УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
"С зөвшөөрлийн төлөө 4 жолооч өрсөлдөж, авлига өгч байна"
Дараа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн горимын санал гаргав.
Тэрбээр “2019 оны гуравдугаар сард УИХ-ын 22 гишүүн Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг хэлэлцэхгүй явсаар гурван жил өнгөрлөө. Ирэх он гарвал дөрвөн жил болох нь. Засгийн газар мөн 2019 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан шүү дээ. Хуулийн төслийн нэр нь болохгүй байгаа юм бол нэрийг нь сольж тусгай зөвшөөрлийг устгая, авлигыг алга болгоё” гэж нэрийг нь сольдог юм уу. Тусгай зөвшөөрлийг нэмэх бус зөвшөөрлийг цөөлөх хуулийн төсөл шүү.
Ингэж өөрчилбөл, хуулийн төсөл урагшилж магадгүй. Хуулийн төслийг хэлэлцэхгүй яагаад ингэж удаад байдаг юм. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөртөө “Авлигыг багасгана, тусгай зөвшөөрлийг цөөлнө” гэж яриад байгаа боловч ерөөсөө дэмжихгүй юм. МАН-ын их хурлаар авлигын асуудлыг хөндсөн. Авлигыг гарын үсэг, тусгай зөвшөөрөл өөхшүүлдэг шүү дээ.
Тусгай зөвшөөрлийг цөөлж, аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтгүй үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангах зорилготой хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. УИХ ам, гар хоёр нь зөрдөг байж болохгүй. Тавьсан зорилго, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ажиллах ёстой. Нөгөө талд нь авлига улам л ихсээд байдаг. Хүмүүс яагаад төрд орох гэж үхэн хатан зүтгээд байгаа юм. Тэд гарын үсгээ үнэлж, авлига авах гэж төрд орж байна. Улс хооронд ачаа тээвэр хийх, нүүрс тээврийн С зөвшөөрөл гэхэд үндсэн үнэ нь 70 мянган төгрөг. Албан бус ханш нь 1-2 сая төгрөг болсон. Ийм зүйл заавал байх ёстой юм уу. Нүүрс тээврийн 5000 мянган автомашин явах ёстой газар яагаад 20 мянган автомашин явдаг юм. Үндсэндээ нэг ширхэг С зөвшөөрлийн төлөө дөрвөн жолооч хоорондоо өрсөлдөж байна. Хэн нь илүү авлига өгсөн нь зөвшөөрөл авдаг.
Тусгай зөвшөөрөл шаардагдахгүй мөртлөө вагоны асуудал ч мөн хөндөгдөнө. Өдөрт 14 галт тэрэг явдаг. Нэг галт тэрэгний ханш нь 500 сая төгрөг болчихсон. 500 сая төгрөг өгсөн хүн нэг галт тэрэг явуулах эрх авдаг. Ингэж явахаар төрдөө өгөөд өндөр үнэ төлсөн нь вагон явуулах эрхээ олж авья л даа. Одоо авлига бүр далд хэлбэр рүү шилжсэн. Монголчууд өөрсдөөсөө авлига авбал яриад байдаг. Хятадуудаас авна. Гадныхаас авъя. Тэд ярьж хэлэхгүй амар” гэдэг байдлаар ханддаг болсон. Энэ асуудлуудыг шийдмээр байна. Үүний суурь нь болсон Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Гурван жил хагас болчихлоо. Энэ ондоо багтааж хуулийн төслийг баталмаар байна. Наанадаж 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 440-490 болгоно. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь аль 2019 онд шийдэгдсэн шүү ” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар:
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
- Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Харин 14.00 цагт буюу үдээс хойших хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ