Хилийн хорио, үнийн өсөлт болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан улсын томоохон эмнэлгүүд төлөвлөгөөт мэс заслаа 50 хувь багасгасан байна. Тухайлбал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон бусад эмнэлгүүд төлөвлөгөөт мэс заслаа бууруулахаас өөр сонголтгүй болж тус шийдвэрийг гаргажээ.
Улсын нэгдсэн эмнэлгүүдэд хийдэг төлөвлөгөөт мэс заслын оочер ихэсч, ирэх оны 4-5 дугаар сар хүртэл цаг төлөвлөсөн болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Ачааллын хувьд Covid-19 халдвараас шалтгаалах хүндрэл буурсан хэдий ч бусад зайлшгүй шалтгаан нөхцөлтэй иргэдэд үйлчлэхэд цаг олдохгүй хүндрэлтэй буй аж.
Өвчтний ар гэрийнхний зүгээс санал хүсэлтийг эмнэлгийн удирдлагуудад хэлж байгаа ч шаардлагатай тоног төхөөрөмж болоод бусад хэрэгцээт зүйлсийн хувьд хомсдолд орсон гэх тайлбарыг өгч байгаа юм байна.
Иргэд Эрүүл мэндийн даатгалаараа бараг сарын дараах дугаар авч улсын эмнэлэгт үзүүлж байгаа аж. Харин одоо эмнэлэг бараадсан ч төлөвлөгөөт хагалгаанд орох тохиолдолд хугацаа алдах эрсдэлтэй болжээ.
Холбоотой мэдээ