Беларусь улсаас ЕХ болон Их Британийн эсрэг хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Беларусь улсаас ЕХ болон Их Британийн эсрэг хориг тавилаа

Беларусь улсаас ЕХ болон Их Британийн эсрэг хориг тавилаа

Беларусь улс Даваа гаригт Европын холбоо болон Их Британаас ирэх агаарын тээврийн компаниудад хязгаарлалт хийж, ОХУ-ын  эсрэг хориг арга хэмжээ авсан барууны улсуудаас импортын бараа бүтээгдэхүүн оруулахгүй  байхаа зарлав.

Импортын хориг нь "Беларусь улсын бүрэн эрхт байдлыг алдагдуулж,  иргэдийн сайн сайхан амьдралыг  доройтуулах зорилготой гадны хууль бус хориг арга хэмжээний хариуд" гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Одоогоор барууны талаас ямар төрлийн импортыг зогсоохоо засгийн газар мэдэгдээгүй байна.

АНУ, ЕХ, Их Британи, Канад зэрэг улсууд өнгөрсөн долоо хоногт Беларусийн зарим албан тушаалтнууд, компани, байгууллагын эсрэг нэгэн зэрэг хориг арга хэмжээ авчээ. Тэдний зүгээс Беларусийг Польш, Литва, Латви улсын хил дээр буй  цагаачдыг гар хөл болгон ашиглаж, эвсэл рүү чиглэсэн "эрлийз халдлага"-д оролцсон гэж буруутгаж байна.

ЕХ мөн Беларусь улсаас ахлах хилийн цэрэг, арми, засгийн газрын тушаалтан, шүүгч зэрэг 17 хүнийг хилийн хоригт оруулж, хөрөнгийг нь битүүмжилжээ.

Беларусийн агаарын  хориг арга хэмжээ нь Белавиа тээврийн компанид хамааралтай. Учир нь Европын холбооноос цагаачдыг Беларусь руу авчрахад нь тусалсан гэж буруутгаж байгаа аялал жуулчлалын компаниудыг холбооны 27 улс руу нэвтрэхэд нь туслах зорилготой ажилласан гэж хэвлэлээр мэдээллэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ нь Беларусьт зээл олгож, нефть, байгалийн хийг дотоодын үнээр борлуулж, өөрийн зах зээлийг Минскийн бараа бүтээгдэхүүнд нээж өгч байна.

Беларусьт өнгөрсөн 2020 оны наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон засгийн газрын эсрэг томоохон жагсаалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Лукашенког дэмжиж, сөрөг хүчин болон барууныхан луйвар хийсэн гэж мэдэгджээ. Путин Беларусь улсад 1.5 тэрбум ам.долларын зээл санал болгож, цэргийн тусламж үзүүлэхээ амласан.

ЭХ СУРВАЛЖ: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж