас мундаг сэтгэдэг ард түмэн шүү

Avatar

Зочин 2021-12-09 66.181.190.93

Замын хагархай, ан цавыг халуун битумээр данхаар нөхөх нь олон улсад хэрэглэдэг арга байгаа шүү. юугаа ч мэдэхгүй байж хүн шоолох нусан дарцагнууд.

Avatar

зочин 2021-12-09 66.181.168.8

ш** мэд үү

Avatar

Ьлд 2021-12-09 202.126.89.50

х** муу л***р МАНгас минь псду

Avatar

Иргэн 2021-12-09 66.181.161.95

Өөрсдийн идэвх санаачлага зориг зүрх сонголт бас залхуу ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж