“Омикроны тархалт хурдан, эмчлэгдэх хугацаа урт байна”

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

“Омикроны тархалт хурдан, эмчлэгдэх хугацаа урт байна”

“Омикроны тархалт хурдан, эмчлэгдэх хугацаа урт байна”

Улсын онцгой комиссын шуурхай штабаас халдварын тархалтыг хумих ажил хэр үр дүнтэй хийж буй талаар өчигдөр /2021.12.9/ мэдээлсэн. Тодруулбал, шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбоотой нисэх буудал болон тусгаарлалтын цэгүүдэд онцгой анхаарч байгаа эсэхэд хяналт тавьсан байна.

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан:

-Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Био аюулгүйн лабораториос гаргасан мэдээллээр омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна. Тухайлбал, омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт эргэн шилжих. Үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

Харин онцгой анхааруулж байгаа зүйл нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх, халдвар авсан өвчинтэй ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн ажиглалтад байлгах нь зүйтэй.

Эдгээр аргууд нь омикрон хувилбарын дэгдэлтийг удаашруулах, халдварын оргил үеийг хойшлуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм гэсэн судлаачдын нэгдсэн судалгаа гарчээ. Иргэд үүргээ ухамсарлан өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвараас хамгаалах дэглэмээ баримтлахыг анхааруулж байна.

Гадаад харилцааны яам болон гадаадад суугаа Элчин сайдын яамд олон улсын судалгааны байгууллагуудын мэдээг нэгтгэж, УОК-ын Шуурхай штабт өдөрт хоёр удаа өгдөг. Одоогийн байдлаар халдварын нөхцөл байдал хуучин хэвийн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж