Буутай дээрэмчдээс айсан НҮБ хүнсний тусламжаа зогсоожээ | News.MN

Буутай дээрэмчдээс айсан НҮБ хүнсний тусламжаа зогсоожээ

Буутай дээрэмчдээс айсан НҮБ хүнсний тусламжаа зогсоожээ

Буутай дээрэмчдээс айсан НҮБ хүнсний тусламжаа зогсоожээ

Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Этиоп улсын Комболча болон Десси хотуудад хүнс хуваарилахаа түр зогсоолоо. Буу тулгасан дээрэмчдээс айсандаа ажилтнууд юу ч хийж чадалгүй, хангамжийн хүнсийг алдаад байсан тул НҮБ ийм шийдвэрт хүрчээ.

Амхара муж дахь Комболча хотод хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн бүхий маш их хүмүүнлэгийн хангамж хулгай дээрэмд өртсөн байна гэж НҮБ-ын төлөөлөгч Стефани Дюжаррик хэллээ. “Тиграйн цэргүүд болон нутгийнхны мэдэгдэж буйгаар Комболчад сүүлийн үед жижиг хэмжээний хүнсний хулгай яваандаа бүхэл бүтэн агуулах дээрэмдэх хэмжээнд хүрсэн байна. Зэвсэгт хүчнийхэн хүмүүнлэгийн ажилтнуудыг ингэж дарамталж байгаа нь хүлээн зөвшөөрөхөд бэрх асуудал. Энэ явдал хамгийн хэрэгцээтэй газарт тусламж хүргэнэ гэсэн НҮБ болон бусад бүх хүмүүнлэгийн түншүүдийн хүсэл зоригийг мохоож байна” гэжээ.

Хүнсний тусламж нэн шаардлагатай хойд Этиоп улсад дээрэм тонуул гаарч буй нь хоол тэжээлийн дутагдал, хүнсний аюулгүй байдлын асуудлыг улам хурцатгаж байна. Этиоп улсын хойд хэсэгт байрлах Тиграй, Амхара, Афар мужуудад нь ойролцоогоор 9.4 сая иргэн амьдардаг.

Амхара дахь хүмүүнлэгийн ажиллагаанд явж байсан гурван хүнсний машиныг цэргийн алба хаагчид хувийн хэрэгцээндээ албадан ашиглаж байжээ. НҮБ-ын төлөөлөгч Дюжаррик уг сөргөлдөөнд холбогдох талуудыг хүмүүнлэгийн тусламжийн ажилтнуудад хүндэтгэлтэй хандаж, хамгаалалтад авахыг уриалжээ.

Хойд Этиопд ийнхүү хүмүүнлэгийн ажиллагаа доголдож байгаа нь Нэгдсэн улсын хувьд нэн тэргүүнд авч хэлэлцэх асуудал гэж АНУ-ын төрийн департмент Нэд Прайс хэлжээ. Тэрбээр уг мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр хийхээр талуудыг уриалаад байна.

Холбооны засаг захиргаа болон Тиграйны хойд хэсгийн удирдагчдын хооронд он удаан жил үргэлжилж буй дайны хөлд мянга мянган энгийн иргэд үрэгдэж, сая саяараа орон гэрээсээ дүрвэсээр байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-09 66.181.189.52

Дампуу ийм африк шиг болон алдах юм…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж