Ардчилсан намд өмчлөх туг, үнэт зүйл үлдсэнгүй! | News.MN

Ардчилсан намд өмчлөх туг, үнэт зүйл үлдсэнгүй!

Ардчилсан намд өмчлөх туг, үнэт зүйл үлдсэнгүй!

Ардчилсан намд өмчлөх туг, үнэт зүйл үлдсэнгүй!

Ардчиллын баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 6, 7-нд “UB палас”-т болсон Их хурлаараа эрх баригч МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхэлж, харин Бага хурлаараа түүний гал тогоог Д.Амарбаясгаланд хариуцуулахаар болжээ. Ингэснээр Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож буй Д.Амарбаясгалан нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн дөрвөн даргын “ар тал”-ыг хариуцсан намынхаа  нэг түүхэн “дүр” болж байна.

Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгоход Их хурлын 1245 төлөөлөгчийн 99.7 хувь нь дэмжсэн нь босоо тогтолцоотой, коммунист намын хувьд гайхаж, хачирхах зүйл биш. 2017 онд намын даргын төлөө Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх хоёрын өрсөлдөөнийг эс тооцвол угаасаа МАН-ынхан Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн нэрийг нэгэн дуугаар дэмждэг нь тавилан хойно.

Тэгж ярих юм бол хэвтээ тогтолцоотой, хоёр хэсэг болоод хуваагдчихсан Ардчилсан намынхан Онц их хурлаараа О.Цогтгэрэлийг 99 хувь дэмжсэн нь сөрөг хүчний хувьд “содон, сонин” үйл явдал байсан нь худлаа биш л дээ. АН-ын даргыг авах гэж жинхэнэ ширүүн өрсөлдөөн өрнөдөг, өөр хоорондоо “алалцдаг” байсан үе бий, бий. 

Ийнхүү МАН Их хурлаараа малгай, толгойгоо шинэчилж, 80-аад оны залуустаа ачааны хүндийг үүрүүлэхээр шийджээ.  Зуун жилийн үүх түүхтэй, улс төрийн институци болж төлөвшсөн МАН боловсон хүчний нөөц ихтэй ч Ардчилсан намаас ялгарах үзэл нь тэд хувийн гэхээсээ илүү том эрх ашгаа нэгд тавьдаг, нэгддэг, намынхаа бодлого дүрэмд захирагддаг хүмүүс.

Намаасаа “жийгдсэн” Н.Номтойбаяр хүртэл МАН-ын шинэ даргад баяр хүргэсэн байхыг харвал алим модноосоо хэзээ ч хол унадаггүй гэдэг нь үнэн аж.

Атал Ардчилсан намынхан Их хурал, Үндэсний чуулганаараа эв нэгдлээ олох нь бүү хэл эсрэгээрээ хагарал, талцал нь улам гүнзгийрч байна.

Хэрүүл, зодооноо жалгын нэг цацаж, үүнийгээ ардчилал гэж андуурсаар ирсэн  АН-ынхан үнэт зүйл, үзэл бодлоо худалдах, хутгалахаас сийхгүй, ард түмнээсээ айж ичихээ ч больсон. Урваж, шарвах асуудал бүүр утгаа алдсан гэхэд болно. Ж.Батзандан, Л.Болд нар Ардчилсан намыг хэрхэн худалдаж, зарж идсэн бэлээхэн жишээ байна. Намаа зарсныхаа хүчинд нэг нь Бельгийн Элчин сайд, нөгөөх нь Австралид элчин зөвлөхийн сандал суудлаар шагнуулсан. Энэ мэт үзэгдэл АН-ынхны хувьд гэм биш зан нь. Нэгэн цагт Ардчилсан намын даргаар ажиллаж явсан Н.Алтанхуяг, З.Энхболд нар хүртэл “тогоотой хоол руугаа нулимаж” ирсэн нь худлаа биш. Нэг нь самбар дээр зураг зурж, АН-ыг харлуулж, нөгөө нь Х.Баттулгатай нийлж найз, нөхдөө хагаралдуулаад эцэст нь бүгд орох оронгүй, оочих аяга ч үгүй болчихлоо.

Гэтэл М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг хар.  Намынхаа эсрэг ганц үг ганхийлгүй “хэлгүй, дүлий” юм шиг байцгаадаг. Толгой хагаравч малгай дотроо гэж энэ шүү дээ.  Ийм болохоороо Ардын нам Төрийн ордонд, Ардчилсан нам  гудамжинд байгаа юм.

  Их хурлаараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо зарлаж байхад  Үндсэний чуулганаараа Ардчилсан нам анай л гомдол тунирхлын үгс чулуудаж зогсох. Үндсэндээ Ардчилсан намын дайсан бол Ардын нам биш Ардчилсан намынхан өөрсдөө. Шулуухан хэлэхэд Ардчилсан намыг Ардчилсан намынхнаас аврах хэрэгтэй болжээ.

Ардчилсан намынхан өөрсдийгөө шилэн гэж өмгөөлдөг, өмөөрдөг. Шилэн нам гэдэг нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эсвэл эмээлийн хоёр бүүрэг шиг болчихсон бүлэглэлүүдийг хэлдэггүй юм.  Шилэн нам гэдэг нь үйл ажиллагаа нь, төсөв санхүү нь, бодлого шийдвэр нь гишүүддээ нээлттэй шударга байхыг хэлнэ.

УИХ дахь АН-ын бүлэг өдгөө  Ардын намын албан бус зөвлөхийн үгээр хөдөлдөг өөрийн толгойгүй бас амгүй хүмүүс болж хувирсан. Эрх баригчдын бодлого шийдвэрийг нь шүүмжлэх нь бүү хэл гар хурууных нь үзүүрт зарагдаад явж байна даг, Ш.Адьшаа, Н.Ганибалаас авхуулаад. Ийм эзэнгүй толгойгүй лидергүй эв нэгдэлгүй Ардчилсан намын “автор”-ыг нь хүртэл Ардын нам дээрэмдээд авчихлаа. Ардчиллаар овоглож, ардчиллыг туг сүлдээ болгож ирсэн Ардчилсан нам сууж буй мөчрөө өөрсдөө л хөрөөдчихсөн хойно, хохь нь  л гэхээс яалтай.

Дараалсан сонгуулиудад ялалт байгуулсан нь Ардын намын сайных биш ч, ялагдал хүлээсэн Ардчилсан намын муугийнх нь үнэн. МАН-аас бор халзан хонь нэр дэвшсэн бол ялалт байгуулах хэмжээнд очсон нь ард түмэн хэрүүлтэй, зодоонтой АН-аас залхсаных. Тэгээд ч Ардчилсан намд тугаа болгох үзэл баримтлал, удирдагчаа болгох лидер хэн байна. “Ах нар зайгаа тавиад өг” гэж хашгирдаг залуу үеийнхнээс Л.Оюун-Эрдэнийн эсвэл Д.Амарбаясгалангийн хэмжээнд танигдсан улстөрч үзээд өгье гэхнээ хэн байгаа юм бэ. С.Эрдэнэ, О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг нь ч лидерээ болгохыг АН-ынхан өөрсдөө хүсэхгүй байна шүү дээ.  Үнэндээ лидер байхын тулд өөрийн гэсэн итгэл үнэмшил, имиж, ядаж эрсдэл гаргаж чадах эр зоригтой байх ёстой биз дээ. О.Цогтгэрэлд их мөнгө, М.Тулгатад гоё боловсрол байна. Харамсалтай нь, жалгын улс төрөөсөө тэд хальж гарч чадсангүй.

“Эвтэй бол хүчтэй” болохыг МАН-ынхан их сайн ойлгож эсрэгээрээ АН-ынхан "ухаарч амжаагүй" л явна.

Энэ тухайд Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг нь “Эвлэлдэн нэгдэх бүрдээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтдог болохыг манай намын түүх нотолдог”. Икс үсгээ тэврээд Н.Энхбаяр МАН-аас өрх тусгаарлаж, МАХН-ыг байгуулсны “ачаар” Ардчилсан нам 2012 онд засгийн эрх авсан түүх бий. Тиймээс МАН энэ алдаагаа давтахгүй байхыг хичээж байна. Гэтэл Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх нь бүү хэл  эгцэлж харж чадахгүйд хүрцгээжээ. Ингээд тэд өмчлөх туг, үнэт зүйлээ хүртэл Ардын намынханд алдав.

Ардын нам хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, авлигатай тэмцэхээ албан ёсоор амалчихлаа. Тэд авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчилнэ гэж байна.

 МАН-ын шинэ үе худлаа, үнэн ч шинэ зууныг эхлүүлэх зургаан сэргэлтийн бодлогоо зарлалаа.  Гэтэл АН-ын шинэ үе ах нарынхаа ард нуугдсаар өтлөх нь дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өлзий 2021-12-09 202.126.89.77

Ардчилсан намыг эрдэнэ элбэг үүл нар булшиллаа даа …

Avatar

зочиин 2021-12-09 103.57.94.40

АНыг Эрдэнэтийн 49% ийнхан л булшилж байгаа ньь энэ

Avatar

Зочин 2021-12-09 64.119.27.127

Давхар дээлийг АН хүсэмжилснийг үнэхээр гайхсан шүү. Их л мөнгөний үнэтэй ажил байх. АН сарампай болсон. Болгосон эзэн нь Бах

Avatar

Зочин 2021-12-09 202.55.188.37

Хүрэлсүхийг өш хонзон санагч гэж санасангүы

Avatar

Zochin 2021-12-09 64.119.23.97

Ардын намыг Монголын ард иргэд гаргасан болохоор Монгол иргэдийн боолоор ажил гэж зөвлөе дөө

Avatar

ЗОЧИН 2021-12-09 124.158.69.23

АН ХЭДЭН ГИШҮҮН БАЙДАГ ГИШҮҮДИЙН АРХИВ ҮНЭТ ЗҮЙЛС ТАМГА ТЭМДЭГ ТУГ ЭНЭ ТЭР НЬ ХААНА ХЭНД ЯВДАГ ЮМ БОЛ ДОО ГЭЖ

Avatar

Зочин 2021-12-09 66.181.181.205

МАН дэвшилтэт ардчилсан нам, АН коммунист нам болсон нь үнэн юм даа

Avatar

Иргэн 2021-12-09 202.126.89.26

Монголчууд минь дээ АН-ыг муулах яах вэ та нарын сонголтоор гарч ирсэн МАНгаруудаа хараач?! Энэ амьдрал чинь сайхан байна уу, болж бүтэж байна уу?! Засаглаад 6-н жил болж байна яг юу бүтээж хийж гийгүүлэв дээ? Чихэр бурам шиг амлалтынхаа хэдэн хувийг биелүүлж чадав? Хууртаж хулхидуулж ханахгүй байна уу Монголчуудаа?!!

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.122

яг үнэн хэлсэн шүү амьдрал заөвхөн зээл дээр арай гэжтогтож

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.122

Эрх баригчдаас дундаас Төрөөс хулгай хийгээгүй хүн алга Ард түмэн өдрөөс өдөрт ядуурж байна

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-09 202.9.40.81

Мөнхийн залуу лидрүүдтэй ховорхон нам даа

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.113

Хоёр хөршийн удирдагчид ардчилал гэдэг үгийг сонсхоороол огидог гэсэн .Жижигхэээн Монголд АН харинч их тэслээ …..

Avatar

Зочин 2021-12-09 59.153.114.189

АН байгуулагдахаасаа эхлээд буруу замаар будаа тээсэн. Бүх соц орон байтугай Монголд өөрчлөлт шинэчлэл эхэлчихсэн байхад гудамжны хэд нийлж нам байгуулсан болоод санаачилгыг гартаа авах гэж оролдсон. Нэгэнт намын суурь нь ийм
болохоор үйл ажиллагаа нь болчимгүй хэрцгий танхай байдлаар өрнөж хэвшил болсон, одоо ч хэдэн залуучууд нь яг ийм араншинтай харагдсан. Ийм нам яаж хөгжихөв дээ

Avatar

mgl 2021-12-09 202.179.11.230

AN duussan, odoo HUN garch ireh yostoi. Gehdee AN-iin suitgegchdees elsuulj ogt bolohgui.

Avatar

АН гэж жогорхойнууд 2021-12-09 192.82.71.206

Энэ АН гэж ёстой нохойн жогорхойнууд байнаа. Нэг их юм бодчихсон. Хөгийн амьтад, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөхөө больчихмоноо сэхээрэх хүн байна уу? Олон байтугай намынхаа гишүүдэд хүртэл тоогдохоо больсон

Avatar

Ардчиллыг дэмжигч 2021-12-09 202.179.24.40

АН-ыг Оросын нууц заавраар тараасан хүн нь Женко. Ард нь З.Энхболд байсан. МАН тараасан гэдэг усан тэнэгээ харуулж буй үг. С.Эрдэнийг соль. Гэхдээ намынхаа дүрмээр соль. Х.Баттулга З.Энхболд Н.Алтанхуягийн нохойд барьдаг мод: Цогтгэрэл Туваан Батсуурь Ганибал этбол намын эрхийг хууль бусаар авсан тул цөөврүүд тул тэднийг дэмжих ёс зүйгүй үйлдэл болно. Дүрмээрээ хурлаа хийгээд Цогтгэрэл байтугай дуучин Жавхлан болсон ч би дэмжинэ.

Avatar

Зочин 2021-12-09 202.179.24.207

Улсын дээд шүүх М.Тулгатыг бүртгэчихэд л болох зүйл. Гэвч бүртгэхгүй байгаа. Монгол улсын Дээд шүүх хүртэл АН-ыг хагалах ажилд оролцож байхад яаж АН тэсэх юм бэ?

Avatar

Зочин 2021-12-09 103.242.47.38

Олон намаар яах вэ дэ.Монголын ард түмэн үгээ хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн тулд гудамжны хэдэн залуусыг 90-н онд дэмжсэн. одоо үг хэлэх эрхтэй, өвлүүлж үлдээх өмчтэй болсон. Тиймээс үйлдвэрээ хөгжүүлж, улс орноо өөд нь татах эв нэгдэлтэй, эрхэм журамтай намыг дэмжиж байна. Монгол орон хөгжих болтугай…

Avatar

СОНГОГЧ 2021-12-09 202.9.46.42

УЛС ТӨРИЙН ҮХДЭЛҮҮДИЙН ХООРОНДЫН ТЭМЦЛИЙН ҮР ДҮНД АН МӨХЖЭЭ

Avatar

зочин 2021-12-09 59.153.115.157

Хүрэлсүх л үймүүлсэн ш дээ

Avatar

Зочин 2021-12-09 66.181.189.172

АН одоо алга болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-09 202.9.47.41

элбэгдорж сайханбилэгийг ерөнхий сайд,с.эрдэнээг намын дарга болгож байхдаа ардчилсан намыг устгасан.

Avatar

Зочин 2021-12-09 192.82.85.217

Neg huuchin udirdagchiin hiisen uildliig neg namd nyalzaah ni buruu nam gedeg olon humuusiin negdel heden udirdlaga hoorondoo muudaltslaa geed nam dotroo hagaraad baigaa yam bish harin ene zurchil temtsliig ni dalimduulaad huuli huchnii baiguullaguud,tur zasgiin zarim nuhud ulam devergeed baigaa ni tuiliin haramsaltai, bid ev negdeltei bn geh ni zuvhun nam dotroo tiim baihiig heleed baigaa yam bish niit 3,3 saya mongolchuud hoorondoo evtei baihiig helj bn,uuniig tur zasag ni hiih estoi

Avatar

АН АХИЖ БИТИЙ ГАРЧ ИРЭЭСЭЙ 2021-12-09 202.126.89.165

АН ДУУСЧЭЭ ДУУСЧ…..

Avatar

Зочин 2021-12-09 103.212.119.179

НЭГ МӨР БҮРЭН ҮХЭЭД СЭРГЭХ ЭСЭХЭЭ ШИЙЙД ИЙМ БУЗАРУУД

Avatar

Зочин 2021-12-09 183.177.97.14

Хатуу боловч үнэн үг юмдаа

Avatar

АН дэмжигч байсан хүн 2021-12-09 66.181.161.42

Манай АН ч аргагүй л “А Н У С” нам мөн юм даа,
Төгцөг өвөгчүүл нь зууралдаад салахгүй юм, Аргагүй л анх хогийн шаарангууд, адгийн новшнууд нийлж байгуулсан нам гэдэг нь үнэн юмаа

Avatar

Зочин 2021-12-09 132.194.33.142

ylc

Avatar

jto tbopu,cam nuznay, prosto ojeni, ploxo bzt 2021-12-09 132.194.33.142

-zapretno B.

Avatar

ylcuun xamgaaltad 2021-12-09 132.194.33.142

bolije net lubvi,

Avatar

Ж.Онгар 2021-12-09 202.179.21.197

Нямсүрэн сэтгүүлчид баярлалаа. АН-ын өнөөгийн үнэн төрх, байгаа байдал мөн дөө. Сургамж авбал авахаар санаа бичсэн бна. Даанч ухаарах сэтгэл Эрдэнэ, Өнөрбаяр нарт байхгүй… Илжэгний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрэн гэх нь энэ бөлгөө

Avatar

зочин 2021-12-09 124.158.64.153

АН-нхан идэхээр өөрийн нохой идэг Илжгэн Элбэгдоржийн аманд /хор ч хийсэн залгина,өрөм хийсэн ч залгина /ус ч хийсэн тургина тос ч хийсэн тургина илжигний чихэнд усч хийсэн сэгсэрнэ,тос ч хийсэгсэрнэ гэдэг юм юун алт

Avatar

-zubxun bytsaltgyi,dynd ni,gc/cpok 2021-12-09 132.194.33.142

ylc

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.113

За нэг их сүртэй юм биш …Өгсөж уруудах , эвлэрэх хагарах нь байгалийн жам…. ,байдаг л үзэгдэл .
Тэгэж байгаад учраа олоод даргаа нэг дуугаар сонгочиход л болчихно ….Даргад дуртай гурван пяхлуу л самраад байгаа болхоос , АН байдгаараа байж л байгаа ..

Avatar

Очирбат/Хөвсгөл/ 2021-12-09 124.158.64.153

АН-д байгуулагдахад ньгудамжнаас архичид хулгайчид алуурчинс.эрдэнэ элбэгдорж батүүл орцгоосон ажилгүй цохиж явсан дорлигжав Жаргай магнай гэх мэтийн эрүүл солиотой нь одоо болтол ойлгогдоогүй хүмүүс элссэн юм. Үнэндээ Зоригийгоо хамтарч нухсан өдрөөс хойш АН гэж байхгүй болсон Бошигт, Пагмын Нэргүй доктор хоёр хамаг ялзарч өмхийрсөн далан булчирхайг нь дэлгэж өгөөд өөрсдөө сураг тасарсан

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.60

УВС НАМЫГ ТАРАА

Avatar

Зочин 2021-12-09 132.194.33.142

-ylc

Avatar

zabtpajnya dnya,bydy juti,bydy jutu zabtpajnya dnya, u bocne na ego toliko bctecha my ctoboi 2021-12-09 132.194.33.142

ya juby ,ya ,ya jubyy.
1 jul xyrtlex xygatsaand ontsgoi xamgaalalt xuux,dapyi damjyyl.

Avatar

dapyi.cpok. 2021-12-09 132.194.33.142

BOOGII?

Avatar

Зочин 2021-12-09 192.82.69.97

Яагаад гэвэл ардчилал монгол хүнд зохихгүй хоол гэдэг нь харагдаж байна.Хэт мэдэмгий,зоргоор нь тавьбал өөрөөс нь бусад нь тэнэг харагддаг,зөрүүд зантай,англи хэлийг хальт сурснаа боловсрол гэж хардаг,хэдэн төгрөг хахуулиар олж гэнэт баяжсан гуйлгачин сэтгэхүйтэй харц удамын малнуудад ардчилсан нийгэм даана ч зохихгүй.Энэ мэт самуурч байтал гэнэт бусдын идэш болох нь тодорхой!

Avatar

Зочин 2021-12-09 64.119.20.124

АНХНААСАА БОЛОВСРОЛГҮЙ ОРКУУД БАЙСАН ШИНЭ ҮЕ Ч ГЭСЭН БЭЛТГЭГДСЭН Т1 ҮҮД ЯМАР ЮМНЫ НАМ БАЙХ ВЭ ДЭЭ

Avatar

Зочин 2021-12-09 132.194.33.142

COLA

Avatar

koloni bolj baij tendee salbadai tsapailaad yab,AH ni deep baix,OB? 2021-12-09 132.194.33.142

oposiin sf, nsurance oldgyi bolson bn,XATUU CH TUPSHLAGATAI.akced?

Avatar

Zochin 2021-12-09 103.14.37.4

Ха Ха Ха. Одоо Ардчилсан намын тамгыг сийлж зах дээрх 15000 төгрөгөөр зарнаа. Нэг тамга булаацалдаад байгаа сурагтай байсан. Хүн бүр нэг тамгатай болчихвол булаацалдахгүй амар биз.

Avatar

** AH 2021-12-09 103.26.194.197

AH bur ichej uhmeer. Yagaad ter hugshin kulkoznuud n zailaad ogdogui ym be? MAH sain harval ue n ongorch bgaa humuus zaluusdaa mash zaigaa tavij ogj bn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж