Навальный шоронд оёдолчин болжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Навальный шоронд оёдолчин болжээ

Навальный шоронд оёдолчин болжээ

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальный шоронд оёдолчин болжээ. Тэрбээр шоронгийн оёдлын цехэд ажиллаж эхэлсэн байна. Мөн тэрбээр энэ нь түүний феминист үзэлд өөрчлөлт авчирсан гэж хошигножээ.

Шоронгийн удирдлагуудын зүгээс хоригдлуудыг хоол хийх, талх барих, оёдол хийх гэх мэт ажлуудаас сонгон ажиллахыг  зөвшөөрдөг аж. Оёдолчин гэдэг нэр томъёо нь эмэгтэйчүүдэд ихэвчлэн ашиглагддаг, орос хэлний дүрмийн хувьд ч эмэгтэй хүйсээр бичигддэг. Харин би оёдолчин болохыг сонгосон гэж тэрбээр инстаграмдаа бичжээ. Энэ үг орос хэлэнд эрэгтэй хэлбэрт ч бас бичигдэх учиртай гэж мөн хошигносон байна.

Ийн оёдолчин болсон туршлага нь түүнд орос хэлэнд эмэгтэй блоггеруудыг блогерка гэж нэрлэдэг гэх мэтээс болж илүү эмэгтэйлэг нэршил шаардаж байгаа зарим хүмүүст илүү уян хатан хандах сэдлийг төрүүлжээ. “Ард түмэн минь ээ, би оёдолчин гэдэг үгийг албан ёсоор эрэгтэй хүйсэн дээр бичдэг болгомоор байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Навальный нь өнгөрсөн гуравдугаар сард Москвагийн зүүн хэсэгт байрлах хорих ангид хоёр жил хагасын хугацаатай ял эдэлж эхэлсэн билээ.

Түүний хамгийн сүүлийн инстаграм нийтлэл нь Путин, Байден нарын цахим уулзалт болдог өдөр тавигджээ. АНУ нь өнгөрсөн жил Навальныйг мэдрэлд нөлөөлөх бодисоор хордуулсан хэрэгт ОХУ-ыг буруутган, өнгөрсөн гуравдугаар сард тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан. Гэвч Москвагаас үүнийг эрс үгүйсгэдэг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж