УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв | News.MN

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

LiveУИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

11 : 48
2021-12-9

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

УИХ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Асуулт асуух гишүүд байсангүй. Улмаар санал хураахад олонх гишүүн дэмжив. Уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед мөн асуулт асуух гишүүд байсангүй. Тиймээс хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үед асуулт асуух гишүүд байсангүй. Зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг хэлэлцээд эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв. УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
11 : 27
2021-12-9

"С зөвшөөрлийн төлөө 4 жолооч өрсөлдөж, авлига өгч байна"

С.Бямбацогт

Дараа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн горимын санал гаргав.

Тэрбээр “2019 оны гуравдугаар сард УИХ-ын 22 гишүүн Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг хэлэлцэхгүй явсаар гурван жил өнгөрлөө. Ирэх он гарвал дөрвөн жил болох нь. Засгийн газар мөн 2019 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан шүү дээ. Хуулийн төслийн нэр нь болохгүй байгаа юм бол нэрийг нь сольж тусгай зөвшөөрлийг устгая, авлигыг алга болгоё” гэж нэрийг нь сольдог юм уу. Тусгай зөвшөөрлийг нэмэх бус зөвшөөрлийг цөөлөх хуулийн төсөл шүү.

Ингэж өөрчилбөл, хуулийн төсөл урагшилж магадгүй. Хуулийн төслийг хэлэлцэхгүй яагаад ингэж удаад байдаг юм. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөртөө “Авлигыг багасгана, тусгай зөвшөөрлийг цөөлнө” гэж яриад байгаа боловч ерөөсөө дэмжихгүй юм. МАН-ын их хурлаар авлигын асуудлыг хөндсөн. Авлигыг гарын үсэг, тусгай зөвшөөрөл өөхшүүлдэг шүү дээ.

Тусгай зөвшөөрлийг цөөлж, аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтгүй үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангах зорилготой хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. УИХ ам, гар хоёр нь зөрдөг байж болохгүй. Тавьсан зорилго, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ажиллах ёстой. Нөгөө талд нь авлига улам л ихсээд байдаг. Хүмүүс яагаад төрд орох гэж үхэн хатан зүтгээд байгаа юм. Тэд гарын үсгээ үнэлж, авлига авах гэж төрд орж байна. Улс хооронд ачаа тээвэр хийх, нүүрс тээврийн С зөвшөөрөл гэхэд үндсэн үнэ нь 70 мянган төгрөг. Албан бус ханш нь 1-2 сая төгрөг болсон. Ийм зүйл заавал байх ёстой юм уу. Нүүрс тээврийн 5000 мянган автомашин явах ёстой газар яагаад 20 мянган автомашин явдаг юм. Үндсэндээ нэг ширхэг С зөвшөөрлийн төлөө дөрвөн жолооч хоорондоо өрсөлдөж байна. Хэн нь илүү  авлига өгсөн нь зөвшөөрөл авдаг.

Тусгай зөвшөөрөл шаардагдахгүй мөртлөө вагоны асуудал ч мөн хөндөгдөнө. Өдөрт 14 галт тэрэг явдаг. Нэг галт тэрэгний ханш нь 500 сая төгрөг болчихсон. 500 сая төгрөг өгсөн хүн нэг галт тэрэг явуулах эрх авдаг. Ингэж явахаар төрдөө өгөөд  өндөр үнэ төлсөн нь вагон явуулах эрхээ олж авья л даа. Одоо авлига бүр далд хэлбэр рүү шилжсэн. Монголчууд өөрсдөөсөө авлига авбал яриад байдаг. Хятадуудаас авна. Гадныхаас авъя. Тэд ярьж хэлэхгүй амар” гэдэг байдлаар ханддаг болсон. Энэ асуудлуудыг шийдмээр байна. Үүний суурь нь болсон Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн  тухай хуулийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Гурван жил хагас болчихлоо. Энэ ондоо багтааж хуулийн төслийг баталмаар байна. Наанадаж 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 440-490 болгоно. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь аль 2019 онд шийдэгдсэн шүү ” гэлээ.

10:00
2021-12-9

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргав.
Тэрбээр “Миний бие тэтгэврийг долоон жил биш таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээн тэмцэж байж уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Тус хорооны дарга нь энэ хуулийг түүхий байна гэж хэлсэн. Гэхдээ тийм зүйл байхгүй. Энэхүү хууль батлагдсанаар тэтгэвэр дээр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ. Нийтдээ 140 мянга орчим иргэдэд 16 тэрбум төгрөгийг зарцуулна. Богд Зонхова бурхны цогцолборын тал мөнгө шүү дээ. 140 мянган хүний асуудлыг шийдэх энэ хуулийн төслийг залуу гишүүд дэмжиж ажилламаар байна. МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. Тиймээс уг хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна. Энэ сард багтааж хэлэлцэх асуудалд оруулмаар байна. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн. Цалин өндөр авдаг хүмүүст 1200 төгрөгөөр зарагддаг талх 1500 болох асуудал биш. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна” гэлээ.
09: 00
2021-12-9

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар:

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Харин 14.00 цагт буюу үдээс хойших хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

aagii 2021-12-09 192.82.75.1

Маш тодорхой баримттай зүйлийг гишүүн хэллээ, 1 вагон явуулах эрх 500 сая хүрсэн гэлээ, тийм бол энэ тодорхой баримтын араас Авилгатай тэмцэх газар явах хэрэгтэй, ингэж чадахгүй бол ажлаа хийж чаддаг хүмүүсийг нь ажиллах боломжоор хангах ёстой, үүнийг уг үндсээр нь гаргаж ирэх хэрэгтэй шүү,

Avatar

Иргэн 2021-12-09 66.181.161.34

Авлигын талаар мэдээд бгаа бол арга хэмжээ аваач.

Avatar

Зочин 2021-12-09 192.82.75.108

АРД ИРГЭДИЙН ХУВЬД АМИН ЧУХАЛ ХУУЛЬ БОЛОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИА ХЭЛЭЛЦЭЭЧЭЭ.

Avatar

Иргэн 2021-12-09 202.179.15.130

Нийт ард иргэдэд хамгийн их хэрэгтэй 2 хуулиа хэлэлцээчээ. 5 жилийн цалингаар тэтгэвэр бодогдох хуулийг дэмжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж