"Apple"-ийн захирал Тим Кук Хятадын эрх баригчдад буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

"Apple"-ийн захирал Тим Кук Хятадын эрх баригчдад буулт хийжээ

"Apple"-ийн захирал Тим Кук Хятадын эрх баригчдад буулт хийжээ

"Apple Inc" компанийн гүйцэтгэх захирал Тим Кук Хятад дахь үйдвэрлэгчдээс нийлүүлэх iPhone ухаалаг утас болон бусад төхөөрөмжийн эд анги, үйлчилгээ саатахаас сэргийлэхийн тулд ойролцоогоор 275 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээнд гарын үсэг зурсан гэж "The Information" мэдээлэв. "Reuters" агентлагийн тайлбар өгөх хүсэлтэнд "Apple" тэр дариу хариу өгөөгүй байна.

Өмнө нь Тим Кук 2016 онд  Хятад айлчлаж байхдаа таван жилийн гэрээг байгуулсан аж.

Хятадын  эдийн засагт Apple компани хувь нэмэр оруулахгүй байна гэж үздэг тус улсын эрх баригчдыг Тим Кук лоббидож,  засгийн газрын агентлагтай гэрээ байгуулан Бээжинд буулж хийснийхээ хариуд хуулийн үндсэн чөлөөлөлтийг авсан аж.  "Apple"-ийн Хятад дахь хөрөнгө оруулалтын зарим хэсгийг жижиглэн худалдааны шинэ дэлгүүрүүд, судалгаа, хөгжлийн төвүүд болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг барихад зориулах болно гэж тайланд дурдсан байна.

Санхүүгийн дөрөвдүгээр улиралд 83 хувийн борлуулалтын өсөлттэй "Apple"-ын хамгийн том зах зээлийн нэг нь Хятад улс юм.

Хэлэлцээрийн хүрээнд "Apple" компани  Хятадын ханган нийлүүлэгчийн нэмэлт бүрэлдэхүүнийг ашиглан, программ хангамжийн компаниудтай гэрээ байгуулж, их дээд сургуультай технологийн чиглэлээр хамтран ажиллаж шууд хөрөнгө оруулалт хийхээ амалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Т. ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж