Билл Гейтсийн сан Тайванийн Медиген вакцины III тунгийн холимог туршилтанд тусалж байна | News.MN

Билл Гейтсийн сан Тайванийн Медиген вакцины III тунгийн холимог туршилтанд тусалж байна

Билл Гейтсийн сан Тайванийн Медиген вакцины III тунгийн холимог туршилтанд тусалж байна

Билл Гейтсийн сан Тайванийн Медиген вакцины III тунгийн холимог туршилтанд тусалж байна

"Билл ба Мелинда Гейтсийн сан" (Bill & Melinda Gates Foundation) -ий санхүүжүүлдэг  “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх инновацийн холбоо” (Coalition for Epidemic Preparedness Innovations, CEPI) Ухань хотоос гаралтай уушгины хатгалгаа (COVID-19) вакцины холимог болон нэмэлт дархлаажуулалтын эмнэлзүйн туршилтыг явуулахын тулд Тайванийн Медиген (MVC) компанитай хамтран ажиллаж, вакцинжуулалтын илүү уян хатан стратеги боловсруулж, вакцины хангамжийн тодорхойгүй байдал, хомсдлын асуудлыг багасгахад туслалцаа үзүүлэх болно гэж мэдэгдэв.

Тайваньд "Mix and Match" нэртэй энэхүү гетерологийн (heterologous) туршилтыг явуулах бөгөөд үүнд 960 орчим хүн хамрагдах төлөвтэй байна. Шинжилгээний урьдчилсан дүнг хамгийн наанадаа ирэх оны (2022) эхний улиралд багтаан гаргах төлөвтэй байна. “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх инновацийн холбоо”-ны зүгээс “Вакциныг хольж тарих нь вакцины нийлүүлэлт тогтворгүй байгаа бага, дунд орлоготой олон оронд чухал үүрэг гүйцэтгэх болно” гэв. Энэхүү туршилт нь үнэ цэнэтэй тоон баримтыг олж авахын тулд бусад вакцинуудтай Медиген вакциныг хольж тарих юм.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ, “12-р сарын 1-ний байдлаар Тайваньд COVID-19-ийн вакцины эхний тунд  хүн амын 78 хувь, хоёр дахь тунд хүн амын 58.6 хувь хамрагдсан ба үүнээс Медиген вакцинд 1.44 сая гаруй хүн хамрагдсан байна. (нийт хүн амын тооны 5% орчим); Дэлхий даяар Омикрон хувилбарт вирусийн халдварын аюул нүүрлэж байгаатай холбогдуулан Тайвань 12-р сарын 2-ноос гурав дахь тун вакциныг хийж эхэлсэн. Энэ оны 10-р сарын сүүлчээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) "Бүлгийн туршилтын вакцин" хөтөлбөрийн хоёрхон вакцины нэгээр Медиген вакцин сонгогдсоны дараа дэлхийд нэр хүндтэй сайн санааны сан уг вакцины туршилтыг дахин ивээн тэтгэж байгаа нь түүний үр дүнгийн томоохон нотолгоо болж байгаа юм. Монгол Улсын одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо мэдэгдэхүйц буурч, иргэд гуравдугаар тунд идэвхтэй хамрагдсаар байна. Тайвань Монгол хоёр орон цар тахлаас урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын талаар бие биенээсээ суралцах боломжтой асар их туршлага хуримтлуулсан. Хоёр талын эмнэлзүйн болон цар тахлаас урьдчилан сэргийлэх байгууллагуудын холбогдох солилцоо, хамтын ажиллагаа бэхжиж байгаад баяртай байна.” гэв.

  1. “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх инновацийн холбоо” -ны (CEPI) албан ёсны вэб сайтад Тайваний Медиген (MVC) компанитай хамтран COVID-19 вакцины холимог болон нэмэлт дархлаажуулалтын эмнэлзүйн туршилт хийхээр болсоноо зарлав. (Зургийн эх сурвалж: CEPI албан ёсны вэбсайт)
  2. Энэ оны 10-р сарын сүүлчээр ДЭМБ-ын “Бүлгийн туршилтын вакцин" хөтөлбөрийн хоёрхон вакцины нэгээр Медиген вакцин сонгогдож дахин олон улсад хүлээн зөвшөөрөгдөж вакцины эмнэлзүйн чухал туршилтуудад оролцохоор болсон.

Зургийн эх сурвалж: Тайванийн төв мэдээллийн агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-09 202.126.89.165

ТАЙВАНУД БОЛОВСРОЛТОЙ, МЭДЛЭГТЭЙ, АЖИЛСАГ, БҮТЭЭЛЧ АРДУУДТАЙ УЛС ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж