Саудын Арабын хаан ордондоо 480 гаруй өдөр бүгжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Саудын Арабын хаан ордондоо 480 гаруй өдөр бүгжээ

Саудын Арабын хаан ордондоо 480 гаруй өдөр бүгжээ

Саудын Арабын хаан Салман бин Абдул-Азиз хаант улсынхаа баруун хойд хэсэгт орших ордондоо бүгээд 482 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд түүний угсаа залгамжлагч Мухаммед бин Салман хаан ширээгээ хүлээсээр байна.

Өдгөө 85 настай Салман эцэг нэгтэй ах Абдуллаг нас барсны дараа буюу 2015 онд хаан болж байжээ. Тэр цагаас хойш эрүүл мэндийн байдал нь төдийлөн дээрдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэрбээр нэгэн төрлийн оюун санааны хомсдолын өвчний хөнгөн хэлбэрээр өвчилжээ. Үүнээс гадна өнгөрсөн оны долдугаар сард цөсний мэс засалд оржээ.

Түүний эрүүл мэндийн байдал яг ямар түвшинд байгаа нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл юм. Саудын Арабын шүүхээс 2015 онд "Washington post"-д өгсөн мэдэгдэлдээ хаан мэдээж ямар нэгэн оюун санааны хомсдолын өвчнөөр өвдөөгүй гэж батлаж байв.

Цөсний мэс заслынхаа дараа буюу өнгөрсөн оны найман сарын 12-нд Салман хаан амарч тэнхрэхийн тулд Улаан тэнгис орчимд шинээр цэцэглэн хөгжиж буй Неом хот дахь ордондоо нүүж очсон. Тэр үеэс хойш одоог хүртэл Неомд байрлан, засгийн газрын хуралдаанаа цахим хэлбэрээр явуулсаар байна. Хаан хэдийгээр ордоноосоо гарахгүй байгаа ч тэндээ мөнгөөр худалдаж авч болох хамгийн сайн эмнэлэгийн үйлчилгээг авч байгаа нь эргэлзээгүй. Клийвлэнд клиникийн 10 гаруй эмч нарын баг түүнийг эмчилдэг аж. АНУ-д төвтэй уг клиник нь 1980 оноос хойш Нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Доналд Трамп болон Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүд зэрэг дэлхий дахины олон ч ихэс дээдсийг эмчилсээр иржээ.

Салман хааныг удахгүй нас барж магадгүй гэсэн цуу яриа ч тарсаар байгаа аж.

Угсаа залгамжлагч ханхүү Мухаммед эцгийнхээ адилаар Неом дахь ордондоо юм уу Улаан тэнгис дэх дарвуулт завин дээрээ ихэнх цагийг өнгөрөөж, Эр-Риядын үймээн самуунаас зайгаа барьсан байдалтай байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж