Хятадын сансрын аялагч төхөөрөмж нууцлаг "овоохой" илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Хятадын сансрын аялагч төхөөрөмж нууцлаг "овоохой" илрүүлэв

Хятадын сансрын аялагч төхөөрөмж нууцлаг "овоохой" илрүүлэв

Хятадын “Yutu 2”  аялагч төхөөрөмжийн сүүлийн үеийн бүртгэл дээр нэгэн нууцлаг “овоохой" илрүүлжээ. “Yutu 2”  өнгөрсөн сард билгийн тооллын 36 дахь өдөр Вон Карманы тогоо дээгүүр жолоодож байхдаа шоо хэлбэртэй биеттэй таарсан гэж Хятадын үндэсний сансрын агентлагтай холбоотой хэвлэл мэдээллийн суваг болох "Space.com"-д нийтэлсэн нийтлэлд дурджээ.

Сарны алс талд газардсан аялагч төхөөрөмж 2019 оны нэгдүгээр сард анх саран дээр буужээ. Тэндээс тэнгэрийн хаяанд байгаа нууцлаг объектын зургийг буцааж илгээв. Тухайн объект 80 метрийн цаана байрлах бөгөөд хоёроос гурван сарын хугацаанд аялж байж нууцлаг овоохойд хүрнэ гэж албаны хүмүүс мэдээлжээ.

"Space.com" сайтад "нууцлаг овоохой" гэдэг нь гадаад үзэмжээр нь орлуулагч нэр болгон ашигладаг байна.  Тиймээс энэ нь шууд утгаараа овоохой биш гэдгийг онцолжээ. Mөн уг объектын жинхэнэ гарал үүслийн талаарх тайлбарыг санал болгов.  Энэ нь "нөлөөллийн үйл явдлын улмаас ухсан том чулуу” байж магадгүй гэлээ.

Эх сурвалж : cbs news

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж