ОХУ Японы тэрбумтанг сансарт нисгэнэ | News.MN

ОХУ Японы тэрбумтанг сансарт нисгэнэ

ОХУ Японы тэрбумтанг сансарт нисгэнэ

ОХУ Японы тэрбумтанг сансарт нисгэнэ

Японы тэрбумтан Лхагва гаригт ОХУ-ын пуужингаар сансарт хөөрч, Москвагийн 10 жил завсарлага аваад байсан салбар эргэн сэргэв. Юусука Маэзава нь Японы хамгийн нөлөө бүхий тэрбумтны нэг бөгөөд хөрөнгийн хэмжээ нь 1.4 тэрбум фунт стерлинг хүрнэ. Тэрбээр 12 хоногийн хугацаатай Олон улсын сансрын станц руу явах юм.

Маэзавагийн туслах Ёзо Хирано түүнтэй цуг явж үйл явдлыг тэмдэглэн, Youtube сувагт нь бичлэг хийхэд туслах гэнэ. Тэрбээр 2009 оноос хойш ОХУ-ын анхны сансар руу илгээсэн хүн болно.

Энэ нь сүүлийн жилүүдэд Америкийн хэд хэдэн гарааны компаниудыг гүйцэж түрүүлж байгаа Оросын сансрын хөтөлбөрийн хувьд чухал мөч болж байна.

2011 онд сансрын хөлгийг зогсоосны дараа зөвхөн Орос л Олон улсын сансрын станц руу хүмүүсийг тээвэрлэж байсан бол өнгөрсөн жил Элон Маскийн "SpaceX" компани НАСА-гийн хоёр сансрын нисгэгчийг амжилттай хөөргөж чадсан юм.

Маэзава туслах Хиранотай хамт ОХУ-ын олон жил дадлага сургуулилалтаа хийж байсан "Оддын хот"-д нислэгтээ зориулж хэдэн сарын турш бэлтгэл хийжээ. Ноён Маэзава өнгөрсөн сарын сүүлчээр пуужин хөөрөх Казахстаны Байконур хотод бэлтгэлийнхээ сүүлийн өдрүүдэд ирж "Би сэтгэл хөөрснөөсөө болж болж бараг уйлж байна.Энэ үнэхээр гайхалтай юм" гэжээ.

Одоогийн байдлаар Орос АНУ-ын "Space Adventures" компанитай хамтран сансарт долоон жуулчин илгээжээ. Ноён Маэзава, Хирано нар Японоос анхных нь болно.

 Эх сурвалж: Independent

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

— Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2021-12-09 202.9.47.5

Сайн байна болдогсон бол наанаасаа вирус хятадыг устгачих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-09 202.55.188.85

Хэрэв тэр чигээрээ эргэж ирэхгуй бол хайран 100 сая доллар, маш ендер унээр талийх юм байна даа

Avatar

Зочин 2021-12-09 192.82.73.83

Dainii uruu tul!

Avatar

Badarch taxar 2021-12-09 59.153.114.121

Зоос ихтэй хүн бол одоо ангарагт очиж амьдарна уу саран дээр очиж бааж шээнэ үү хамаа алга !! Би ч гэсэн хэдэн юм цуглуулаад ниснэ ээ !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж