Бейонси толгойноосоо хөл хүртэл "Gucci x Balenciaga"-гаар гоёжээ | News.MN

Бейонси толгойноосоо хөл хүртэл "Gucci x Balenciaga"-гаар гоёжээ

Бейонси толгойноосоо хөл хүртэл "Gucci x Balenciaga"-гаар гоёжээ

“Forbes” сэтгүүлээс жил бүр тодруулдаг дэлхийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтад дуучин Бейонси, Тейлор Свифт, Рианна нар нэрлэгджээ.

Тэгвэл Бейонси өчигдөр инстаграм хуудсандаа нөхрийнхөө хамт авхуулсан зургаа оруулсан нь олон хүний анхаарлыг татлаа. Тэрбээр толгойноосоо хөл хүртэл "Gucci x Balenciaga" брэндээр гоёсон байна. Бейонсийн өмссөн хослол нь 13 мянган ам.долларын үнэтэй. Энэхүү хослолыг нь алдартай хоёр брэнд хамтран “The Hacker Project” коллекцид зориулан урласан аж.

“Forbes” сэтгүүлээс дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад алдартай уран бүтээлчид, гүйцэтгэх захирлууд, улс төрчид, сайн үйлстэн, хэвлэл мэдээллийн төлөөллийг багтаадаг.

Өдгөө 40 настай Бейонси инстаграмд 222 сая дагагчтай. Тэрбээр дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтын 76-нд нэрлэгджээ. Дуучин Бейонси, Жейзи нар бол энтертайнмент ертөнцийн хамгийн баян хосын нэг билээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

– Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж