"Авлигачдыг төрд ажиллуулахгүй" | News.MN

"Авлигачдыг төрд ажиллуулахгүй"

"Авлигачдыг төрд ажиллуулахгүй"

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод авлига, төрийн хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болоод байна гэлээ. Мөн тэрбээр “Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой” хэмээсэн юм.

Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа хэлж байлаа. Тухайлбал 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд энэ тоо 1300 хүрч даруй 6.5 дахин өссөн байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэх байдалд ч мөн эрс өөрчлөлт гарчээ. Тодруулбал 2019 онд 11.3, 2020 онд 35.6, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна.

Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг олон улсын болон дотоодын судалгааны дүн харуулсаар байгаа юм. Авлигын индексийг бууруулахад иргэн, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад байгууллагуудын идэвх оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлж байлаа. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулахаар болсныг Ерөнхий сайд энэ үеэр онцлоод 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулан, хүний хүчин зүйлийг багасгаж, И-Монгол системээс авдаг болохоор ажиллаж байгааг хэллээ. Одоо төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол системээс 512 төрлийн үйлчилгээ авч байгаа юм.

Эх сурвалж: mongolia.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-08 151.68.145.129

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2021-12-08 185.220.101.12

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-08 64.119.26.8

Tegeed hen ajillahiin bee

Avatar

14 Тэрбу Хулгач хулхи Еөк 2021-12-08 149.7.35.114

Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй хүнээ хайж олдоо

Avatar

Зочин 2021-12-08 66.181.161.29

Энэ одоо иргэдийн ухамсарыг доромжлоод бгамуу? эсвэл бусдын авсан авилгалд атаархаад бгамуу?

Avatar

Зочин 2021-12-08 66.181.161.65

Төр гэж юу вэ ?? ЕТГ , УИХ , ЗГ – төр мөн үү ??? Мөн бол тэдгээрт Яагаад АВЛИГАЧИД БҮГСЭЭР байна вэ ???? НЭРЛЭЦГЭЭГЭЭРЭЙ …

Avatar

ЗӨВ. МАН БОЛ ТӨР ЮМ. 2021-12-08 202.126.89.153

ЯГ ЗӨВ. ТАНАЙ МАН НАМ ДОТОР Л АВИЛГАЧИД БИЙ. НАМАА ЦЭВЭРЛЭЧИХВЭЛ ТӨР НЬ ЦЭВЭРХЭН ГСН ҮГ. УЧИР НЬ МАН БОЛ ТӨР ЮМ.

Avatar

Зочин 2021-12-08 202.21.108.27

Төрд авлига авдаггүй том жижиг дарга огт байхгүй шд. Тэгээд яахын яаж цэвэрлэхийн.

Avatar

Зочин 2021-12-08 59.153.113.33

яллахгүй хаян шиг торгоно биз_

Avatar

Зочин 2021-12-08 43.242.243.43

Өөрийгөө хамгийн түрүүнд зайлуул. Ёстой нэг сийхгүй үлээдэг мэдрэл муутай данх шүү..

Avatar

Зочин 2021-12-08 178.115.72.87

ОЛОН ХҮНИЙ ГАРЫН ҮСЭГТЭЙ ЗӨВШӨӨРЛЫН СИСТЕМЭЭ БОЛИОЧ

Avatar

Зочин 2021-12-08 66.181.178.230

Авилгачид чуулж бн.

Avatar

aav 2021-12-08 192.82.65.32

10 hun uldeh bha

Avatar

Иргэн 2021-12-08 192.82.77.223

Ашгүй дээ. МАН монголын хөрснөөс зайлах юм байна.

Avatar

МАН-хан бүгд ажлаасаа гарч дээ ха ха ха 2021-12-08 192.82.76.132

Эсвэл бүгд намаасаа гарах нь дээ ха ха ха

Avatar

Зочин 2021-12-08 192.82.76.132

;k[fdgkb, /
'
's

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж