Койны ханшид нөлөөлсөн гэж ШӨХТГ-ын даргыг заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Койны ханшид нөлөөлсөн гэж ШӨХТГ-ын даргыг заналхийлжээ

Койны ханшид нөлөөлсөн гэж ШӨХТГ-ын даргыг заналхийлжээ

Сайн, муугийн хэл ам тасардаггүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын даргын амь насанд заналхийлсэн хэрэг гарчээ.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Койнтой холбоотой гомдол санал МХЕГ их ирдэг. Гэхдээ байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгт тусгагдаагүй учир Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдлыг шилжүүлдэг байгаа. Сүүлийн үед койнтой холбоотой асуудал олон гарч байна. Тэр бүрд иргэдэд анхааруулга мэдээлэл хүргэж байгаа болохоос хэн нэгэн койн гаргагчийн эрх ашигт халдсан асуудал гараагүй. Чиг үүргийн хувьд манай байгууллагад хяналт тавих эрх байхгүй гэсэн үг. Хохирвол иргэд өөрсдөө л эрсдэлд орно. Тиймээс л сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа. Гэтэл ийм мэдээлэл гаргасны төлөө “Ална шүү, койны асуудалд битгий оролц” гэж утас руу минь залгасан. Энэ асуудлыг шалгуулж байгаа"  гэсэн юм.

ШӨХТГ иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүстэй хамтран тухайн асуудалд хяналт шалгалт тавьдаг. Харин койны тухайд эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэсний төлөө ийнхүү сүрдүүлэгт өртсөндөө тус газрын дарга цагдаагийн байгууллагад ханджээ. Түүний дугаарт Өмнөд солонгосоос дуудлага ирсэн бөгөөд тухайн дуудлагыг хаанаас залгасан болохыг тогтоох шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж