"Замын-Үүд-Эрээн боомтоор 2 чингэлэг оруулж, туршилт эхэллээ"

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

"Замын-Үүд-Эрээн боомтоор 2 чингэлэг оруулж, туршилт эхэллээ"

"Замын-Үүд-Эрээн боомтоор 2 чингэлэг оруулж, туршилт эхэллээ"

Эрээний талаас цаашдаа Монголын тал ямар байдлаар ачаа бараагаа татан авалт хийхийг харж байгаа байх. Ямар ч байсан өнөөдөр туршилт эхэлж, хоёр чингэлэг оруулж ирсэн.  Хятадын талаас хэзээнээс бүрэн байдлаар татан авалтыг хийж эхлэхийг харзнасан байдалтай байна. Гадаад харилцааны дэд сайд өнөөдөр Замын-Үүдийн боомтод очсон. Мөн цаашаа Эрээнд суугаа консултай ярилцаж, Эрээний Ардын засгийн ордныхонтой уулзаж, үдээс хойш тодорхой чиглэл гарна гэж найдаж байна.

Хятадын талаас хилийн боомтуудад цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, аль болох халдваргүй ногоон бүс болгох асуудлыг  удаа дараа тавьсан. Гэвч Монголын хувьд хилийн боомтуудад халдвар тархаж, ногоон бүс байж чадаагүй. Халдварын тархалт өндөр болсон. Бид хилийн боомтуудад аль болох халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримталвал хилийн бүсээ хаахгүй гэж найдаж байна.

Дундын бүс байгуулсан талбай нь 50 орчим чингэлэгийн багтаамжтай. Цаашдаа байнгын тээвэр эхэлвэл 50 чингэлэгээр эхэлнэ. Байдлыг харж байгаад хоёр талаасаа техник технологио нэмэх шаардлага байна уу, үгүй юу. Монголын талаас хоёр ширхэг өргөгч калмар ажиллах ёстой ч өнөөдрийн байдлаар нэг байна.

Ирэх хавраас бусад ачааны эргэлт нэмэгдвэл шаардлагатай гэвэл өдөрт 100-гаас дээш байх боломжтой эсэхийг одооноос ярилцана гэж төлөвлөсөн. Өнгөрсөн оноос эхлэн төмөр замын нарийн, өргөн царигаар ачаа ачдаг ажил эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас болж энэ ажил гацсан болохоос бид зогсоогоогүй.

Гашуунсухайт боомтын нөхцөл байдал хүндхэн байна. Тээврийн жолооч нар Ганцмод боомтоор гарч, PCR шинжилгээ өгдөг. Сүүлийн хоёр удаагийн шинжилгээгээр зургаан жолоочийн хариу эерэг гарсан.

Өмнө нь гурван жолоочийн хариу эерэг гарахад 500-600 машины тоог 200 болгож багасгасан. Дараа нь 100 орчим болсон. Одоо Хятадын талаас ямар арга хэмжээ авах эсэх нь тодорхой бус байна. Энэ бол хувь хүмүүсийн хариуцлагын л асуудал. Тиймээс иргэд маань нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалъя.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж