Японы тэрбумтан Лхагва гаригт ОХУ-ын пуужингаар сансарт хөөрч, Москвагийн 10 жил завсарлага аваад байсан салбар эргэн сэргэв. Юусука Маэзава нь Японы хамгийн нөлөө бүхий тэрбумтны нэг бөгөөд хөрөнгийн хэмжээ нь 1.4 тэрбум фунт стерлинг хүрнэ. Тэрбээр 12 хоногийн хугацаатай Олон улсын сансрын станц руу явах юм.
Маэзавагийн туслах Ёзо Хирано түүнтэй цуг явж үйл явдлыг тэмдэглэн, Youtube сувагт нь бичлэг хийхэд туслах гэнэ. Тэрбээр 2009 оноос хойш ОХУ-ын анхны сансар руу илгээсэн хүн болно.
Энэ нь сүүлийн жилүүдэд Америкийн хэд хэдэн гарааны компаниудыг гүйцэж түрүүлж байгаа Оросын сансрын хөтөлбөрийн хувьд чухал мөч болж байна.
2011 онд сансрын хөлгийг зогсоосны дараа зөвхөн Орос л Олон улсын сансрын станц руу хүмүүсийг тээвэрлэж байсан бол өнгөрсөн жил Элон Маскийн "SpaceX" компани НАСА-гийн хоёр сансрын нисгэгчийг амжилттай хөөргөж чадсан юм.
Маэзава туслах Хиранотай хамт ОХУ-ын олон жил дадлага сургуулилалтаа хийж байсан "Оддын хот"-д нислэгтээ зориулж хэдэн сарын турш бэлтгэл хийжээ. Ноён Маэзава өнгөрсөн сарын сүүлчээр пуужин хөөрөх Казахстаны Байконур хотод бэлтгэлийнхээ сүүлийн өдрүүдэд ирж "Би сэтгэл хөөрснөөсөө болж болж бараг уйлж байна.Энэ үнэхээр гайхалтай юм" гэжээ.
Одоогийн байдлаар Орос АНУ-ын "Space Adventures" компанитай хамтран сансарт долоон жуулчин илгээжээ. Ноён Маэзава, Хирано нар Японоос анхных нь болно.
Эх сурвалж: Independent
Холбоотой мэдээ