Вакцинд хамрагдсан бол ОХУ руу агаараар чөлөөтэй нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Вакцинд хамрагдсан бол ОХУ руу агаараар чөлөөтэй нэвтрүүлнэ

Вакцинд хамрагдсан бол ОХУ руу агаараар чөлөөтэй нэвтрүүлнэ

Монгол Улсын иргэд ОХУ-д нэвтрэх жагсаалтыг арванхоёрдугаар сарын 6-нд албажуулсан байна. Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодрууллаа.

Цар тахлын үеийн гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 365 дугаар захирамжын нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэр энэ сарын 6-наас албажсан. Үүний дагуу Монголд түр болон урт хугацаагаар оршин сууж буй гадаад иргэд, суралцахаар болон аялахаар төлөвлөж буй монгол иргэд агаарын хилээр чөлөөтэй зорчих боломжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, Оростой агаарын хил нь нээлттэй орнуудаас тус улсад 30 хоног визгүй зорчих, дамжин өнгөрөх нөхцөл бүрдэж байна. Харин авто болон төмөр замын боомтуудаар нэвтрэх тохиолдолд дээрх зохицуулалт үйлчлэхгүй гэсэн тайлбарыг өгөв.

Агаараар зорчих иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, вакцины тунд хамрагдсан байхаас өөр шаардлага одоогоор тавиагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж