Роснефть Энэтхэгт түүхий нефть нийлүүлэх гэрээг үзэглэлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Роснефть Энэтхэгт түүхий нефть нийлүүлэх гэрээг үзэглэлээ

Роснефть Энэтхэгт түүхий нефть нийлүүлэх гэрээг үзэглэлээ

Роснефть ирэх онд Энэтхэгт хоёр сая тонн түүхий нефть нийлүүлэх гэрээг үзэглэлээ гэж Оросын нефть үйлдвэрлэгч компани цахим хуудсандаа мэдээлжээ.

Уг гэрээ нь Роснефть болон Индиан ойл компанийн хоорондын урт хугацааны хамтын ажиллагааг стратегийн түвшинд баталгаажуулж байна гэж Роснефтийн дарга Игорь Сечин хэллээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг улсад айлчлах үеэр буюу Даваа гаригт уг гэрээг үзэглэжээ. Үүнээс гадна өөр бусад гэрээнүүдийг ч мөн үзэглэсэн байна.

Роснефть компани Хар тэнгисийн Новороссийск боомтоос дүүргэсэн хоёр сая тонн хүртэл түүхий нефтийг нийлүүлэхээр болжээ. Уг гэрээ нь сүүлийн жилүүдэд хийгдсэн хоёр компанийн хоорондох хэд хэдэн нийлүүлэлтийн гэрээний дагуу хийгджээ.

Энэтхэгийн тэргүүлэгч нефть боловсруулагч Индиан ойл нь Оросын нефть химийн "SIBUR" компанитай мөн хамтран ажиллахаар оролдож байгаа билээ. "SIBUR"-тай хамтарч ажилласнаар зүүн Одиша муж дахь Парадип үйлдвэрт өдөрт 300 мянган баррель түүхий нефть үйлдвэрлэдэг жижиг нэгжүүдтэй зэрэгцэн нэрлэгийн шинэ хосолсон технологийг бий болгох боломжтой гэж Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Мөн Газпром нефть болон Индиан ойл хооронд техникийн хувьд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна гэв.

Индиан ойл нь Орост хэрэгжиж буй Ванкорнефть болон Таас-Юрях гэсэн төслүүдийн хувьцаа эзэмшигч юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж