ОХУ: Украиныг АНУ-тай яаралтай хэлэлцэнэ гэж хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

ОХУ: Украиныг АНУ-тай яаралтай хэлэлцэнэ гэж хүлээж байна

ОХУ: Украиныг АНУ-тай яаралтай хэлэлцэнэ гэж хүлээж байна

Владимр Путин, Жо Байден нарын өндөр эрсдэлтэй уулзалтын дараа АНУ-тай “Тив тивийн стратегийн аюулгүй байдлын тухай хэлэлцээр”-ийг хурдан эхлүүлнэ гэж Кремль мэдэгдэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитри Песков сэтгүүлчдэд Лхагва гаригт хэлэхдээ “Хоёр улсын ерөнхийлөгч төвөгтэй, сөргөлдөөнтэй нөхцөл байдлын талаар ярилцаж эхлэн төлөөлөгчдийг томилно” гэжээ.п

Путин, Байден нар доод түвшний уулзалт зохион байгуулж, дахин уулзалдах боловч хэзээ болохыг хэлэх боломжгүй гэв. Тэдний Мягмар гаригт хийсэн виртуал дээд хэмжээний уулзалтаар Украин улсын ойролцоох Оросын цэргийн хүчний зузааралт болон Москвагийн эсрэг шинэ эдийн засгийн хориг арга хэмжээг буруутган ярилцлаа.

Гэвч Кремлийн АНУ-д санал болгож байгаа тохиролцоонд оролцох талаар Байден тодорхой хариулт өгөөгүй байна. Кремлийн мэдэгдэлд Орос улс Украины хилийн ойролцоо 100 мянга орчим цэргээ үлдээж, яриа хэлэлцээгээ хараахан орхиогүй байгааг дурджээ.

Орос, АНУ тус бүр цаашдын яриа хэлэлцээ хийх талаар тодорхой бус баталгаа өгсөн боловч эдгээр уулзалтын  сэдэв, хэзээ хийх нь тодорхойгүй хэвээр байна. Орос улс НАТО-г зүүн зүг рүү цааш тэлэх, Украин болон Оростой хил залгаа бусад орнуудад пуужингийн систем байрлуулахыг хязгаарлах "хуулийн баталгаа" авахыг хүсч байгаагаа мэдэгдэв. Энэ нь Москва эвсэлтэй шинэ гэрээ байгуулахыг эрмэлзэж байгааг илтгэж байгаа нь зарим гишүүдийн дургүйцлийг төрүүлж магадгүй юм.

Цагаан ордон Оросыг халдан довтлох аюулыг багасгахыг хэлэлцээний нөхцөл болгон хүсч байгаа бөгөөд Байден Украин руу Оросын шинэ довтолгооноос үүдэн гарах тодорхой хориг арга хэмжээний талаар Орост анхаарууллаа. АНУ болон Украин улс Оросыг нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн ажиллагаа явуулахаар төлөвлөж магадгүй гэж тооцоолсон байна.

Хэлэлцээр хийснийхээ дараа Байден Их Британи, Герман, Франц, Италийн удирдагчидтай бага хурлаар ярилцав. Ерөнхийлөгч Даваа гаригт тэдэнтэй зөвлөлдсөн бөгөөд Цагаан ордон  “Украины хил дээр Орос цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаатай холбогдуулан уялдаа холбоотой, иж бүрэн арга барилаар нягт холбоотой байхаар тохиролцсон” гэж мэдэгдэв.

Эх сурвалж : The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж