Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран өчигдөр /2021.12.8/ хил дээр очиж ажилласан байна. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзжээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:
-Туршилт амжилттай болсон учир маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана. Одоогоор Эрээний талд гарсан 150 машин байна. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Харин Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг тавихгүй гэсэн. Гол нь Монголоос хамааралтай даалгавар байна.
Хоёр улсын Ерөнхий сайд нар аравдугаар сард утсаар ярьж, Тяньжин дээр саатсан чингэлгээ татаж авч дуусгах талаар тохиролцсон. Тухайн үед 4800 гаруй чингэлэг Тяньжинд байсан. Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд нийт 5000 гаруй чингэлгийг татсан. Тэгэхээр тохиролцоо биелсэн гэсэн үг. Харин өнөөдөр яагаад Тяньжинд 3000 чингэлэг байна вэ гэвэл далайн тээврээр өдөр бүр бараа таваар ирж байгаатай холбоотой гэв.
Холбоотой мэдээ