Сибирьт "зомби" түймэр асчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Сибирьт "зомби" түймэр асчээ

Сибирьт "зомби" түймэр асчээ

Сүүлийн өдрүүдэд дэлхий дээрх хамгийн хүйтэн газруудын нэг Сибирийн бүс нутагт цаг агаар чөмөг царцаам байна. Хүйтний эрч чангарч байгаа ч Сибирийн хөрсөн дор халуун гал дүрэлзсээр байна. Энэ нь сүүлийн 90 жилийн дотор тохиож буй хамгийн эрс тэс цаг агаарын үзэгдэл юм.

Оросын Делянкирт өчигдөр орой Цельсийн- 59.2 хэм хүрч хүйтэрчээ. Энэ нь 2014 оны нэгдүгээр сараас хойш хамгийн хүйтэн цаг агаар болов. Өнгөрсөн өвлийн хувьд хамгийн хүйтэндээ -58.3 хэм хүрч байв. Делянкир нь Оросын алслагдсан зүүн хэсэгт буюу Агнуурын тэнгисээс хойш 483 км-ын зайд байрладаг, хамгийн хүйтэн бүс нутаг гэдгээрээ алдартай газар юм.

Делянкирээс баруун өмнө зүгт 145 км зайд байрлах Оймякон нь дэлхий дээрх хамгийн хүйтэн газраар шалгарч байжээ. Оймяконд 1933 онд Цельсийн -67.8 хэм хүртэл хүйтэрч дэлхийн хүйтний дээд амжилт тогтоож байв. Харин өнгөрсөн шөнө тус газарт Цельсийн -57.7 хэм хүртэл хүйтэрлээ.

"Siberian Times"-аас мэдээлснээр эрс хүйтэн цаг агаарын улмаас сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.  Хэрвээ Цельсийн -53 хэм хүртэл хүйтэрсэн тохиолдолд 11-ээс доош насны хүүхдүүд гэртээ байх юм. Температур үүнээс харьцангуй бага байгаа нөхцөлд юу ч болсон бүх хүүхдүүд сургуульдаа явна. Харин -55 хэм хүрсэн тохиолдолд сургуулийн үйл ажиллагаа бүрэн цуцлагддаг.

Үүний зэрэгцээ цаг агаарын эрс хүйтэн энэ нөхцөлд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох түймрийг унтраах хүндхэн сорилт тулгараад байна . "Зомби" түймэр гэж нэрлэгдээд буй энэ хүлэрт хөрсний түймэр нь хэдэн сар байтугай хэдэн жилээр ч үргэлжилж мэдэх юм. "Siberian Times"-аас цацсан дүрс бичлэгээс харахад газрын хөрсөн доор шатаж буй уг түймрийн утаа их цасан дундаас олгойдсоор байжээ.

Өвлийн турш цас мөсөн дор цогшин ассаар буй энэ  түймэр зөвхөн хаврын улиралд л дэгддэг ажээ. Учир нь хүлэр гэдэг бол ялзарсан ургамлаас бүрддэг хөрсний давхарга юм. Энэ хөрс нь нүүрстөрөгчөөр баялаг тул асч буй гал нь агаар мандалд асар их хэмжээний нүүрсхүчлийн давхар ислийг ялгаруулдаг байна. Оросын хамгийн том нутаг дэвсгэр Якут болон Оймяконд гараад буй уг түймэр нь 8 сая гектар талбайг хамарчээ.

ЭХ СУРВАЛЖ: ACCUWEATHER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ХарамсалтайХарамсалтай
31
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж