Ц.Магалжав: МҮБХ-ны дүрмийн дагуу Э.Оюунболдод хариуцлага тооцсон | News.MN

Ц.Магалжав: МҮБХ-ны дүрмийн дагуу Э.Оюунболдод хариуцлага тооцсон

Ц.Магалжав: МҮБХ-ны дүрмийн дагуу Э.Оюунболдод хариуцлага тооцсон

Ц.Магалжав: МҮБХ-ны дүрмийн дагуу Э.Оюунболдод хариуцлага тооцсон

МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны Тэргүүлэгчид хуралдаж гаргав уу?

-Тийм. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн тав, зурагдугаар сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл 4 жил, давтан бол 8 жил эрх хасна гэж заасаны дагуу шийдвэрлэсэн.

-Таныг цахим орчинд улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид түүнийг хэлмэгдүүлж байна, мөн захиалгаар ийм шийтгэл ноогдуулж байна гэсэн шүүмжлэл их яригдаж байна?

-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж.  Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй.

Харин Монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь  бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй.  Энэ нь  аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл хир, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй.

Одоо олон зуун залуучууд бөхийн  бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр эрхлээд бөх болохоор зорьж байна.  Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой. Тохиолдлоор нэг хүн 2 удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу.  Надад ч бусад олон бөхөд ч энэ 4 залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргав.  Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, Ханхэнтий аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв.

-Улсын арслан Э.Оюунболдын дэмжигчид бухимдаад байгаа нь адилхан допинг хэрэглэсэн аварга Н.Батсуурь даян аварга цол аваад мөн барилдах эрхээ 11 сараар хасуулсан, харин нөгөө бөх нь 8 жил хасууллаа гэдэгт байх шиг байна?

-Бухимдаад байгаа нөхөд нь  бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр болсон.

Арваннэгдүгээр сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн  олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь  Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан.

Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуу. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс,  төрийн хэсэг албан хаагчид оролцоод  харилцан адилгүй шийдвэр  гаргахаар  бухимдагсадыг бий болгоод  байгаа нь эргээд  Төрийн болон  өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай байх шиг.

-Бөхийн холбоо бас таныг 2009-2019 оны хооронд допингийн зөрчил гаргасан 38 бөхийн нэрсийг зарла гээд шаардаад байна?

-Бас дэмжигчид нь шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар 6 удаа хандсан. Тэд нэг хариултаа 3 удаа хуулбарлаж өгсөөр 2021 оны тавдугаар сард  иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн.  Одоо дэмжигчид мөн  намайг шүүмжлэгч хэсэг нь надаас бас холбооноос биш Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол  гаргуулж аваад олон нийтийн сүлжэээндээ гаргаад тавьчих.

Энэ дашрамд хэлэхэд одоо барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун их хичээх  хэрэгтэй.

Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж,  хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал.  Монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын багагүй хэсэг нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрт таарсан хэмжээндээ байгаа түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлвөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэнэ.

-Барьц сонгохыг халсанаар олон өөрчлөлт гарч байна гэж яриад байгаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин 2 бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг  нэг талдаа хүчээр ч гэх юм уу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй.

-Допингийн явцын шинжилгээ авах асуудал яригдсан. Энэ асуудал юу болсон бэ? 

-Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал  хариуцлага тооцдог журамтай.  МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авсан байсан. Үүнээс 7 бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авсанаас үндэсний бөхийн 2 бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ 2 жилээр, чөлөөт бөхийн холбоо 1 жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасаны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.

-Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээний хариуг их удаадаг нь шүүмжлэл их дагуулдаг. Иргэдийн олонх нь энэ хариутай бөхийн холбоог холбож ойлгоод байдаг? 

-Допингийн эсрэг байгууллага  бас төрийн бус байгууллага.  Тэд допингтой тэмцэх, сургалт семинар таниулах хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа  төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдааны шинжилгээний төлбөрийг төсвөөс,  бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул  шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг.

Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсадыг  олон  шалгасан гэдэг. Тэд яаж шалгадаг,  хоорондоо ямар харилцаа үүсгэдэгийг бид  мэдэх аргагүй.

Шалгалтын үр дүн ямар байгааг бас мэдэхгүй.   Харин одоо 12-р сарын 11-ний өдөр 11 цагаас МҮБХолбоо, БТСУХороо, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон асуултны хариуг  энэ уулзалтаар авч  болох байх гэж бодож байна.

-Баяр наадмын тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хуульд зайлшгүй орох заалтуудаа оруулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хуулийн  төсөлд дөрөв, тавдугаар сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж  байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яам руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байгаа.

-Энэ жил наадам хийхгүй гэж Засгийн газар шийдвэрлэсэн ч бүх аймгууд цол олгох наадмын бөхийн барилдаанаа хийж Засаг дарга нар бүгд захирамжаа гаргаад аймгийн цол чимгээ өгчихлөө. Одоо сумд бөхийн цол олгох барилдаануудаа хийж байна. Энэ асуудалд МҮБХ ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол хүний өөрсдийгөө бусдаас ялгагддаг гэж үздэг цөөхөн зүйлийн нэг нь үндэсний баяр наадам, цагаан сар. Энэ  баярууд  мөн бидний  Их хааны байгуулсан гүрэн улсын мандан бадарч байсан  түүх нь  байхгүй бол бид одоо байгаа байдлаараа хэцүүхэн үндэстэнгээр тодорхойлогдоно.   Харин наадам, цагаан сараар үндэсний хувцасаа өмсөж хаана ч байхгүй эрийн гурван наадмаа хийж, уртын дуугаа дуулдаг, сонсдог болохоор бид тусгаар улс гэдгээрээ бахархаж, түүнийгээ тунхаглаж, ард олон нь ч энэ хоёрхон өдөртөө аз жаргалтай бусдад харагддаг, бид өөрсдөө ч үүнийгээ мэдэрдэг.  Энэ жил зун цагтаа  агаар салхитай задгай талбайд сум, аймгийн бүр улсын наадмыг нэг зэрэг хоёрхон өдөр хөл хөдөлгөөн багатай зохион байгуулчихад бүх талаар буруудахгүй байсан.  Хориглосон, хүчилсэн зүйлийн эсрэг  үр дүн нь уг зүйлээсээ  илүүтэй гардаг нь ганц бидэнд биш хүн төрөлхтөнд нийтлэг тохиолддог зүйл.

Бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй байгууллага. Аймгууд  наадамтайгаа ижил чансаатай бас маргаан будлиангүй барилдаан зохион байгуулаад, Засаг дарга нь аймгийн цолны үнэмлэхийг гардуулаад ирэхэд холбоо  санал гаргасанаараа бөхийн цолны эрэмбэнд оруулахаас өөр аргагүй.

Харин намар, одоо өвөл хийж байгаа сумын цол олгох барилдаанд  санаа зовохоос аргагүй байдалд биднийг хүргэж байна. Тэднийг хянах арга байхгүй, тэнд будлиан найраа, зүй бус үйлдэл гарч бөхийн нэр хүндийг  унагах үйлдэл мөн өвөл цагт хол газар явцгааж аваар осол гарах вий зэрэг. Гэтэл бүр өнгөрсөн 7-р сард наадмаа хийчихсэн 30 гаруй сум байна. Барилдаанд түрүүлж үзүүрлэсэн залуучуудад Засаг дарга нь захирамж гаргаад сумын  цол олгоод,  тэд үнэмлэхээ бариад сумын цолтны барилдаанд бүртгүүлэхээр ирцгээсэн. Сая гэхэд 11 сард 20 гаруй сум цол олгох барилдаан зохион байгуулчихсан.  Хуулиа зөрчсөн гэж үзвэл энэ зун, намрын  аймгийн цол олгосон бүх наадмууд ч зөрчсөн. Бүр улсын наадмаа хойшлуулсан Засгийн газрын шийдвэр  нь үндсэн хуулийн зарим заалттайгаа ч зөрчилдчихсөн /Бүүр цааш нь үзвэл 2005 оноос хойших сум, аймгийн наадмууд ч хуулиа зөрчөөд хийчихсэн/.  Тэгэхээр  хүчилж хориглохоор дараа нь төвөгтэй байдал үүсэх ийм зүйлүүд гарах,  тэр нь зөвхөн одоо ид  барилдаж байгаа  6000 гаруй бөхийг харьяалах манай холбоонд ямар их хүндрэл гарч байгааг  шийдвэр гаргагчид маань дараа  анхаармаар юм билээ.

эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2021-12-09 66.181.161.63

Энэ бол хор гүйлгэсэн асуудал байхаа. Хад аварга шиг гэнэн зантай түүний нь хэн нэгэн хүмүүс ашигласан байх. Панангин гэдэг эмийг ууж л байдаг ш дээ. Нэг нь хоол унданд нь юм шахдаг байхаа.

Avatar

Зочин 2021-12-09 43.228.129.20

Ер нь тэгээд олны танил хүчирхэг хүмүүс гэрээсээ гадуур хооллоно гэдэг маш аюултай болцын биш үү ялангуяа хэн нэгний санал болгосон газарч хяналтгүйгээр явж орох нь маш буруу алхам учраас маш итгэлтэй хүмүүстэй найзалж нөхөрлөж идэш уушаа хянаж байх хэрэгтэй зэвүүн цаг бус уу. Монголчууд дээр үед гайгүй гэсэн болгондоо хор өгч алдаг байсныг түүх гэрчилнэ ямар сайндаа өөрөө өөртөө хорлогдохоос сэргийлжмөнгөн аягатай болохов дээ

Avatar

Зочин 2021-12-09 43.228.129.20

Оюунболд допинг хэрэглэчихээд сэргээшийн шинжилгээ авах барилдаанд яваад орчихдог хэнч үнэмшихгүй, ямарч тэнэг хүн ийм үйлдэл хэзээч хийхгүй Тэр Содномдорж яагаад Оюунболдыг шинжилгээ өг гэж дарамтлаад даваа ахиагүй байхад нь шинжилгээнд хүчээр оруулав,шинжилгээнд бүдэрнэ гэдгийг яаж мэдэв, ЭНЭ БҮХНЭЭС ХАРАХАД яажч бодсон Оюунболдыг цаашид барилдуулахгүй гэсэн этгээдүүдийн хийсэн хэрэг болох нь тодорхой байна,Энэ байдлыг Ърөнхийлөгч ерөнхий сайд нар таслан зогсоож залуу аваргаа хамгаалах нь зөв

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-09 202.55.188.46

Хардах үндэслэл байнаа,хэнээс нь допин илрүүлэх хэнээс нь илрүүлэхгүй байх нь хэдхээн хүний атганд байдаг гэж ярьцгаадаг нь оргүй ч бишээ ,Батсуурь мэт нь допин хэрэглээд баахан цолтон төрүүлээд өөрөө даян аврага цол хүртэж ч байх шиг,гэтэл зарим нь 4-8 жилээр эрхээ хасуулж байна энэ шудрага уу,ер нь Үндэсний бөхийн холбоо хуулиараа ийм эрхтэй байгууллага мөн юмуу

Avatar

Зочин 2021-12-09 202.55.188.46

Нэлээд сайн зохион байгуулалттай юмуу гэмээр харагдлаа,Содном шинжилгээ өг гэж шахдаг нь Магалжав нь чи өгөхгүй бол допин хэрэглэсэн гэж үзнэ гэдэг зэрэг нь Оюунболдыг аль ч тохиолдолд допинтой холбох нь тодорхой байлаа ,дүрэм журмаа ч тэгж боловсруулсан нь санамсаргүй ч хэрэг бишээ,цаашдаа өсөх ирээдүйтэй аврага арслан болох сайн бөхчүүд олон бий (Төв,Ховд,Сэлэнгэ,Завхан гэх мэт)эднийг ийм замаар битий оруулаасай билээ

Avatar

Иргэн 2021-12-09 108.162.190.109

Дүрэм батлагдсанаас хойш Оюунболд нэг удаа л хэрэглэсэн гээд ядаж 4 жил болголдоо. 2 удаа гэвэл хүн байгаа л байх. Ямарт нь хэрэглэсэн гээд байхад Даян аварга өгдөг байна вэ? Ер нь унасан бөхөд цол өгдөгийг болиулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-09 202.55.188.84

Magaljav mundag zaluu shuu

Avatar

Хуульч 2021-12-09 103.26.194.253

Яаж ч бодсон МҮБХ-д ямарч бөхийн төрийн наадөмд барилдах эрхийг хасах эрх мэдэл байхгүй. МҮБХ-ийн дүрэиээр МҮБХ-ны зохион байгуулсан барилдаанд л оролцох боломжгүй болж болох юм.

Avatar

Zochin 2021-12-09 66.181.161.113

Yaj ch harsan gadnii nuluu l baigaad bainadaa herevzee adiyahuu bagshtaigaa baisan bol iim yum bolohgui l baij olon tumnii itgel hundlel daahgui nuraad unadag olimpiin avarga ulsiin avarguud bas bnaa bna gehdee l obo denduu haramsmaar bna zugeer l ulsiin bayr naadmiin 9 turuu bol bj l bailaa oddiin uvchin buye tooh ni hetersiin boluu aav ni gants udaa chihiig ni shuigtal alagdaad avahguidee baagii avarga 30 minutiin tsohilt neg udaa ugtsun bol iimdee hureechuu uguichuu baynaa terguutei buhchuud

Avatar

Зочин 2021-12-09 64.119.19.99

Увсыхан ямар буруутай байх Хэнтийхээн. Хэнтий аймгаас Ерөнхий сайд байна, Ерөнхийлөгч байна, үндэсний бөхийн холбооны жинхэнэ цаад тэргүүн нь Хэнтийн Бат-Эрдэнэ аварга байна. Ийм байхад яахаараа зүгээр мөрөөрөө байсан Увсыхан буруутан болж байды. Тэр Обо түүний багш нараас нь асуух хэрэгтэй яагаад ийм болсон юм бэ гэж. Би бөх дэмжигчийн хувьд Обо барилдахгүй 8 жил болно гэдэгт үнэхээр их харамсаж байна. Улсын арслан хүнийг 3 даваанд амлана гэдэг чинь нэг бодлын доромжлол энэ бол буруу байсан

Avatar

Зочин 2021-12-09 202.21.96.212

Яахавдээ Увсынхан руу дайраад байгаа хүмүүс Оуюнболдтой шууд хамааралтай хүмүүс л байх. Тэд толинд харах хэрэгтэй.

Avatar

bex 2021-12-09 203.23.199.221

uluu doloon um xuzxaa bolizgoo durakuudaa garch zas zeberlezgee xog tuuu arxinii shil zugluulj tushaazgaa

Avatar

Зочин 2021-12-09 66.181.160.4

Увсынханы ббөгс долоосон гөлөг. Дөрвөд хүн хүн биш 4 шийр мах биш за эргүү гоожуур минь… энэ эргүү магалжав энэ дөрвөдүүдээ 1 л өдөр аалуулана дааа бузар бөхөнцөр

Avatar

Балдан 2021-12-09 103.57.93.186

Магалжав чи зөвхөн оюунболдод зориулж дүрэм гаргасан шүү дээ.Ихээхэн хэмжээний мөнгө авсан байх. Зариыг нь 11 сараар
эрхийг нь хассан хирнээ зөрчил гаргасан гээд зарим залуусыг 1 жилээр хассан байх юм улсын харцага Анар хүнийг элгээд нам унагаж байхад огт чимээгүй өнгөрж байх жишээтэй энэ бол МҮБХ дампуурсаных

Avatar

Зочин 2021-12-09 64.119.16.105

Оюунболдыг емеереед байх шаарлага огт байхгуй, тэр хуртэх естой шийтгэлээ л хуртсэн, одоо Оюунболдыг нохойн замаар оруулсан улс еерсдее уснаас хуурай гарах гэж худлаа емеерч байна

Avatar

Mangarjaw 2021-12-09 66.181.161.115

Ene unsan beh sodnomdorj manaljaw 2 hiisen zuil ene zaluug amidaar n buljilaa ed nar 8 n jikiin dara batildahuu ene tiim hargis shiidweriig aaw eej ah duutein ehner huuhedtein tcug hymraajaad ineegeed zogsoj bn shu de ene mangarjawjin boliojee ene

Avatar

түвдэндаржаа 2021-12-09 192.82.70.76

магалжав минь дүрэм яахав таны буруу үгүй дүрэм амьдралын баялагийг зуун хувь тусгана гэх юу байхав даа оюунболд шиг бие цогцос дахин төрөөд монгол түмний сэтгэлийн баясал омог бахархалыг төрүүлэхэд төвөгтэй оюунболд хүүд оюун санааны хүмүүжил доголддол байж болно нас явах тусам тэгширч байдаг байгалын жамтай тийм болохоор наад нөхрөө нэг хоер жилээр эрхийг хасаад бэлтгэл сургуулийг ханатал хийлгээд хүн жингийн жүдэ бусад бөхөд оруулаад турсагыг хуулаад дахин монгол бөхдөө оруул тэгээд үзэе хө

Avatar

Баатар 2021-12-09 66.181.180.237

Допингийн шинжилгээ өгөөгүй баахан нөхдүүдэд сая цол өгчихсөн, одоо шинжилгээгээ аваач, жонхуу минь..
Оюунболдыг л байхгүй болгохоос өөр юм хийдэггүй н**ш минь…

Avatar

Дел 2021-12-09 202.55.188.90

тэр эргүү архичинаа их өмөөрөх шаардлага огт байхгүй допинг бол допинг дүрэм бол дүрэм байх ёстой

Avatar

Зочин 2021-12-09 64.119.23.80

МАГАЛЖАВЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА . АНХ БӨХИЙН ХОЛЫОО БАЙГУУЛАГДАЖ БАЙХАД ХАРЖ БАЙСАН. ЭНЭ ЗАЛУУ ХОЛБООЭЫ ТЭРГШҮН БИШ ЮМ БАЙНА. ЦАГ ХУГАЦАА УДАХГҮЙ ХАРУУЛАНА.

Avatar

зочин 2021-12-09 122.201.31.238

Дэлхийд их спортодтч байдаггүй дүрэм зохиох юм тэнэг бөхчүүд. Дүрэм нь болохгүй байна Эрүүгийн гэмт хэрэгтэн ч давтан үйлдэлдээ ийм хатуу шийтгэл авдаггүй.. Тэгээд ч санамсаргүй хэрэг. Өөрөө допинг хэрэглээгүй гэдэгтээ итгэлтэй учраас л шинжилгээ өгснийг бодолцох хэрэгтэй. Шүүх бол олон талаас нь бодож шийдвэр гаргадаг юмаа тэнэг бөхчүүдээ.

Avatar

1234 2021-12-09 192.82.73.169

Бөхийн холбооны дүрэм журам гэдэг шал утгагүй зүйл бишүү.баяр наадмийн хуулиндаа юу гэж заасан тэрүүгээрээ шийдвэл яахав

Avatar

иргэн 2021-12-09 103.11.192.133

Оюунболд дархан аварга Батэрдэнэтэй архи ууж согтуурсан үедээ агсан тавьж их аваргын уурыг нилээн хүргэсэн тухай ойрхон хүрээлэлээс сонссон. Их аварга шиг төлөв томоотой Монгол бөхийн нэр хүндийг өндөрт өргөж авч явж чадахгүй хэд хэдэн ноцтй үйлдэлийг өршөөж дэмжсэн боловч өөрөө буруу зам руу орсон нь гашуун үнэн билээ. хэтэрхий эрт ододын синдром тусаад засал авалгүй байсаар өнгөрлөө дөө хайран залуу аварга минь.4 жил маш сайн бэлтгэл хийгээд 105 жилийн ойгоор түрүүлэх хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2021-12-09 66.181.160.4

Увсын зда нарын хийж бгаа ажил хэнд ч ойлгомжтой

Avatar

Зочин 2021-12-09 66.181.160.4

энэ ац удахгүй идэж уусан хэргээр аавын хаалга татна баттай шүү удахгүй

Avatar

Зочин 2021-12-09 202.126.89.249

МҮБХ, мөн одоо барилдаж буй бөхчүүд барахгүйгээ мэдээд нийлж Оюунболдыг хавчиж байгаад барилдах боломжгүй болгож байна. Хадбаатар аварга шиг гашуун түүх давтагдаж байна. Түүхээсээ сургамж авдаггүй яасан харалган Холбоо вэ?

Avatar

Мөнхөө 2021-12-09 202.126.89.249

5 даваагүй бөхөөс допингийн шинжилгээ авах дүрэм байхгүй шүү Магалжав лалраа. Чи увсуудын гар хөл, бууны нохой болжээ

Avatar

Зочин 2021-12-09 66.181.180.237

НЭГ ТББ-ын дүрмээр хүний амьдралыг шийднэ гэж юу байхав дээ мал минь, Чи энэ үйлдрээрээ Монгол бөхийн түүхэнд том хар толбо болон үлдэх бно.

Avatar

б 2021-12-09 64.119.16.190

Бүдүүн здаа хохь нь. З-ын даваанд Со-г амлаж авч хаяаад, нөгөөдөх нь шарлахаж цуг шинжилгээ өгсөн биз дээ. Өөрөө аятайхан байсан бол угаасаа 5-ын даваанд уначихсан шинжилгээ өгөх шаардлагагүй байсан биз дээ.

Avatar

очир 2021-12-09 66.181.180.237

Увсын гар хөл зайлаа чи…

Avatar

Иргэн 2021-12-09 202.126.90.22

МҮБХ-ны зөв шүү дээ, Оюунболдыг эсвэл архи уугаад тасарчихсан байхад нь допинг шахаад байгаа юм уу, хэрэглэсэн л бол хэрэглэсэн шүү дээ. Монгол бөх цэвэр ариун байх хэрэгтэй.

Avatar

Сонирхогч 2021-12-09 108.162.190.109

Барилдаж байгаад гар газар хүрвэл унасанд тооцож болохгүй юу. 3,4 хөллөж орхиод мөлхөөд л байх юм. Бидний багад 3, 4 – н хөлтэй бөх гэж ямар юм байдаг юм. Унасан гээд л хашгирч байдаг байсан.

Avatar

Badarch taxar 2021-12-09 59.153.114.121

Цагаан сарын барилдаанаар шинжэлгээ авах хэрэгтэй гэхдээ авна гэж урьдчилж хэлэхгүй байж байгаад дууссан хойно нь юмуу дуусахын алдад нь гэнэт авах хэрэгтэй !!!! Тэгэхээр гэнэт олноор баригдаж хэн хэрэглэдэг нь тодорхой болно !! Бөхчүүд чинь жаахан маанаг шүү дэ надаас эхлүүлээд !

Avatar

зочин 2021-12-09 192.82.87.1

Увсынхан хүчтэй юм байна энүүгээр утсан хүүхэлдэй хийх гэж тэргүүн болгосон юм байна ш дээ, чаддаг юм бол батсуурьт арга хэмжээ авчих л даа чи

Avatar

Зочин 2021-12-09 202.170.68.162

Тэгээд л бүх буруугаа Увсынхан руу чихэх юм. Допинг давтан хэрэглэсэн Оюунболд толинд харах хэрэгтэй.

Avatar

P 2021-12-09 66.181.161.56

Yhgti

Avatar

Зочин 2021-12-09 103.11.195.34

ОЮУНБОЛД ДОПИНГ ОГТООС ХЭРЭГЛЭЭГҮЙ. УВСЫН БАТСУУРЬ 11 САР ХЭНТИЙН ОЮУНБОЛД "2+8"=10*12=120 САР. УВСЧУУД ҮНЭХЭЭР БЯРТАЙ ЮМАА. ХЭНТИЙЧҮҮД МАНУУХАЙ ЮМ

Avatar

Зочин 2021-12-09 202.126.90.125

Усан толгой

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-12-09 202.9.46.146

бөхийн холбоо өргөөндөө болж байгаа асуудлыг л зохицуул хөдөө орн нутагт бөхийн өргөөний гадан болж байгаа барилдаан та нарт ямарч хамаагүй байх ёстоый бөхийн холбоо нь Ц Нямдоржийн атганд орчихсон хачин байгууллага одоо иргэд санаачлаад том том барилдаануудыг зохионбайгуулж Оюунболд аваргаа барилдуулж болноштээ биднийг хэнч хорих ёсгүй ямар цол гуншин өгөх гэж байгаа биш бөхчуудийн эр бяхр хүч чадалыг гайхуулсан бөхийн шудраг бартлдааны зохи он байгуулдаг болмоор байна хадбаатар цэрэнтоготх

Avatar

zoloo 2021-12-09 192.82.87.1

магалжав бөөн эрх ашиг шуналын тулам тэргүүн болсны өрөө увсынханд төлж байгаа ш дээ. өөрөө амьдралаа тавын даваагаар арилжсан хүн зангаа тавьдаггүй юм байна. адьяахүү гэж бас шуналын дэв шавь нараараа мөнгө олдогийг нь мэднээ, магалжавтай хүртэл наймаалцаж эхнэр шахсан шүү

Avatar

Зочин 2021-12-09 192.82.68.117

Оюун болдыг бөхчүүд өөрсдөө хоол цайнд эм хийж өгөөд хоролчихлоо доо.Олон бөхчүүд хорлогдох байх да.

Avatar

zochin 2021-12-09 202.126.89.69

tsol ogodog gazar n oorchlogdson yum bol tsoliig n huraaj erhiig n hasdag gazar n tanai holboo bish tsol olgoson gazar n baih yostoi bishuu ooroor helbel eyronhiilogchoosoo deeguur erh medeltei bohiin holboonii eyronhiilogch baij bolohuu bur hunii erh choloog hasch bainashd

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.74

Хууль дүрэм цаг хугацааны хувьд эргэж үйлчилдэггүй гэдэг биз дээ.. Оюунболдын 2019 онд хэрэглэсэн допингын асуудлыг 2021 онд баталсан дүрмээр шийтгэх ёсгүй ш дээ.. Оюунболд тэгээд ч шийтгэлээ хүлээсэн. Захиргааны хэргийн шүүхээр ороод л унана ш дээ наад шийдвэр чинь. Бөхийн Холбоонд чинь боловсролтой хүн байдаггүй юм уу.

Avatar

Зочин 2021-12-09 66.181.160.4

Магал бандиаа муу бузар шуумараа харж л байгаарай сүү длоосон гөлөг мин удахгүй харнаа чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж