Тайвань гаралтай АНУ-ын тоглоом хөгжүүлэгч иргэн Сан Чэнг 2016 онд Хятадын худалдааны Таобао сайтаас их хэмжээний тоглоомон буу авчээ. Гэвч Хятадын эрх баригчид уг тоглоомуудыг хууль бус гэж үзэн түүнд гурван жилийн ял оноосон байна. Тэрээр эдгээрийг өөрийн бүтээж буй анхны буудлагат тоглоомыхоо загвар болгон ашиглах гэж байжээ.
47 настай Чэнгийг Бэжингийн цагдаа нар гэрт нь ирж баривчлах хүртэл хямдхан, хор хөнөөлгүй, амархан олдоцтой тоглоомуудыг эзэмших нь гэмт хэрэг гэдгийг мэдээгүй байжээ. Шүүх хурлаар түүнийг гэм буруутай гэж үзэн гурван жилийн ял оноосон гэж "The NewYork Times" мэдээлэв.
Чэнг хоёрдмол утгатай, техникийн шинж чанартай гэж шүүмжлэгддэг дэлхийн хамгийн хатуу хуулийн нэг болох Хятадын Галт зэвсгийн тухай хуулийн дагуу шийтгэгдсэн. 2010 онд олон нийтийн аюулгүй байдлын яам Галт зэвсгийн тухай хуулиа дахин батлаж нэг см квадрат тутамд 1.8 джоуль ба түүнээс дээш хүчтэй сум харвах, эсвэл даавууг яг урах хүчийг багтаасан бууг хориглоно гэж заажээ.
Өмнө нь 2016 онд Фужиан мужид 20 настай залуу 20 ширхэг хууль бус тоглоомон буу эзэмшиж байсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон. Тэрээр “Намайг буугаар минь бууд. Хэрэв намайг алах чадвартай бол би буруугаа хүлээх болно!" гэж цөхрөнгөө баран хашгирсан гэж "Global Times" сонинд бичжээ. Энэ хэрэг олон нийтийн дунд шуугиан тарьж, 2018 онд түүний ялыг долоон жил болгон бууруулсан гэж "South China Morning Post" мэдээлэв.
Чэнг өнгөрсөн жил суллагдаж одоо АНУ-ын Нью Жерсид амьдарч байна. Тэрээр зарим кампанит ажилчдын хамт Хятадын засгийн газрыг тоглоомон буу худалдаалдаг сайтуудад шахалт үзүүлэхийг уриалжээ.
ЭХ СУРВАЛЖ : NEXT SHARK
Т. ИСҮ
Холбоотой мэдээ