Ким Жон Ун төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд өгөх амттаны мөнгийг иргэдээсээ нэхэв

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд өгөх амттаны мөнгийг иргэдээсээ нэхэв

Ким Жон Ун төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд өгөх амттаны мөнгийг иргэдээсээ нэхэв

Удирдагч Ким Жон Уны төрсөн өдөрт зориулсан амттанг цаг хугацаанд нь багтаж үйлдвэрлэхийн тулд улс даяараа яарч байна. Түүнчлэн Хойд Солонгосын засаг захиргаанаас тус амттаны түүхий эдийн үнийг төлөх шаардлагыг ард иргэдэд тавьжээ. Энэ талаар нэр нь тодорхойгүй хоёр ч эх сурвалж мэдээлэл өгсөнийг "Radio Free Asia"-аас онцоллоо.

Удирдагчийн төрсөн өдрөөр хүүхдүүдэд амттан тараадаг энэ уламжлал нь он удаан жил болж байгаа билээ. Хүнсний хомсдол үүсч бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ цаг үе нь амттаны найрлагад ордог түүхий эдэд татвар ногдуулахад хүрээд байгаа юм.

Орон нутгийн зарим албан тушаалтнууд үүнтэй холбогдуулан өрх бүрд татвар ноогдуулжээ. Ингэснээр амттан хийхэд орох гурил, элсэн чихэр зэрэг түүхий эдийг нэг эх үүсвэрээс буюу Хойд Пёнган мужаас худалдаж авах боломжтой болох аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, зарим айл өрхүүд амттан хийхэд зориулан өндөг хандивлаж байгаа бөгөөд үүний үр дүнд зах дээр өндөгний хомсдол үүсчээ. Мөн Хойд Солонгосын ард иргэд тус хандивын үйл ажиллагаанд тийм ч таатай хандахгүй байна. Хүүхдүүдэд амттан тараах нэрийдлээр ард иргэдийн халааснаас мөнгө гаргуулж байгаа нь тэдний ундууцлыг төрүүлж байна гэжээ.

Муж болгон амттан үйлдвэрлэх болон тараах үүрэг хүлээгээд байгаа аж. Төрсөн өдрийн амттан гэх энэ уламжлал нь одоогийн удирдагчийн өвөө, анхны удирдагч Ким Ир Сений үед анх дэлгэрчээ. Хүүхдүүдэд дөрөвдүгээр сарын 15, хоёрдугаар сарын 16, нэгдүгээр сарын 8 гэсэн өдрүүдэд буюу үе дамжсан удирдагч нарын төрсөн өдрөөр амттан тараадаг байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сар буюу Хойд Солонгост хүнсний хомсдол нүүрлэх үеэр айл өрхүүд удирдагч Ким Ир Сений төрсөн өдрөөр бэлгэнд авсан амттангаа зарж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
22
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж