Эзэмшигч бүр нь үл хөдлөхөөс ашиг хүртэх “Гэр” койн нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Эзэмшигч бүр нь үл хөдлөхөөс ашиг хүртэх “Гэр” койн нээлтээ хийв

Эзэмшигч бүр нь үл хөдлөхөөс ашиг хүртэх “Гэр” койн нээлтээ хийв

Монголд анх удаа барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт койн задарч байна. Тодруулбал, монголын цаашдын хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулахад түлхэц болох салбарт гаргаж буй анхны койн албан ёсоор өчигдөр /2021.12.8/ нээлтээ хийлээ. Тус койны давуу тал нь үл хөдлөхийн зах зээлээс эзэмшигч бүр нь ашиг хүртэх боломж. Түүнээс гадна тогтвортой өсөн хөгжих барилгын салбарт “Гэр койн” гарснаар худалдан авагч нарын дунд зуучлалгүй, зээлийн дарамтгүй бодит үнэ бүхий орон сууц нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХДАА КОЙНОО ТӨЛБӨРТ ХУВЬЧИЛЖ ТООЦУУЛАХ БОЛОМЖТОЙ

Гэр койн ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Нямхишиг:

-Миний хувьд барилгын салбарт төсөл хэрэгжүүлээд долоон жил болж байна. Энэ хугацаанд барилгын салбарт койн гаргаж, эзэмшигчдэд хувь хүртээх боломжтойгоор хэрхэн ажиллаж болох талаар судалж санаагаа гаргасан. Гэр койн үүсгэн байгуулагдаад жилийн хугацаа өнгөрч байна. Койны хувьд үл хөдлөх дээр суурилсан байгаа. Барилгын салбар гэж тодотгож байгаагийн онцлог нь манай койныг эзэмшиж байгаа хүн бүр барилгын компаний хувь эзэмшигчид болж байна гэсэн үг. Давуу тал нь койны өссөн хэмжээгээр барилгын төслөөс орон сууц худалдан авахдаа койноо төлбөрт хувьчилж тооцуулах боломжтой. Бидний зүгээс хуулийн зохицуулалтыг хүлээж байна. Арилжаанд оруулж болохгүй гэсэн Санхүүгийн зохицуулах хорооны тайлбар явж байгаа. Ямар нэгэн арилжааны хэрэгсэл болгож болохгүй гэх тайлбарыг Монголбанкнаас өгч байгаа. Хэрэв хуулийн зохицуулалт гарвал койноор орон сууц худалдан авах боломж нээгдэнэ.

 

Орон сууцны байршлын хувьд төслийн сонгон шалгаруулалтаар баригдана. Баталгаа болоод эрсдэлийн тухайд төсөл бодитоор хэрэгжүүлэх учир хэрэглэгч, койн эзэмшигчид өөрсдөө тухайн баригдаж буй барилгатай биечлэн ирж танилцаж, нүдээр харах боломжтой.

БАРМЛГЫН САЛБАРТ ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОДИТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛЖ БАЙГААГААР ОНЦЛОГ

“Гэр” койн ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Ж.Нямбаяр:

-“Гэр” койны хувьд бодит бүтээн байгуулалт нь барилгын салбарт хөрөнгө оруулалтыг зарцуулахаар бусад дижитал валютаас ялгарах онцлогтой. Койны анхны санаа гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууц шаардлагатай иргэдийг таатай нөхцөлөөр тав тухтай амьдрах орчноор хангаж болох вэ гэдэг асуултаас гарсан. Барилгын салбарт тулгамдаад байгаа гол асуудал бол бэлэн мөнгөний урсгал. Учир нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар эрс буурч байгаа энэ үед банкны салбар ипотекийн зээл олгохоос аль болох зайлсхийх болсон. Ингэснээр барилга барьж байгаа компаниудын төслүүд банкны санхүүжилтгүй учраас зогсонги байдалд орчхоод байна. Ипотекийн зээлийн санхүүжилт багассан нь үүнд нөлөөлөх хүчин зүйл. Бид койноо энэ зогсонги байдлыг арилгаж эргэлтийг нэмэгдүүлэх санаачилга гэж харсан. Барилгын салбарт оруулсан энэ хөрөнгө оруулалт буцаад бодит бүтээн байгуулалт болох зорилготой.

 

Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч барилгын салбарт жилд дунджаар хоёр их наяд төгрөг эргэлдэж байгаа аж. Ажиллах хүчний хомсдол, барилгын материалын ханган нийлүүлэт, үнийн тогтворгүй байдал, банк санхүү, хөрөнгө оруулагчийн хүүний дарамт зэрэг нь олон барилгыг гацааж буй. Эдгээр нь асуудал нь иргэдийн гар дээр үнэтэй байр очих нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, иргэн бүрд ашигтай байх блокчейн технологид суурилсан барилгын салбарын анхны токен ийнхүү нээлтээ хийлээ.

“Гэр койн” нь 2021 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл урьдчилсан захиалга авсан. Тус захиалгын хүсэлтийг хааж, тус койны хамт олон өөрсдийн хөгжүүлсэн ус захиалгын хүсэлтийг хааж, тус койны хамт олон өөрсдийн хөгжүүлсэн Gerex.mn бирж дээр IEO хийх гэж байна. Тус койныг худалдан авах иргэд энэ сарын 14-н хүртэл дансаа цэнэглэх боломжтой бөгөөд арванхоёрдугаар сарын 15-ны 15:00 цагт анхны арилжаа явагдах тов гарчээ.

ҮНИЙН ХУВЬД ХАМГИЙН ДООД ХЭМЖЭЭ БУЮУ 0.1 ТӨГРӨГ БАЙХААР ТООЦООЛСОН

Гэр койны маркетенгийн зөвлөх Б.Ойдовдорж:

-“Гэр” койныг хүмүүст таниулах, санал болгох ажлууд идэвхжээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлбэл 2021 оны аравдугаар сарын 25-нд төслийн санаа, зорилго зэргийг олон нийтэд таниулж эхэлсэн. Хөрөнгө оруулах хоёр хэлбэрээр явж байгаа. Хаалттай буюу олон нийтэд ил бишээр явагдаж байсан бол арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлээд нээлттэй болсон. Төлөвлөгөөний хувьд нэг их наядыг зах зээлд нийлүүлж, анхдагч IEO дээр 100 тэрбум гаргах төлөвлөгөөтэй байгаа. Үнийн хувьд мөнгөн тэмдэгтийн хамгийн доод хэмжээ буюу 0.1 төгрөг байхаар тооцоолсон. Энэхүү үнээр гаргаж байгаа нь нэгдүгээрт хөөсрөл бий болгохгүй байх, хоёрдугаарт энэ үнээс доош унах боломжийг хязгаарлаж өгч байгаа. Мөн экосистем болон эрсдэлийн сан байгуулж байгаа нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийг багасгаж найдвартай байдлыг хангаж байна. Нийт хөрөнгийн үнэлгээ нь нэг тэрбум ширхэг койн буюу 100 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа нь ч хөрөнгийн хэмжээ эрсдэлийг бууруулж байгаа гэж ойлгож болно.

 

 

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОСОН ХӨРӨНГИЙГ ЭЗЭМШИГЧДЭДЭЭ АШИГ БОЛГОЖ ХҮРТЭЭХ НЬ ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ

Технологи хариуцсан захирал М.Бямбасүрэн:

-Дэлхийн хаанаас ч дижитал арилжааны зах зээлд оролцох бүрэн  боломжтой болсон. Дижитал валют буюу койноор дамжуулан хөрөнгө оруулалт татахын нэг давуу тал нь олон хүнийг хамруулах боломжтой байдаг. Энэ байдлаараа уламжлалт хөрөнгө оруулалтаас давуу талтай. Миний хувьд бодит хөрөнгө оруулалттай урт хугацааны койныг дэмждэг. Тиймээс бид дотоодын зах зээлээс босгосон хөрөнгийг эзэмшигчдэдээ ашиг болгож хүртээх дээр анхаарч ажиллаж байна. Урт хугацааны хөрөнгө оруулалтын талаар иргэд сайн ойлголттой байх хэрэгтэй. Өнөөдөр койн худалдаж аваад 10-20 хоноод үнэ өсөхөөр нь зарна гэдэг бол хөрөнгө оруулалт биш. Тиймээс хамгийн гол нь ирээдүйн үр ашгийг харж чаддаг хүмүүс энэхүү койныг эзэмших нь зүйтэй. Гэр койны тухайд зөвхөн дотоодын биржүүдээс гадна олон улсын биржид гарч дан ганц төгрөгөөр хязгаарлагдахгүй. Ингэснээр ханшийн ямар нэг эрсдэлд орохоос сэргийлж байгаа юм.

 

Урт хугацаанд тогтвортой ашиг хүртэх сонголт буюу бага хөрөнгөөр орон сууцтай болохыг зорьж буй олон хүн бий. Тиймээс “Гэр” койны хамт олон эзэмшигчдийнхээ дунд койн болоод байрны урьдчилгаа 20 хувь, хоёр өрөө байрны азтануудыг шалгаруулахаар болсон.

Тэгвэл нээлтийн арга хэмжээний үеэр тус койны эзэмшигч нарын дунд азын сугалааг явуулсан юм. Тодруулбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэн Б.Сувд-Эрдэнэ хоёр өрөө байрны урьдчилгаа 20 хувийн азтан боллоо. Тэрбээр, миний хувьд одоогоор тусдаа гараагүй байгаа. Ирэх зунаас хотод очихоор төлөвлөж байна. Ийм баярт үйл явдал тохиолдоно гэж бодсонгүй, маш их баярлалаа гэдгийг онцолж хэлсэн юм.

Харин аз ёндоо нь гийсэн таван сая төгрөгөөс дээш дүнгээр тус койноос авсан хэрэглэгчдээс Б.Гэрэлтуяа хоёр өрөө байрны эзэн боллоо. Түүний сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд азтан болсон талаар сонсоод итгэхгүй байгаагаа арга хэмжээний үеэр утсаар холбогдоход хэлж байлаа.

Энэ бол тус койны хэрэглэгч, эзэмшигчээ дэмжиж буй эхний жишээ. Дараа дараагийн удаа эзэмшигч бүр үл хөдлөхөөс ашгаа хүртэж, өөрийн оруулсан хөрөнгө оруулалтынхаа шимийг авна гэдгийг “Гэр” койны хамт олон онцолж байв. Ямартай ч монголын зах зээлд барилгын салбарт тулгуурласан анхны койн амжилттай нээлтээ хийлээ. Зах зээлд ялгарах онцлогтой бүтээгдэхүүн гаргах нь өнөө цагт хэцүү болсон. Тэгвэл тус хамт олон урт хугацааны тогтвортой хөгжих төлөвлөгөөг багаар хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж