NASA: Ангараг руу аялах багаа бүрдүүлэв 

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

NASA: Ангараг руу аялах багаа бүрдүүлэв 

NASA: Ангараг руу аялах багаа бүрдүүлэв 

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг 10 шинэ сансрын нисэгчийг Баасан  гаригт эгнээндээ хүлээн авч, хүн төрөлхтний сансар огторгуйн хүрээг хойч үедээ тэлэх хүмүүсийн  тоог нэмэгдүүлэв. Шинэ сансрын нисэгчид хоёр жил гаруй хугацаанд шаардлагатай үндсэн сургалтыг амжилттай дүүргэжээ. Тус агентлаг “Артемис” хөтөлбөрөө зарласнаас хойш анх удаа суралцагчид төгсч байна.

Шинэ төгсөгчдийг Олон улсын сансрын станц, сар, Ангараг гаригт илгээхээр томилж магадгүй. Энэ арван жилийн сүүлээр сарыг тогтвортой судлах зорилготойгоор NASA 2024 он гэхэд сарны гадаргуу дээр анхны эмэгтэй, эрэгтэй хүнийг илгээнэ. Үүний дараа сар руу  нэмэлт нислэгүүдийг жилд нэг удаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2030-аад оны дундуур Ангараг гаригийг  судлах зорилготой.

"Эдгээр хүмүүс АНУ-ын хамгийн шилдэг хүмүүсийг төлөөлдөг бөгөөд тэдний хувьд манай сансрын нисэгчдийн корпуст элсэх нь үнэхээр гайхалтай үе байсан" гэж NASA-гийн администратор Жим Бриденстайн төгсөлтийн ёслол болсон Хьюстон дахь Жонсон сансрын төвд хэлэв.

"2020 он нь сансрын нисэгчдийг АНУ-ын газар нутгаас  пуужингаар хөөргөх үйл явц эргэн ирснийг тэмдэглэж, манай “Артемис”-ийн хөтөлбөр, сар болон түүнээс цааш явуулах үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан чухал жил байх болно" гэлээ.

Баасан гаригийн ёслолын үеэр шинэ сансрын нисэгч бүр мөнгөн зүү хүлээн авсан нь 1959 онд сонгогдсон “Меркури 7” сансрын нисэгчдээс улбаатай. Тэд анхны сансрын нислэгээ дуусгасны дараа алтан зүү хүлээн авах болно.

Энэ нь тус агентлагаас зохион байгуулж буй  анхны сансрын нисэгчдэд зориулсан  олон нийтийг хамарсан  төгсөлтийн ёслол  аж. Техасын сенатор Жон Корнин, Тед Круз нар тус арга хэмжээнд илтгэгчдээр оролцов. Өнгөрсөн 2017 онд сургалтад хамрагдахыг хүссэн 12 мянган хүсэлт байсан нь дээд амжилт болсон гэж сангаас тодорхойлжээ.

Одоо үйл ажиллагаа явуулж буй сурагчдыг оролцуулвал нийт 48 сансрын нисэгчээр бэлтгэгдэж байгаа хүн бий. Дараа жил дахин сансрын нисэгч бэлтгэх сургалт нэмэлтээр болно гэжээ. Шинэ төгсөгчдөд зориулсан сансрын нисэгчдийн сургалтад сансарт алхах, робот техник, Олон улсын сансрын станцын систем, "Т-38 тийрэлтэт онгоцны мэдлэг, орос хэлний чиглэлээр заавар, дадлага хийх, туршилт хийх зэрэг багтсан. Сансрын нисэгчдийн хувьд сансрын хөлгүүдийг хөгжүүлэхэд тусалж, одоогоор сансарт байгаа багуудаа дэмжиж, эцэст нь сансарт нисэх нэр хүндтэй 500 орчим хүний эгнээнд нэгдэх болно. NASA арваннэгдүгээр  сард хүн төрөлхтний 20 жил дарааллан  тэмдэглэх сансрын станцад ажлаа үргэлжлүүлж байна. Тус агентлаг мөн АНУ-ын арилжааны сансрын хөлгөөр сансрын нисэгчдийг дахин хөөргөх дөхөж байгаа бөгөөд “Артемис” хөтөлбөрийн хүрээнд сар руу хүн илгээхээр бэлтгэж байна.

Нэр дэвшигчид усан онгоцонд амьд үлдэх цэргийн сургуулилалтыг хийж, NASA-гийн "Т-38" сургалтын тийрэлтэт онгоцыг жолоодож, Хьюстон дахь Жонсон сансрын төвийн асар том усан санд болох сансрын бэлтгэлд бэлтгэхийн тулд усанд шумбах чадвартай байх шаардлагатай.

Сансрын нисэгчээр сонгогдох эцсийн сонголт нь баталгаатай биш бөгөөд бэлтгэлээ чанарын өндөр түвшин гүйцэтгэж байж нисэх боломжтой болно.

Төгсөгчид сансрын станц болон сар руу нислэг үйлдэх эрхтэй болдог бөгөөд NASA-гийн "Артемис" хөтөлбөрийг хойшлуулалгүй ажиллах юм.  Гэсэн хэдий ч тэд шууд  томилогдох магадлал бага ч  бүрэн эрхт сансрын нисэгч болсныхоо дараа ур чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна.

Ангараг гариг руу аялах нэр дэвшигчдийг  танилцуулъя.

  • Никол Айерс 32 настай, Колорадо мужын  АНУ-ын Агаарын цэргийн хүчний хошууч
  • Маркос Берриос 37 настай, мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний хошууч. Тэрээр Пуэрто Рикогийн Гуайнабо хотод өссөн
  • Кристина Бирч 35 настай, АНУ-ын багийн дугуйчин асан, биологийн инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
  • Дениз Бернхэм, 36 настай, АНУ-ын Тэнгисийн цэргийн нөөцийн дэслэгч, Аляскийн Василла хотын өрөмдлөгийн инженер
  • Лук Делани, 42 настай, НАСА-гийн судалгааны нисгэгч, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын тэтгэвэрт гарсан хошууч
  • Андре Дуглас, 35 настай, Жонс Хопкинсийн их сургуулийн ажилтан, АНУ-ын эргийн хамгаалалтад алба хааж байсан.
  • Жек Хэтэуэй 39 настай,  Коннектикут мужаас гаралтай, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний командлагч
  • Анил Менон 45 настай, олон улсын сансрын станц руу анхны хувийн нислэг хийхэд тусалсан Элон Маскийн SpaceX компанийн нислэгийн мэс засалч
  • Кристофер Уильямс, 38 настай, анагаах ухааны физикч, Мэрилэнд мужийн Потомак хотод өссөн.
  • Жессика Виттнер, 38 настай, Калифорниас ирсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын дэслэгч командлагч

Эдгээр сансрын нисэгчид NASA-гийн Орион сансрын хөлөг болон тус агентлагийн сарны гадаргуу дээр гарахын тулд ашиглахаар төлөвлөж буй бүх газардах хэрэгслийн талаар гүнзгий ойлголттой байх шаардлагатай. 1972 оноос хойш анх удаа саран дээр буухад ашиглах уг машин нь Техасын өмнөд хэсэгт байрлах "SpaceX" компанийн байгууламжид бүтээгдэж буй Элон Маскийн "Starship" хөлөг дээр суурилагдсан байх магадлалтай.

 Эх сурвалж: Nasa

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж