"Гурван тэрбумаар айрагны өргөө барихыг эсэргүүцэж байгаа" | News.MN

"Гурван тэрбумаар айрагны өргөө барихыг эсэргүүцэж байгаа"

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

"Гурван тэрбумаар айрагны өргөө барихыг эсэргүүцэж байгаа"

"Гурван тэрбумаар айрагны өргөө барихыг эсэргүүцэж байгаа"

Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй Авто тээврийн тухай хууль хийгээд, Үндсэн хуулийн өөрчлөлт, МАН-ын их хурлын талаар ярилцсанаа хүргэж байна.


-Та буруу талдаа хүрдтэй авто машиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Хэрвээ уг  хуулийн төсөл батлагдвал иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Монголчуудын дийлэнх нь буруу талдаа хүрдтэй машин унадаг шүү дээ?

-Хотын түгжрэлийг багасгахаар олон арга хэмжээ авч байна. Жишээ нь, төрийн албан хаагчдыг ажлын цагийг хойшлуулъя,  сургууль, цэцэрлэгийн цуглах цагийг өөрчилье, тэгш сондгойгоор нь явуулъя гэдэг янз бүрийн санал гарч ирж байгаа. Ер нь бол технологийнхоо дагуу нийтийн тээврийг бид хөгжүүлэх ёстой. Метро, агаарын дүүжин тээврийг хөгжүүлэх нь зөв.

Нэгдүгээрт, нийтийн тээвэр рүү бодитоор шилжих боломжийг хийх ёстой. Хоёрдугаарт, бөглөрөөд буй замын уулзваруудыг чөлөөлж хоёр түвшинд огтлолцдог, чөлөөтэй нэвтрэх байдлыг бий болгох ёстой. Тэгж байж асуудал шийдэгдэнэ. Гуравт, буруу рультэй автомашиныг цөөлье гэж ард иргэд өөрсдөө хүсдэг. Тиймээс Авто тээврийн тухай хуулийг санаачилсан. Уг хуулийн төсөлд буруу рультэй машин буюу баруун талдаа жолооны хүрдтэй машиныг бүр болиулна гэж орж ирсэн. Би ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд хэрэгжилтэд хугацаа тавьж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс шууд хорьчихож болохгүй. Наанадаж таван жилийн хугацаа өгье. Энэ хугацаанд буруу рультэй машин оруулахгүй гэдэг юм уу, зохицуулалтыг төр хийж өгөх ёстой.

-Яагаад ард иргэдийн унадаг машиныг хорих ёстой гэж. Өөр өчнөөн шийдэл байж болно биз дээ. Жишээ нь,  тансаг машинаас болон олон машинтай иргэдээс авах татварын зохицуулалтыг хийж болмоор. Хуулиар дандаа энгийн ард түмний эрх ашигт халдаж, боломжтой, мөнгөтэй хүмүүсийн талд зохицуулалт хийдэг болохоор иргэд бухимдалтай байгаа л даа?

-Хэрвээ зөв талдаа рультэй машин явуулна гэсэн хуультай бол түүнийгээ ямар нэгэн байдлаар “барих” ёстой.  ОХУ бол ийм байдлаар машинаа шахаад дуусгаж байна. Манай хоёр улс үлдээд байна. Бид хуулиа баримтлах ёстой. Ард иргэдийн шахалтаас болоод хуулийн төслөө буцаана гэж байгаа бол хоёр хуультай болчхоод замбараагүй нөхцөлд амьдаръя л даа.

-Ирэх оны төсөвт  Булган аймагт гурван тэрбумаар айрагны өргөө барихаар болсон. Энэ мэт хэрэггүй бүтээн байгуулалтаа болиод нийтийн тээврээ шинэчлэхэд анхаарч болсонгүй юу. Иргэдийг явгална гэхээсээ илүү  төсвөө үр бүтээлтэй зарцуулах нь чухал шүү дээ. Нийтийн тээвэр хүртээмжтэй бас үйлчилгээ нь сайжирвал иргэд машин унаад зам дээр түгжрэхийг хүсэхгүй л байх?

-Булган аймагт сургууль цэцэрлэг хүртээмж муу байхад төсвийг замбараагүй зарцуулах нь үнэхээр утгагүй асуудал. Манай аймагт хоёр цэцэрлэг нурж унах шахаж байна. Өмнө нь нэг цэцэрлэг барихаар төлөвлөж байсан тэр газар дээр байшин барьчихсан. Нөгөөг нь ахиад нураагаад барихаар болсон. Энэ мэт Булган аймагт цэцэрлэг, сургууль барих л хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Булган аймагт хэрэглээний халуун ус байхгүй. Хэрэглээний халуун ус тавья гэхээр дэд бүтэц дутуу байна. Гэтэл дэд бүтцэд нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийчихвэл үндсэндээ халуун устай болно. Иргэдийнхээ хэрэгцээг хангахгүй хэрэггүй зүйлд хөрөнгө тавьсанд шүүмжлэлтэй байгаагаа нуухгүй. Энэ асуудалд би эсрэг зогсч байна.  Орон нутгийн иргэдээс өчнөөн хөрөнгө оруулалтын санал ирдэг. Тойрогтоо ийм, тийм ажил хийгээч гэсэн 50-60 тэрбумын хөрөнгө оруулалтын санал ирж байгаа. Тэр дундаас хийж чадахыг нь авч хийдэг. Гэтэл  хэрэггүй зүйлд хэдэн тэрбумаар нь мөнгө зараад байгаад эгдүү хүрч байгаа.

-Сүүлийн үед Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж, давхар дээлийн асуудлыг хөндөж байна. Та үүнийг дэмжиж байна уу?

-Аль ч салбарт урт хугацааны бодлого барьдаг байх хэрэгтэй. Нэг сайд шинээр гарч ирээд, ухаантай царайлаад шал өөр юм хийгээд  урдныхаа юмыг үгүйсгээд явчихдаг тал бий.  Бидний практик ингэж л явсан. Үүнийг хуралдаан дээр ч хөндөж тавьдаг. Сайд нар зөвхөн тухайн үед нь асуудлыг аргалаад байдаг болохоос биш яг бодлого руугаа ордоггүй. Угтаа бол шинэ сайд урт хугацаанд гаргасан бодлогыг ямар хугацаанд чанартай сайн хийх үү гэдгээ гаргаж, түүнд мэдлэг боловсролоо зориулах ёстой. Тэрнээс биш шинэ хүн гарч ирээд, урьд хүнийхээ ажлыг үгүйсгэдэг байх ёсгүй.

Амьдрал, практик, хууль бүх юмтайгаа нэг дор байх үүднээс арай илүү практиктайгаа ойрхон тулж байдаг УИХ-ын гишүүд давхар дээлтэй байх  нь нэгдүгээрт, бодлого гаргах, хоёрдугаарт хэрэгжүүлэх, гуравдугаарт, хөрсөн дээрхээ татаж авчран хууль болгоод хэрэгжүүлэхэд арай ойр юм уу гэж  хувьдаа харж байна. Практик дээр гаднаас орж ирсэн сайд нар хэдийгээр хичээгээд ажиллаад байгаа ч гэсэн гологдоод байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд гишүүдийг тоог нэмэх асуудлыг ярьж байгаа. Гишүүдийг тоог нэмэх нь зөв үү?

-Цөөхүүлээ байх тусмаа хуйвалдаан их байдаг. Асуудал цаагуураа шийдэгдэх, хуйвалдаж шийдэгдэх ийм зүйл цөөхөн хүмүүс дотор байдаг. Олуулаа болох тусмаа олон ургальч үзэл бий болдог. Өөрөөр хэлбэл, лобби хийх асуудал багасна. 76 гишүүний хагасыг лобби хийх үү, эсвэл 90-100 гишүүний хагасыг лобби хийх үү гэдэг нь тооны хувьд шал ондоо болоод ирнэ. Энэ дээр айх хэрэггүй гэж боддог. Цөөхүүлээ байх тусмаа эрх мэдэл төвлөрнө. Далд үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдэнэ. Гишүүдийн тоо их болсноор лобби хийх, луйвардах асуудал улам саарна. Улс төрийн намуудын тухай хуульд бид нар хүрэх ёстой. Энэдээ хүрч байж улс төрийн нам руу орж ирж буй санхүүжилт, гишүүдийн босго, улс төрийн намаар дамжаад төрийн албанд очиж буй хүмүүсийн ёс зүйн асуудал гэмтчилэн бүх зүйлийг нь хуульд оруулж ирж нээлттэй болгох ёстой. Ерөнхийлөгчийн тавьж буй зүйл бол аливаад чин сэтгэлээсээ ханддаг,  болохгүйг нь  засъя гэсэн илрэл

-МАН авлига албан тушаалтнуудад хариуцлага тооцно, намаасаа хөөнө гэлээ. Хэлмэгдүүлэлт явчих вий гэсэн болгоомжлол байна?

-Ямар ч байсан намын дүрэмд өөрчлөлт оруулна гэдэг маш том алхам. Ямар нэгэн байдлаар нам өөрсдийгөө өмгөөлөх, алдаа дутагдлаа нуун дарагдуулах зүйл олон гардаг. Одоо бол арай өөр өнцгөөр харж эхэлж байна. Энэ бол маш том алхам.

Найман жил МАН засаглаж байна. Бид амьдралыг ондоогоор харж хуулиа хэрэгжүүлэх, өөрсдөдөө хариуцлага үүрэх, гишүүддээ босго тогтоох байдал руу орохгүй бол бид ард иргэдийнхээ итгэлийг алдаж  эхэлнэ. Тиймээс дүрэмд оруулж буй өөрчлөлт маш чухал. Нэгэнт дүрэмдээ оруулсан бол тодорхой хэмжээнд хэрэгжээд явна.

Нам гэдэг бол хэдэн хүний нэгдэл шүү дээ. Энэ хүмүүсийн өөрсдийн бодсон санаагаа улс орноо хөгжүүлье гэсэн санаагаар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгуульд өрсөлдөж буй. Тэгэхээр намын бодлого бол улс орныг хөгжүүлэх бодлого байхгүй юу.  Их хурлаар бид нийт гишүүдийн хэмжээнд улс орноо “ингэж” хөгжүүлнэ гэдэг том концепц гаргаж ирэх ёстой юм. Тэр тусмаа Засгийн эрхийн барьж буй намын хувьд том бодлого гаргаж ирэх ёстой. Энэ бол хэдэн гишүүдийн үзэл бодол, ярьсан асуудал биш. Энэ бол хөгжлийн том бодлогын бичиг баримт болж гарч ирж байна.

-МАН-ын ачааг залуус үүрэхээр боллоо. Танай нам шинэчлэгдэж чадна гэдэг та итгэж байна уу?

-МАН харьцангуй залуужсан нам. Нам ер нь залуужих ёстой. Буруу өнцгөөс нь ярихад залуусыг цүнх баригч гэж хардаг боловч нам дотор орж ирээд дураараа дургиад байдаггүй.  Ах нар нь байж байна. Бие биенийгээ сонсоно. Ер нь бол Алтан гурвалжин гэж нэг зүйл бий. Яг дээрээ ах эгчтэй, өссөн хүүхэд, ганцаараа өссөн хүүхэд хоёрын ялгаа их байдаг. Өөрөөр хэлбэл, намд орсон  залуус хүссэн хүсээгүй хүмүүжил авч байдаг.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MUNKHTHUR 2021-12-09 217.138.194.102

Би ECT Bank худалдааны компанид 14,500 ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн тухай гэрчлэл, миний хийсэн хөрөнгө оруулалтаас долоо хоног бүр 11,000 долларын ашиг олдог байсан бөгөөд одоог хүртэл би нэг сарын дотор 50,000 доллараас багагүй орлого олсон тул бодит имэйл: support@ectbanks .com Whatapp: +19083082601
телеграмд ​​нэгдээрэй https://t.me/joinchat/p4JjHwAPyE01YWZk

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.52

Татварын бодлогоор л шийд элий балай хориг саад гээд хуцаад байхын Хятад үйлдвэрлэлээ дэмжих гээд байдаг юм уу. Хүсээд байгаа татвараа хураа тэгээд идэж уухаа багасгаад ажиллаа хий эсвэл хийдэг хүнийг олж цүнхээ бариул

Avatar

Зочин 2021-12-09 64.119.24.212

Эхлээд буруу талдаа рультэй машин импортлохоо эхлээд хорьчих хуулиа гарга. Дараа нь 20-с дээш жил явсан машины хэрэглэхийг болиулчих гэх мэт шатдараатай арга хэмжээ авах хэрэгтэй. Айрагны өргөө мэт хэт үрэлгэн даварсан сэтгэлгээтэй гишүүдийг ил болго. Хөгжье, хүмүүсийн амьдралыг сайжруулъя гэж бодож байгаа бол Булганд ЖДҮ, Хоршоололыг хөгжүүлэхээ л бод.

Avatar

зочин 2021-12-09 202.9.46.74

энэ нөхөр үнэхээр ард түмний төлөө гэсэн сэтгэлгүй зөвхөн цаг зуурын хувийн нэр хүнд хөөсөн хүн байна. Хэсэг хугацаанд сайд хийхдээ зам тээврийг нураасан түүний дотор Туркүүдийн даалгавраар эх орныхоо ганц агаарын унааг устгах гэж үзээд даанч чадаагүй. Одоо ч түүнийгээ араандаа зуусаар яваа хүн

Avatar

Зочин 2021-12-09 66.181.180.232

Хөдөө орон нутагт соёлын төв мэт хэрэггүй зүйл барьж байхаар ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэр барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-09 103.242.47.38

Чи Сүнээдээ зөв рультэй машин авч өгөөч ээ.

Avatar

Зочин 2021-12-09 122.201.31.130

БУРУУ жолоотой машины ИМПОРТЫГ шууд хориглох хэрэгтэй.

Avatar

ЦДОО 2021-12-09 103.229.123.144

Хамгийн зөв санал. 40 л бетонд ус хийгээд байвал хальж асгах нь зүйн хэрэг. Усаа халилуулахгүйн тулд эхлээд ус дээрээс нь хийхээ зогсоох шаардлагатай. Иймд өнөөдрөөс "Буруу жолоотой машины импортыг хориглох тухай тушаал" гаргалаа гэхэд 3 сарын дараагаас эхлэн хэрэгжих ёстой. Дараа нь зөв жолоотой цоо шинэ Приус оруулж ирүүлэх хэрэгтэй.Үүнийг нь байнгын ажил, орлоготой иргэн урт хугацааны хамгийн хөнгөлөлттэй зээлээр авах нөхцөлийг хангах хэрэгтэй. Хэдий хүртэл төмрийн хог унах юм бэ?

Avatar

Зочин 2021-12-09 122.201.31.130

Мөнгө байвал үйлдвэр бариулаач.

Avatar

Сүнээ 2021-12-09 66.181.178.230

Хайраа. Орос эсрэгээр буруу хүрдтэйг бүр баруун тийш зөвшөөрч эхэлсэн. Боловсролгүйгээ нуул даа.

Avatar

Suunee 2021-12-09 106.186.208.29

Hairaa hotiin mashin ihdeed bna. Buruu taldaa jolootoi mashiniig horiood ug l doo please. Shand ni chinii durtai yumiig chine hiij ugnu shuu. Iimerhu l yu mbga ard ni. Ene durakuud atsaaraa uls zaldiin.

Avatar

зочин 2021-12-09 202.21.127.170

олонх нь буруу талдаа машинтай тул, зөв рультэйг нь хориглох зөв шүү

Avatar

зочин 2021-12-09 202.21.127.170

Энэ одоо болиоч ээ, өөр юм сэтгэж чадахгүй нь дээ. буруу талдаа рультэй машиныг хориглоод, бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлээд, ядарсан ард түмнээ бүр зовоох нь л дээ. Тэрний оронд хотоо тэлэх, хотоо өргөжүүлэх талаас нь бодмоор юм. Ийш чаваас даа санаачилж байгаа хууль нь. Тэгэж байж олны дургүйг хүргэх вий дээ. 15 жилийн дараа эд нар гэж яривал арай бодитой. Хүн эд хөрөнгөө бэлдэнэ, зарцуулсан мөнгө бас тооцолно. Ёстой дуп юм аа энэ

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.42

Булган аймаг ч явахгүй нь дээ,

Avatar

Зочин 2021-12-09 192.82.71.82

Sunee chi odoo bolio!

Avatar

үнэн 2021-12-09 192.82.66.247

Маш энгийн, 2022 оны 7 сараас эхлэн буруу талдаа машиныг Монгол улсын хилээр оруулахгүй хууль гаргаад л болоо шүүдээ. Байгаа хэд нь 10 жилийн дараа байхгүй бол нь л биз дээ. 5 жилийн дараанаас УБ хотод буруу талдаа машин явуулахгүй гээд одооноос хуульчлаад л болоо. Энийг 10 жилийн өмнө хийх байлаа.

Avatar

Зочин 2021-12-09 202.55.188.106

зөв.

Avatar

Зочин 2021-12-09 202.21.113.66

тэгээд сая худалдаж авсан машинаа 5 жилийн дараа унаж болохгүй гэсэн үг үү. Больж үз

Avatar

Зочин 2021-12-09 103.80.210.183

мотоцикл уна.

Avatar

зочин 2021-12-09 124.158.64.133

тэмээгээ унацгаа,илжиг авчирч унацгаая,учиргүй тэжээл нэхэхгүй бургасаарч хооллочоно Бид ч өөрсдөө илжигний төрөл юм чинь бие биенээ түшиж амьдаръяаа.Улсын гурван өндөрлөг гэж өөрсдийгөө нэрлэсэн 2012-2016 оны Ерөнхийлөгч 156 см өндөр,УИХ-н дарга Зика вирус 147 см өндөр,Алтанхуяг /эдэн дотроо хамгийн өндөр гэж өөрөө хэлсэн/ 158 см өндөртэй байцгаасан Энэ3-г Германы "шпигель" сониндМонголын 3 одой Азид хамгийн ардчилсан улсыг толгойлж байна гэж зурагтай нь нийтэлсэн байсныг олж авчирсанИнтернэтд

Avatar

зочин 2021-12-09 124.158.64.133

Алтанхуяг ерөнхий сайд үхэр унасан,Элбэгдорж илжиг унасан, ЗикаЭнхболд гахай унасан ёстой хөөрхөн зурагтай гаргасан. Гэхдээ Германчууд хэцүү хүмүүс,доромжилсон,шоолсон,муулсан үг огт байхгүй магтсан байгаа юм Интернетед тавьсан чинь 10 минутын дотор устгасан дахиж гаргаагүй Одоо сонин нь байгаа.Бусад нийтлэлүүдтэй нэгтгээд ном хэлбэрт оруулаад нийтэд гаргана,энэ бол чөлөөт хэвлэл хүн гүтгэсэн муулсан зүйлгүй учир гэмт хэрэг биш,зөрчлийн хуулинд хамаарахгүй гэж хуульч хэлсэн

Avatar

g 2021-12-09 103.212.117.48

oros uls buuruu ruliteig horiogyi harin saya COVID aas bolood bur baruun hesegtee huleen zowshoorson b.gaa shuu medeelel bagatai UIH n gishuunee

Avatar

zochin 2021-12-09 64.119.20.178

Orosuu odoo Japanaas hamgiin ih mashin oruuldag uls bolood baina. Sibiriin buh hotuudaar duuren japan mashin yavj baina.

Avatar

Уншигч 2021-12-09 103.57.95.101

Буруу хүртэй машиныг хориглох ард түмний урсгал ч ёстой байхгүй юм байх аа, харин ланд лексус унасан дарга захирлуудын жижигхээн дусал бол байгаа шүү. Ардын нэр барьж худал хэлэхээ л больчих

Avatar

Зочин 2021-12-09 103.57.95.116

Энэ нөхөр өмнөх сайдынхаа хийсэн зүйлийг үгйсгэж агаарын тээврийг элгээр нь хэвтүүлэх эхлэлийг тавьсан удахгуй Монголчууд унах унаагүй болох вий

Avatar

Зочин 2021-12-09 192.82.75.108

БАРУУН ГАРЫН ДҮРЭМТЭЙ БАЙЖ БУРУУ РУЛЬТЭЙ МАШИН ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨӨД БАЙГАА НЬ 76 НӨХДҮҮДИЙН ГАЙ

Avatar

Зочин 2021-12-09 192.82.89.107

Машины тоотой уялдуулаад хуулиа шинэчлэх нь зөв. Ихэнх машин нь буруу буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй бол түүнд зориулсан хууль байх ёстой.

Avatar

Зочин 2021-12-09 192.82.69.97

Буруу рультэйг нь хорь хорь!Хятадын зөв рультэй машинуудыг зоргоор нь дэмжээд явцгаачих!Эрээнээс хөлөөр зөөгөөд эхэлцгээе,ямар хулхи бараа хэрэглэж сураагүй биш!Аажимдаа сэлбэгийг нь бас хулхидаж ашиглая!

Avatar

Зочин 2021-12-09 64.119.20.124

ӨӨРӨӨ ЯРЬЧИХААДД ӨӨРӨӨ ЭРГҮҮЦЭЭД

Avatar

Amar 2021-12-09 103.212.118.192

Авилгал дээд цэгтээ хүрнэ

Avatar

Зочин 2021-12-09 202.21.104.2

ЗӨВ ТАЛДАА РУЛЬТЭЙ МАШИНЫГ УДАХГҮЙ ИРГЭДИЙН МАСС ХУДАЛДАН АВЧ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ТҮГЖРЭЛ АЯНДАА БАГАСЧ БАЯН БИД ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛНО ГЭСЭН ХУУЛИЙН ГОЛ АГУУЛГА, САНАА НЬ ТЭР БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2021-12-09 192.82.69.97

х***а машиныг дэмжсэн бодлого тэнэгээ

Avatar

Зочин 2021-12-09 59.153.113.186

Муусайн приуснууд боож vхэхнээ. Зев талдаа хvрдтэй машинд зориулсан замын хеделгеений дvрэмтэй байж та нарт зориулж дvрмээ еерчлех vv тээ

Avatar

H 2021-12-09 202.21.109.43

Ter oros chnine dahiad japanaas buruu rulitei tereg oruulad eheltsen shu ho

Avatar

ЗОЧИН 2021-12-09 202.21.104.2

ХУУЛЬ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ЖААХАН АМЬДРАЛТАЙ БАЙНА ШҮҮ. БИТГИЙ ТЭНЭГТЭЭД БАЙГААРАЙ. ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ШУУД ЗОГСООНО Ч ГЭХ ШИГ. МАНАЙ ИРГЭД ТИЙМ БАЯН ТАНСАГ, ЧИНЭЭЛЭГ АМЬДРАЛТАЙ БАЙНА УУ.

Avatar

чимэд 2021-12-09 124.158.64.133

Нийт иргэдэд хамаатай шийдвэрийг баян мөнгөтэй хүмүүс гаргадаг явдлыг зогсооёо.5 саяаас дээш хадгаламжтай,1-ээс илүү орон сууцтай,нийт хөрөнгө нь 100 саяаас дээш бол иргэдэд хамаатай шийдвэр гаргах эрхгүй болгоно. Өөрөөр хэлбэл энд заасан босгоноос давсан хөрөнгөтэй гишүүн шийдвэр гаргахад орохгүй гэсэн үг.Тэгвэл УИХ-н хэдэн гишүүн орохгүй болох вэ.Буруу хүрдтэй машин аваарь осол гаргасан тохиолдлыг зөв хүрдтэй нь харьцуулж судлах хэрэгтэй,сонин дүн гарна.Эсрэгээрээ зөв хүрдэт осолд илүү орсон.

Avatar

Зочин 2021-12-09 192.82.89.150

Зөвөө зөв, буруу рультэй автомашиныг 2022 оны 1 сарын 1 нээс хилээр оруулахыг зоригтой шууд хориглох хэрэгтэй. Хуучин орж ирсэн одоо явж байгаа машин явж л байг аяндаа алга болно…

Avatar

Хууль нь амьдралд нийцэхгүй байгаа бол зөв болгох нь зүйтэй шүү дээ 2021-12-09 202.131.239.166

Нэгэнт л буруу талдаа жолооны хүрдтэй машин давуу олонхи болсон бол хөдөлгөөний урсгалдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү дээ. Ядахад л Япон машин чанартай, олонхоо бодсон шийдвэр болно. Хамгийн энгийн шйидэх алхам юм. Хүмүүс бухимдуулах муу.

Avatar

Зочин 2021-12-09 202.70.44.46

Маш их зардал гарна. Түүний оронд төрөөс буруу рүлийг нь өөрчлөөд өгчихсөн нь дээр

Avatar

Зочин 2021-12-09 103.80.210.183

тэнэг хүн тэхий дундуур нь гэдэг юм.

Avatar

Зочин 2021-12-09 192.82.87.86

Зам тээврийн хууль дүрмээ бариад, тэгээд үнэхээр энэ түгжрэлийг бууруульяа гэж хүсэж байгаа л юм бол 5 жилийн хугацаанд буруу рультэй машиныг хилээр оруулахыг бүр болиулчих нь зөв байхоо! Одоо шууд хориглож болохгүй.

Avatar

зочин 2021-12-09 122.201.31.238

Зөв талдаа руьтэй машин унадаг хөрөнгөтнүүд л ийм санал гаргаж байгаа. Ер нь бол эхлээд хилээр оруулахыг л хорьчихвол аяндаа хуучраад цөөрөөд л дуусна шүү дээ. Гишүүд минь амиа бодолгүй толгойгоо жаахан ажиллуулаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж