Украины байгалийн хий дамжуулах системийн улсын оператороос Мягмар гаригт мэдээлснээр энэ оны нэгээс арваннэгдүгээр сар хүртэл тус улсаар дамжин тээвэрлэсэн Оросын байгалийн хийн хэмжээ 38.3 тэрбум шоо метр буюу 2020 оны мөн үетэй харьцуулахад 23.6%-иар буурсан байна.
Хэдийгээр энэ нь аравдугаар сард 2,634 тэрбум шоо метр байсан бол өнгөрсөн сард 3,049 тэрбум метр болж өссөн ч өдрийн дундаж хэмжээ нь Украины ОХУ-тай байгуулсан таван жилийн байгалийн хийн транзитийн гэрээнд заасан 109 мкм болон Оросын Газпромын өмнөх халаалтын улиралд нийлүүлсэн хэмжээнээс доогуур хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд "Газпром" компани нь Москватай байгалийн хийн үнийн хувьд маргаантай байсан хөрш Украины нутгаар дамжин өнгөрөх тээврээ зогсоож эхэлсэн.
Украины зүүн хэсэгт 2014 онд бослого дэгдсэний дараа Орос нь Крым хойгийг өөртөө нэгтгэснээр хоёр орны харилцаа эрс муудсан. Москва мөн Европ руу хий тээвэрлэх өөр чиглэлүүдийг боловсруулж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр Украин болон бусад маргааны асуудлаар цахим хэлэлцээ хийсэн. Москва хөршийнхөө эсрэг шинэ дайралт хийх гэж байна гэж барууныхан эмээж байна.
Украины төрийн эрчим хүчний “Нафтогаз” компанийн тэргүүн Юрий Витренко “Орос 2024 оны сүүлээр таван жилийн гэрээ дуусгавар болох үед Украины замаар байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоож, хийн урсгалыг “Хойд урсгал 2” дамжуулах хоолой руу чиглүүлнэ" гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ : REUTERS
Холбоотой мэдээ