Музейн сан хөмрөг бүрдүүлэхээр нэмж 7 тэрбум төгрөг төсөвлөжээ | News.MN

Музейн сан хөмрөг бүрдүүлэхээр нэмж 7 тэрбум төгрөг төсөвлөжээ

Музейн сан хөмрөг бүрдүүлэхээр нэмж 7 тэрбум төгрөг төсөвлөжээ

Музейн сан хөмрөг бүрдүүлэхээр нэмж 7 тэрбум төгрөг төсөвлөжээ

“Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажил дууссан. Одоо энэ музейн сан хөмрөгийг хэрхэн бүрдүүлэх ажил үлдээд буй. Музейн талбайн хувьд Ази тивдээ тавдугаар орох зай багтаамжтай. Дэлхийн хамгийн том музейд ашигладаг аюулгүй байдлын системийг суурилуулна гэдгийг албаныхан мэдээлсэн.

Энэ талаар Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Чингис хаан музейн сан хөмрөгийн бүрдүүлэлтийн ажил дээр бид төлөвлөлт хийсэн. Үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөний хүрээнд албан байгууллага музей хувь иргэд, гадаадын музейгээ хуулбар авах ажлыг хийж байна. Музейн барилга дөнгөж ашиглалтад ороод байна. Аюулгүй байдал, шугам сүлжээ, үзмэр дэглэлт гээд олон ажлыг хийнэ. Үүний дараагаар үзмэрүүдээ сан хөмрөгтөө шилжүүлж авна. Өөрөөр хэлбэл, сан хөмрөг дэх үзмэрээ цуглуулж, байрлуулах бэлтгэлийг хангаж амжаагүй байна. Мөн аюулгүй байдал талаас техник тоног төхөөрөмж аюулгүйн дохиоллын системийн тохируулга хийнэ” гэв.

Шинээр байгуулж буй “Чингис хаан” музейд орчин үеийн виртуал, дижитал технологийн шийдлүүдийг нэвтрүүлж байгаа. Нийтдээ 40 орчим контент хэлбэрийн үзмэр байршуулахаар төлөвлөжээ.

Музейн есөн давхар барилгын долоон давхарт нь байнгын үзэсгэлэнгийн танхим байрших гэнэ. Үүнээс тавдугаар давхар тэр чигээрээ Монголын эзэнт гүрэнтэй холбоотой үзмэрийг дэлгэнэ аж. Энэ талаар Б.Даваацэрэн ярихдаа “Бид эд өлгийн зүйлсээс хаад язгууртны хэрэглээний төсөөллийг бий болгохыг зорьж буй. Мөн дээрээс нь үзмэртээ тулгуурласан контент хэлбэрийн түүхэн үйл явдлын мэдээллийг өгнө. Энэ музей өөрөө их онцгой. Бүх үзмэрийн заал танхимыг онцгой байдлаар төлөвлөсөн. Хоёрдугаарт, энэ музейг Чингис хааны нэрээр нэрлэсэн. Тийм учраас бид дутуу дульмаг, хуучин уламжлал дээрээ суурилсан дэглэлттэй байлгахыг бодохгүй байгаа. Төрт ёс, түүхийн уламжлалыг харуулсан музей байхаар зорьж байна” гэлээ.

"ИХЭНХ ХУУЛБАРЫГ ДИПЛОМАТ ШУГАМААР ЭНЭ ЦАГ ҮЕД БЭЛЭГЛЭЛИЙН ЖУРМААР АВЧ БАЙНА"

Гадаадаас 106 ширхэг үзмэр авч ирэх байснаас яриа хэлэлцээний явцад зарим үзмэр нь хасагдсан талаар өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар Орос, Хятад, Япон, Австри, Франц, Их Британи зэрэг улсуудаас үзмэрээ авчээ.

Тэр дунд ямар онцгой үзмэр ирсэн талаар Б.Даваацэрэнгээс тодруулахад “Жишээлбэл, Японы компаниар Хубилай хааны усан цэргийн флотын усан дорх үлдэгдлийг 1:1 хуулбар макет хийлгэж байна. Монголын эзэнт гүрний хүчирхэг байдлыг илэрхийлэх хэсэгт дэлгэх юм. Монголчууд түүхэн цаг хугацаанд зөвхөн өнөөдрийн хил хязгаараар амьдарч байгаагүй. Тэртээ XIII зуунд бид эзэнт гүрэн байгуулсан түүхтэй. Түүхэн цаг хугацаанд бий болсон үнэт зүйлсээ хойч үедээ уламжлуулахаар сан хөмрөгөө бүрдүүлнэ. Ихэнх хуулбарыг дипломат шугамаар энэ цаг үед бэлэглэлийн журмаар авч байна. Мэдээж зарим үзмэрүүдийн хуулбарыг гадаадаас авахдаа олон улсын мастеруудын хөдөлмөрийн хөлс, зохиогчийн эрхийн зардал гарч байгаа” гэсэн юм.

2021 онд “Чингис хаан” музейн сан хөмрөгт долоо орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт баталжээ.

Музейн үзмэр дэглэлтийн төлөвлөгөөнд туссанаар 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэхээр төлөвлөжээ. Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98.2 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна. Үүний 80 гаруй хувь нь эх үзмэр, бусад 20 хувь нь гадаад улсуудад буй дурсгалуудын А хуулбар байхаар тооцоолсон.

Сонирхуулахад шинэ музей дотор Чингис хаан судлалын олон улсын хүрээлэн байрлах юм.

 "АЙМАГ, УЛСЫН МУЗЕЙД ХАДГАЛАГДАЖ БУЙ 6000 ОРЧИМ ҮЗМЭРИЙН ЖАГСААЛТ ГАРГАЖ ӨГСӨН"

Соёлын өвийн үндэсний төвөөс “Чингис хаан” музейн сан хөмрөгт орох шаардлагатай улс, аймгийн музейд хадгалагдаж буй үзмэрийн жагсаалтыг гаргаж өгчээ. Энэ талаар тус төвийн захирал Г.Энхбатаас тодруулахад “Манай төвөөс аймаг, улсын музейд хадгалагдаж буй 6000 орчим үзмэрээс хууль дүрмийн дагуу шилжүүлэх ямар үзмэрүүд байж болох вэ гэдэг жагсаалтыг гаргаж өгсөн. Тэр дундаас аль үзмэрийг нь авахаа “Чингис хаан” музейн удирдлага, Соёлын яамнаас сонгох юм.

Манай төвийн мэргэжилтнүүд зарим үзмэрийг сэргээн засварлаж, түр шинэ байрандаа хадгалж байна. Өнөөдрийн байдлаар зарим хээр хөдөө байдаг газар дээрээс нь зөөж хөдөлгөж болохгүй хөшөө чулуунуудын хэв хуулбарыг хийж авах ажлыг хийж байна. Энэ жилийн малтсан судалгаагаар илрүүлсэн зарим нэг археологийн олдворуудыг тус музейд шилжүүлнэ гэсэн. Жишээлбэл, Булган аймгийн Баяннуурын дурсгал багтаж буй” гэв.

Музейн барилгад Засгийн газраас 2020 онд 53 тэрбум төсөвлөсөн. Харин 2021 оны улсын төсөвт 67 тэрбум төгрөг болж, төсөвт өртөг нь нэмэгдсэн бол музейн үзмэрийн сан хөмрөгт дахин 10 тэрбум төгрөг төсөвлөсөн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-09 202.179.24.131

Hullbar tavisan gazriig muzei gedegui

Avatar

Зочин 2021-12-09 98.37.80.18

hereg huuchirahgui ee ta nariig tsaazlah tsag irne ee

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-09 122.201.31.128

баахан A copy аваад тавьчихгүй бол ч яахав дээ

Avatar

Зочин 2021-12-09 122.201.22.58

Ийм л малнууд төр засаг удирдаж байна даа монголчууд аа.Тавих үзмэр байхгүй байж музeйн барилга барьж мөнгө хулгайлаад .Энэ арай даварцан луйвар уу?

Avatar

Зочин 2021-12-09 142.79.202.93

Цавчаагаар нь хэдэн эмнэлэг сургууль барих байсан бол. Хайран мөнгө. Архи нь архиараа хот нь Өндөрхаанаараа музей нь “төв” хэвээрээ бхймаар л байна шүү ер нь

Avatar

Зочин 2021-12-09 192.82.75.108

ХУБИЛАЙН ФЛОТЫН СЭГ НЬ ХЯТАД СОЛОНГОС МУЖААНУУДЫН БҮТЭЭЛ БИЗ ДЭЭ

Avatar

Музейн барилгын шийдэл нэг л онцгүй юм 2021-12-09 64.119.27.95

Үндэсний хэв шинжээ оруулаад өвөрмөц барьж байгуулж болоогүй юмуу ??

Avatar

Зочин 2021-12-09 150.129.142.127

Хүрэлсүх нь 2 тэрбумыг ш*** байх даа. Цаагуураа их шаааж байгаа нөхөр

Avatar

Зочин 2021-12-09 150.129.142.99

ugasaa shaadiimaa hogshoon

Avatar

Зочин 2021-12-09 66.181.191.105

энэ музэйнээс ерөн нийт хэдийг идсэн бол эд нар…

Avatar

Зочин 2021-12-09 103.80.210.183

460 тэрбэмаас 200 тэрбум бол шууд халаасанд

Avatar

Зочин 2021-12-09 202.21.108.218

Хувилай хааны эд зүйлсээс хуулбар гэж юу байнаа?Хятадууд юм өгсөн үү?

Avatar

ИРГЭН 2021-12-09 202.9.46.42

7 тэрбумыг нь нөгөө сүрхий амьтан нь идчих байх даа…………………….

Avatar

Badarch taxar 2021-12-09 59.153.114.121

Гадаадын том тэрбумтан саятангуудад хандаж хөрөнгө мөнгөны туслалцаа гуйх хэрэгтэй !! Энэ тохиолдолд ичиж нэрэлхэсний хэрэггүй ! Аугаа чингис хаанд туслах хүн энэ дэлхий дээрээс олдоно ! 7 тэрбум төгрөг буюу 2 сая доллар бол маш бага мөнгө наагуур чинь юу ч хийж амжихгүй !! Би ч гэсэн хэдэн бор юм хандивласан ч болно

Avatar

Зочин 2021-12-09 192.82.91.188

Чингисийн ганц музей өөрсдөө байгуулж чадахгүй бусдаас мөнгө гуйж нэрээ баасдав аа.Энэ бол хамгийн муухай арчаагүйн жишээ болно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж