Эцэг эхчүүд хүүхдээ танхимаар хичээллүүлэх сонирхолтой байна | News.MN

Эцэг эхчүүд хүүхдээ танхимаар хичээллүүлэх сонирхолтой байна

Эцэг эхчүүд хүүхдээ танхимаар хичээллүүлэх сонирхолтой байна

Эцэг эхчүүд хүүхдээ танхимаар хичээллүүлэх сонирхолтой байна

Сүхбаатар дүүргийн тэргүүний 25 дугаар цэцэрлэгийн гадна их түгжрэлээс урьтаж, хүүхдээ авах гэсэн эцэг эхчүүд 17:00 цагийг хүлээж зогсоно. Цэцэрлэгийнхэн халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс эцэг эхчүүдэд хүүхдийг нь гадаа хүлээлгэн өгч байгаа аж. Хүүхдээ хүлээн зогсох эцэг эхчүүдтэй ярилцаж, амралтын талаарх тэдний байр суурийг нь сонслоо. Учир нь, Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хичээл сургууль амрахаар болсонд олон нийт бухимдалтай байгаа. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд том асуудал үүсээд байгаа юм.

Салбарын яамнаас гаргасан шийдвэрээр цэцэрлэгүүд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авахаар болж байна. Хэрвээ хүүхдээ харах боломжгүй бол Цэцэрлэгийн захиргаанд өргөдөл гаргах ёстой.

"Цэцэрлэгийн хүүхдүүдийг амраавал дээр байх. Өвлийн хүйтэнд өглөө эрт босоод явна гэдэг хэцүү. Тиймээс эгч, ах нар нь амраад харах хүнтэй болсон учир хүүхдээ гэрт нь амраана" гэж иргэн Ё.Отгонцэцэг хэлээд салбарын сайдын шийдвэрт таатай хандаж байгаагаа нуусангүй.  Н.Булганчимэг ч түүнтэй адил бодолтой байгаа бөгөөд "Дүүгээ цэцэрлэгээс нь аваад явж байна. Дүүгээ амраасан л дээр байх гэж бодож байна. Гэрт харах хүн байгаа болохоор санаа зоволтгүй гэртээ амрах нь зөв. Угаасаа өвөл ханиад томуу ихэсдэг" гэлээ.

Харин Н.Өлзиймаагийн  хувьд хүүхдээ нийгэмшүүлэхийн тулд  цэцэрлэгт нь явуулах хүсэлтэй байгаагаа хэлээд салбарын сайдын шийдвэрт дурамжхан хандаж буй аж. Бүсгүй ярихдаа "Хүүхдээ энэ өвөл цэцэрлэгт явуулна. Сүүлийн хоёр жил цар тахал гээд хүүхдүүд гэртээ түгжигдлээ. Одоо гайгүй нийгэмшээд ирэхээр нь дахиад гэрт нь байлгана гэдэг хэцүү. Айлын ганц хүүхэд бол гэртээ зурагт, гар утас хоёроос салахгүй шүү дээ. Хүүхдийг гар утаснаас салгах боломжгүй болчихлоо. Бүх хичээл, даалгавар нь цахимаар гэж байна. Миний хувь хүүхдээ нийгэмшүүлэх, хэл ярианы хөгжилд нь анхаарсандаа цэцэрлэгт явуулах бодолтой байна" гэлээ.

Э.Мөнхжаргал мөн л сургууль, цэцэрлэг танхимаар орохыг дэмжив. Тэр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хамруулах л хүсэлтэй байгаа агаад цэцэрлэгийн боловсролыг цахимаар олгоно гэдгийг дэмжихгүй гэв. Цэцэрлэгийн насны хүүхдүүд биеэ дааж сурах хэрэгтэй. Манай хүүхэд ахлах бүлэг. Ирэх жил сургуульд орно. Тиймээс хүүхдээ цэцэрлэгт танхимаар л сургамаар байна" гэж Э.Мөнхжаргал учирлаж байна.

Тэгвэл З.Энхнарангийн   харах хүн байгаа бол эцэг эхчүүд хүүхдүүдээ цар тахлын үед гэртээ байлгах хүсэлтэй  гэнэ. Залуу гэр бүлүүд яалт ч үгүй ажил ихтэй болохоор хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс өөр сонголтгүй байгааг хэлээд "Манай гэр бүлийн тухайд хүүхдээ цэцэрлэгт нь үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ өгчихсөн. Өөр сонголт алга. Хүүхэд харах үйлчилгээнүүд уг нь байдаг юм байна лээ. Гэхдээ өндөр үнэтэй" гэв. Гэртээ хүүхэд харах хүнтэй эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулах дургүй байгаа бол харах хүнгүй хүмүүс нь цэцэрлэгийн захиргаанд  өргөдөл, хүсэлтээ өгөөд эхэлжээ.

ЗАЛУУ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

25 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хэлж буйгаар эцэг эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхийг хүсвэл хүсэлтээ цаасаар хүргүүлэхэд л болох аж. Эрхлэгч С.Батцэцэг “Амралтаар хүүхдээ цэцэрлэгт хамруулъя гэж хүсэлт гаргавал тухайн цэцэрлэг нь бүлэг зохион байгуулалтыг хийнэ. 4-5 настнуудын бүлэг бүлгээс цөөн тооны хүүхдүүд хүсэлт гаргана гэж тооцоолж байгаа. Учир нь их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль амрах учир ах эгч нар нь дүүгээ харах байх. Хүсэлт гаргасан цөөн тооны хүүхдүүдийг нийлүүлээд нэг холимог бүлэг үүсгэн амралт дуустал үйл ажиллагаагаа явуулна” гэв.

“Саяхан судалгаа авахад залуу эцэг эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэх сонирхолтой байна. Одоогоор яг танхимаар хичээллэх хүсэлтэй хоёр хүүхдийн хүсэлт ирээд байна”

Мөн цэцэрлэгийн багш ажилчдын амралт, цалин хөлсний асуудлаа хэрхэн зохицуулахыг тодруулахад “Багш ажилчид амрахгүй. Амралтын хугацаанд бид хоёрдугаар улирлын бэлтгэл ажлаа хангана. Сургалтын төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэглэгдэхүүн материалаа бэлтгэнэ” гэсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдэгдэлд дараах зүйлсийг дурджээ.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа 4 болон 5 настай хүүхдүүдээс:

  • Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ гэртээ харах боломжгүйгээс хүүхэд гэртээ асран хамгаалагчгүй үлдэх эрсдэлтэй
  • Амьдралын орчин нөхцөл тааруу
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хүлээн авах зохицуулалтыг хийж байна.

"ХОРИГ ТАВЬДАГ ШИГЭЭ ДЭМЖДЭГ БОЛООСОЙ"

Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг эцэг эхчүүд ч танхимын сургалтыг дэмжиж байгаагаа хэлж байв. Гэхдээ амралтын хугацаанд хүүхдээ гэрт нь байлгах хүсэлтэй эцэг эхчүүд  байгаа бөгөөд энэ нь хувийн цэцэрлэгүүдэд дарамт болж байгаа аж.

“Логарифм” сургуулийн дэргэдэх “Дуду эмээ” цэцэрлэгийн эрхлэгч Б.Одмагнай “Сургууль, цэцэрлэг хоёр зэрэг амарчихаар ах эгч нар нь дүүгээ гэртээ харах боломжтой болдог. Гэтэл одоо цэцэрлэгүүд 50 хувийн ирцтэй ажиллаж байгаа. Эндээс ах эгч нартай хүүхдүүд амарвал бүр 20-30 хувийн ирцтэй ажиллах болно. Манай цэцэрлэгийн эцэг эхчүүдийн 20-30 хувь нь одоогоор танхимаар хүүхдээ хичээллүүлэх хүсэлтээ өгсөн. Гэхдээ гол асуудал нь хувийн цэцэрлэгүүд яаж цөөхөн хүүхэдтэй цааш ажиллах билээ дээ. Улсын цэцэрлэг бол цөөхөн хүүхэдтэй ч авдаг цалингаа аваад авна. Харин бид ажилчдаа шууд амар гэж хэлж чадахгүй, халж болохгүй байна. Багшийн бүрэн орон тоотой ч 2-3 настнуудыг хүлээн авахгүй, дээрээс нь анги дүүргэлт 50 хувьтай хичээллэж байгаа. Уг нь бид бүрэн хүчээрээ ажиллавал ямар ч асуудалгүй. Гэтэл одоо хүчээр амраах гэж байна. Хориг тавьдаг шигээ дэмждэг болоосой" гэлээ.

"Дуду эмээ" цэцэрлэг үүсгэн байгуулагдаад 11 жил болж байгаа гэнэ. Гэвч цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд хямралд орсноос гадна хүүхдүүд ч хохирол амсч байгааг онцлов.

Б.Одмагнай энэ талаар "Хувийн цэцэрлэгийн багш нарын амьдрал хэцүү байна. Манайх бол одоохондоо цалингаа тавьж л байна. Гэхдээ энэ хэвээрээ цэцэрлэгийн үйл ажиллагааг хорьж хаагаад байвал байдал өөрөөр эргэнэ. Сүхбаатар дүүрэгт урьд нь 34 хувийн цэцэрлэг байсан бол энэ тоо одоо 25-д хүрчээ. Биднийг үл тоолоо гэхэд хүүхдүүдээ анхаарах цаг нь ирсэн. Хоёр жил цэцэрлэгийг хорьсноор хүүхдүүд аягүй хоцрогдолтой болсон. Гэтэл хүүхдүүд хамгийн анхан шатны танин мэдэхүйн мэдлэгээ цэцэрлэгээс олж авдаг. Энэ чухал үеэ гэртээ үлдээж байна" гэж ярив.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2-3 настнуудыг арваннэгдүгээр сарын 1-нээс цэцэрлэгт хамруулна гэж мэдээллэж байсан ч одоог хүртэл гарсан тушаал, хэрэгжсэн шийдвэр алга. Гэтэл одоо 4-5 настнуудыг нэмээд амраах болов. Зарим эцэг, эх, багш нарын хэлж буйгаар одоогийн эрсдэлээ тооцоолбол амарсан нь зөв боловч ирээдүйгээ бодвол халдвартайгаа дасан зохицох нь зөв гэх.

Ямартай ч арванхоёрдугаар сарын 10-наас их дээд сургууль, нийслэл дэх цэцэрлэгүүдийн амралт, энэ сарын 18-наас ерөнхий боловсролын сургууль, хөдөө орон нутаг дахь цэцэрлэгүүдийн амралт эхэлнэ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад багш. 2021-12-09 139.5.217.147

Орчин цагийн нийгмийн. харилцаа нь ,бид зөв хүн болгох нь хамгийн том баялаг. Гэтэл боловсролын байгууллагын өнөөдрийн шийдвэр нь бүрэн судалгаагүй бна. Гэртээ байх нь таатай боловч ,манаы монгол оронд хотын захын, хөдөө сумын амьдралыг бодоод үзхэд 50/ хүрэхгүй шүүдээ Цраим хичээл нь . Гэрт нь хүүхдээ 1 , 2 наснаас нь зөв төлөвшүүлэн хөгжүүлэх нь цөөхөн шүү. .
Тийм учир нийгэмтэйгээ дасан зохицож танхимын сургалтыг үргэлжлүүлэн сургах нь ,хувь хүн нийгэмд ашигтай . Үнэт баялагаа хөгжүүлье.

Avatar

Зочин 2021-12-09 202.9.46.144

Хүүхдийн мэдлэг чадварын хоцрогдлоос гадна хамгийн нийгэмших хүн төлөвөө олох нас үе шатууд маш харамсмаар өнгөрөн одож байна даа. Цахим сургалт яг амьд хөгжим гэдэг шиг амьд харилцаанд тулгуурласан сургалт биш тул хүүхэд ялангуяа бага ангийнхан залхах нь зөв дөө. Энэ байдлаас гарах арга, өндөр түгээмэл боловсролтой бүх ангийн түвшинд гол хичээлүүдийг заах гэрийн багшийн мэргэжил ч баймаар юм шиг.

Avatar

Зочин 2021-12-09 64.119.26.226

коронагүй үед ч цэцэрлэг амардаг байсан шд. энэ эцэг эхчүүд нь корона тусаад тархинд нь хүчилтөрөгч очихоо болиод тэнэгэрчээ юу

Avatar

чимэддорж 2021-12-09 124.158.64.133

Эрхэм эцэг,эхчүүдээ хүүхэд амьд,эрүүл байх нь хамгаас чухал биш гэжүү 1960-70-аад онд бид ямар цэцрлэгээр явсан билээ ялангуяа хөдөөний бид гэртээ хурга ишигтэй тоглож өссөн Тэр үеийнхэн нийгэмшээгүй болж таарч байна уу,Нарийн авч үзвэл тэр үеийн хүмүүс өндөр боловсролтой болж чадсан өнөөдрийн энэ улс орныг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан олон эрдэмтэн,багш,эмч байдаг.Тэд нарын хүүхдүүд та нар мөн биз дээ.Одоо яахлаараа гэнэт тэнэгрэх, сөнөрлийн өвчин тусчихдаг байнаа.Эрүүл биед саруул ух

Avatar

Зочин 2021-12-09 64.119.26.226

гаргасан шийдвэрийг нь дэмжиж байгаа. юу найруулж бичээд байнаа хүү минь ээ. ингэж 76 шиг худлаа санаагаа хүмүүст тулгаж, хаа хамаагүй нийтлэл бичиж болохгүй

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Багш 2021-12-09 202.179.24.54

Саяхан болсон сургуулийнхаа хүүхдүүдийн урлагийн наадмыг үзээд маш их цочирдлоо. Халдвар хамгааллын дэглэм бариад дан гоцлол төрлөөр болсон. Оролцсон хүүхдүүдэд нийтлэг биеэ барьсан, ичих, сандрах гэх мэт нэг тийм хулгасан шал өөр ертөнц болсон санагдсан. 2 жилийн хөл хорио хүүхдүүдэд нийгэмшихүйн хувьд маш том хохирол болжээ гэдгийг сая л ухаарч байна. Багаас дунд руу орсон 6 ангийн хүүхдүүд ямарч дууны бүтэн бадаг мэдэхгүй бүжиг мэдэхгүй юун мат монгол хэлний хоцрогдол цаашаа болсон байна лээ.

Avatar

Зочин 2021-12-09 64.119.26.226

зүгээр л байгаашд. хүүхэдтэйгээ тулж ажилла

Avatar

зочин 2021-12-09 124.158.64.133

ТА багш мөн үү ээ биш байхаа ийм тэнэг хүн багш болбол короноогоос илүү аюултай ийм юм бичиж нийтэд мэдээлж байдаг багш миний мэдэхээс лав байхгүй.Та больж үз үтэр түргэн хүүхдүүдээс холд.

Avatar

zochin 2021-12-09 192.82.74.205

vgvi shv harin ch tanhimaar hicheellehiin esreg bair suuritai bga.dan tanhim baisnaas tsahim tanhim gej yvbal uvchlul arai saarj baga bga vr dvntei haragdsan.manai hvvhediin surguuli bol dan tanhim bsan uvchlul bas nileen bsan shv.

Avatar

zochin 2021-12-09 202.55.188.90

Odoo tsag agaar dulaan baigaa deer 7 honog ch gesen tanhimaar ni oruulsan ni deer um shig sanagdaj bna

Avatar

Зочин 2021-12-09 202.131.238.114

Мэдээж ш дээ. Хүүхдийн хоцрогдол бүр баларлаа. Маш хортой шүү энэ хүүхдүүдийн ирээдүйд. Танхимаар нь хичээллүүлмээр байна.

Avatar

зочин 2021-12-09 124.158.64.133

Та өөрийн хүүхэд өвчилж эндэхээс айхгүй байгаа мулгуу нөхөр байна.Бусад ухаан нь эрүүл хүмүүс тэр танхимруу явуулж хүүхэд бөөгнөрсөн газраас өвчин авчих эрсдэлд хүүхдээ оруулахгүй, тэгэхээр танай хүүхэд ганцаараа тэр танхимд хичээл хийх болж таарч байна ямравдээ.Аан

Avatar

Зочин 2021-12-09 202.179.25.111

Ene tsetserlegiin erhlegchiin helj bga unen shu de. Ulsiinhaa ireedui hoich uyiinhee bolovsroliig ogt boddoggui, albaar haranhui buduuleg bolovsrolgui, utas uzehees uur sursan zuilgui ireedui buteeheer zorij bga yum shig bnaa ene uls ornii udirdlaguud.

Avatar

Хроү 2021-12-09 192.82.72.177

Улсын цэцэрлэг багш удирдлагууд амрах сонирхолтой яагаад гэхээр зүгээр хэвтэж байгаад цалингаа бүрэн авна хувийн цэцэрлэгүүд хүнд байгаа. Байх Манай хүүхэд хувийн цэцэрлэгт явдаг эрхлэгчийн ярьж байгаагаар татвараас дансыг нь хаасан одоо энэ олон хүүхдийг хоол унд багш нарын цалин гээд бараг уйлсан

Avatar

Зочин 2021-12-09 66.181.182.80

Яг үнэн. Төсвийн мөнгийг үргүй зарж байна. Эргүү садаа.

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.51

1sarnii.1

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.51

1 Darwin 1be es bolgooch

Avatar

Зочин 2021-12-09 202.21.113.66

Энэ Энх-амгалан сайд гуай өглөө юу зүүдлээд сэрдэг юм болоо гэж айдаг боллоо. Шоучин гар юм аа.
Хүүхдийн цэцэрлэг хорьдог нь яаж байгаа юм бэ? ажиллах гэж ядаж байгаа шүү дээ. Өвчнөөс сэргийлэх гэж байгаа бол дэглэмээ сахиул, баяр, цэнгэлээ цөөл, баар шоугаа л хаана биз.

Avatar

хүннү 2021-12-09 202.55.188.106

БШУЯ-ны үе үеийн сайд нараас хамгийн сайн сайд шүү. Зөвөн нэг асуудлаар хүнийг дүгнэж болохгүй.

Avatar

W3 2021-12-09 202.72.245.125

sain udirdakh ajiltnii uil ajillagaag shuumjildeggui yum. EnkhAmgalan muu baina. Kharakh khungui ch khuntei ch tsetserleg ajillakh yostoi.

Avatar

иргзн 2021-12-09 202.179.26.239

Дулаан байх тусмаа л Гадуур ханиад томуу ихсэж Өвчлөл нэмэгддэгийг мэддэггүй Малнууд уу…

Avatar

Иргэн 2021-12-09 122.201.21.30

Бусдад яаж нөлөөлж байгаа нь хамаагүй дуртай үедээ шийдвэр гаргана. Харин дулаахан өвөл болж бхад танхимаар ороход сургууль ч гсэн боломжтой бхад заавал хааж боож байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж