Иргэд “Оюутолгой” төслөөс юу хүлээж байгаа вэ?

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Иргэд “Оюутолгой” төслөөс юу хүлээж байгаа вэ?

Иргэд “Оюутолгой” төслөөс юу хүлээж байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын андгай “ЗА” буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтална” хэмээв.

Бүх эрх мэдлийг гартаа авсан түүний хувьд нэн тэргүүнд шийдэх асуудал бол яах аргагүй Оюутолгойн гүний уурхайн төсөл, түүнтэй холбоотой хэлэлцээ. Түүний хатуу баримтлах язгуурын зарчим, ЗА хэмээх андгай нь үйлдэл болох эсэх нь энэ хэлэлцээг хэрхэн шийдэхээс шалтгаалах юм.

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг хүсч буй. Энэ нь Монголын талд ашигтай байх хувилбаруудыг “Рио Тинто” талаас хүлээн зөвшөөрүүлэх юм. Үүнд:

  • 34 хувийн өрийг тэглэх
  • Дубайн гэрээг цуцлах
  • Менежментийн зардлыг хариуцахгүй байх
  • Гүний уурхайг яаралтай эхлүүлэх
  • Монголын талын хүртэх өгөөжийн хугацааг наашлуулах багтаж буй.

“РИО ТИНТО” ЮУ ХҮСЧ БАЙГАА ВЭ?

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм өөрийн биеэр манай улсад айлчилсан нь сайны дохио байж болох юм. Учир нь түүнийг ирээд явснаас хойш асуудал нааштайгаар эргэх сайн мэдээ чих дэлсэх болов. Тэд юу хүсч байгаа вэ?

  • Гүний уурхайг яаралтай эхлүүлэх
  • Гүний уурхайг ашиглалтад орох зардлыг батлуулахыг
  • Хэлэлцээг дуусгаж, дараагийн шатны ажилдаа орохыг
  • Бизнесийн үйл ажиллагаагаа явуулах хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг

ИРГЭД ЮУ ХҮСЧ БАЙГАА ВЭ?

Монголын мянга гаруй иргэн, мөн олон зуун аж ахуйн нэгж "Оюутолгой" төслөөс шууд үр ашиг хүртэж буй. Мөн Монголын төсөвт Оюутолгой төслийн оруулж буй хувь нэмэр их. Иргэдийн хүсэл маш энгийн. Тодруулбал:

  • Оюутолгойн гүний уурхайг эхлүүлж, үр ашгаа хүртэхийг,
  • Хүлээлгэд байгаа олон зуун залуус ажлын байртай болохыг,
  • Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ амжилттай болж, хурдхан өндөрлөж, дараагийн ажилдаа орохыг,
  • Монголчууд дараа дараагийн хөрөнгө оруулалтын үүд хаалга нээгдэхийг хүсч байна.

Дэлхийн зах зээл ч биднийг яаравчлахыг шаардаж байна. Зэсийн үнэ өсч, таатай нөхцөл байдлууд нааштай эргэж буй. “Рио Тинто” группэд итгэж, олон сая ам.долларын зээл өгсөн банкууд, жижиг том хувьцаа эзэмшигчид гээд дэлхий дахинд энэ төсөл эхлэхийг хүлээж буй талууд олон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж