2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 506,921,620.63 төгрөгийн үнийн дүн бүхий 1,151,115 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +13.46%), "Талх чихэр" ХК (TCK+10.60%), болон "Дархан нэхий" ХК (NEH+10.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Их барилга" ХК (IBA-14.29%), "Гонир" ХК (GNR- 11.63%) болон "Түмэн шувуут" ХК (TUM- 11.46%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 69,951 ширхэг нэгж эрх 60,458,785 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.44 хувиар өсөж 40834.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,467,415,322,511.19 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ