Арматурын үнэ тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Арматурын үнэ тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ

Арматурын үнэ тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, 2021 онд импортоос хамааралтай барилгын материалын үнэ өмнөх оноос 2.5 дахин өсчээ.

Барилгын гол нэр төрлийн материал, төмөр бүтээц эдлэл болох арматурын үнэ өнгөрсөн долоогоос есдүгээр сард тонн нь 3.2 сая төгрөг хүрч нэмэгдээд байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ.

“Үүртээл” ХХК-ийн арматурын үнэ өнгөрсөн арваннэгдүгээр сард 2.987.500 төгрөг байсан бол "Улаанбаатар менемжмент" ХХК-ийн тонн арматурын үнэ (ф10, ф12, ф14, ф28, ф32 мм болон катанка 6.5, ф8, ф10 мм) 2.987.500-3.012.500 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь хангадаг болсны үр дүнд цемент, бетон зуурмагийн үнэ тогтвортой байгаа аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ.

Өдгөө цементийн дундаж үнэ 185-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй бол бетон зуурмагийн дундаж үнэ нэг метр куб нь 154 мянган төгрөгөөс 204 мянган төгрөгийн хооронд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж