Бээжин 2022 өвлийн олимпийг олон улс бойкотлож эхэллээ | News.MN

Бээжин 2022 өвлийн олимпийг олон улс бойкотлож эхэллээ

Бээжин 2022 өвлийн олимпийг олон улс бойкотлож эхэллээ

Бээжин 2022 өвлийн олимпийг олон улс бойкотлож эхэллээ

Ердөө хоёрхон сарын дараа Бээжинд 24 дэх удаагийн өвлийн олимп нээх гэж байна. Энэ удаагийн өвлийн олимп цар тахлын хүндхэн үетэй давхцаж буйн дээр зохион байгуулагч орны дарангуйллын бодлогыг эсэргүүцэж буй олон улсын дипломат эсэргүүцэл дор явагдах болж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон бусад албан тушаалтнуудын хувьд албан ёсоор оролцохгүй гэдгээ илэрхийлсэн бол ОХУ-аас тодорхой шийдвэр хэлээгүй байна. Шинэ Зеланд улс хэдэн сарын өмнөөс төлөөлөгчдөө явуулахгүй гэдэг шийдвэрээ хэлсэн.

Хонгконгийн ардчилал болон Шинжаан-Уйгур дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг хурцаар шүүмжилдэг Европын холбооны орнуудын хувьд нэн төвөгтэй байдал үүсээд байна. Тодруулбал, Шинжаан-Уйгур болон бусад исламын шашинтнуудыг дарангуйлах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг Европын холбооны орнууд руу бизнес болон аяллын шугамаар нэвтрэхийг хориглосон хоригоо нэг жилээр сунгагдав. Хонгконг, Шинжаан-Уйгур, Төвд, Өвөрмонгол болон Хятадын бусад бүс нутгуудад хүний эрхийн зөрчил мэдэгдэхүйц багасаж байвал Европын холбооноос өвлийн олимпийг эсэргүүцэх сонирхол байхгүй гэдгээ өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байв.

Эцэст нь Европын холбооноос Мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, өвлийн олимпийг эсэргүүцэх тухай АНУ-ын байр суурийг дэмжихгүй байна гэдгээ илэрхийлжээ. Европын холбооны олон орнууд Бээжинтэй худалдааны нягт холбоотой учир аливаа эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаа аж.

Европын холбооны гишүүн орох болох Итали улс 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах учраас хэрвээ энэ удаагийн олимпийг эсэргүүцвэл Бээжинд шууд цохилт болох юм. Франц улс нь энэ асуудал дээр Европын холбооны байр суурийг дагана гэдгээ мөн илэрхийлсэн байна. Их Британи хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа ч, эрх баригч консерватив намынхан эсэргүүцэлд нэгдэхийг уриалсан байр суурьтай байна. Энэ онд Хятадтай дипломат зөрчил үүсгэсэн Канад улсын хувьд эсэргүүцэлд нэгдэх эсэх нь одоогоор хэлэлцлийн түвшинд байна. Харин Японы ерөнхий сайд Фүмио Кишида хэлэхдээ, тус улсын зарим хууль тогтоогчид эсэргүүцэлд нэгдэхийг уриалж байгаа ч Бээжингийн өвлийн олимпод илгээх төлөөлөгчөө хараахан сонгоогүй байна гэжээ.

Энэ хооронд Австрали улс эсэргүүцэлд нэгдэхээ албан ёсоор илэрхийллээ. Австрали ийн шийдсэнээр аль хэдийн хурцдаад байгаа хоёр орны харилцааг улам хүнд байдалд орно гэж тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон хэлэв. Мөн тэрбээр “Австралийн засгийн газрын албан тушаалтнууд болон баг тамирчид аль аль нь энэ удаагийн олимпод оролцохгүй. Австралийн барааны импортыг удаашруулж, хаасан Бээжингийн үйлдэл болон Шинжаан дахь хүний эрхийн зөрчлийн талаар Хятадтай хэлэлцэж дипломат харилцаагаа дахин сэргээхийн тулд уг шийдвэрийг гаргаж байгаа” гэв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-08 185.220.101.12

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2021-12-08 59.153.85.96

Шагналт байрт ч орох биш гvйлтийн цанаар тэгэхээр хог вирус хятад яваад яах юм хайран зардал болио Монголчуудаа коронагийн нехен телбер шаардая хог вирус хятад лалраас

Avatar

Заагч 2021-12-08 59.153.85.96

За хуцаа хог гамин минь хил хаавал харин ч сайн хог хятадаас вирус хог 2 л Монголд ирдэг хог вирус хятадыг устгавал дэлхий цэвэршинэ.

Avatar

Зочин 2021-12-08 202.9.40.81

АНУ болон Барууны орнуудад нэр төр олж авахын тулд тэдний талд орж Монгол улс зогсох юм бол БНХАУ хилээ хаачиж мэдэх л байх шүү. Ямар ч үед хөрш ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаатай байвал Монгол улс хожино. Тэнэгтвэл харамсах ч багадна. Шийдвэр гаргадаг хүмүүс нь ухаалаг л байгаарай гэж хэлэх байна. Монгол улс өвлийн олимпод оролцлоо гэхэд бусад орнууд ойлгоно

Avatar

Зочин 2021-12-08 202.9.40.81

Манай улс АНУ болон барууны орнуудыг дуурайж бойкот хийж огт болохгүй. монгол орны эрх ашиг гэж бий. Хөрш оронтойгоо хэрэггүй юмнаас болж муудалцаж хэрхэвч болохгүй. Эдийн засаг маань дэнжигнэж байгаа энэ үед ухаалаг тоглолт хийж эх орондоо ашигтай шийд гаргаж олимпод тамирчдаа оролцуул. Хариуд нь Хятадын талаас Монгол улсаас их хэмжээний нүүрс худалдаж авах саналыг ав

Avatar

Зочин 2021-12-08 183.182.122.160

Ашгүй дээ.Бүгд нэгдээд блоклоосой ?!

Avatar

зочин 2021-12-08 202.21.127.166

манайд байгаа АНУ-ын саваагүй ноход эзнээ дагаад л хуцалдаад байна уу, олимпийг барууныхан л улс төржүүлж байгаа шүү дээ, манайд жендер, феминизм, бэлгийн цөөнхөөр тархиа угаалгасан, гадныг шүтсэн либерал ноход АНУ хаашаа явна дагаад л тэр зүг хуцна, нөгөө хэд нь тэднийг тоохгүй л дээ, хэрэггүй үедээ зүгээр л хаяна

Avatar

Зочин 2021-12-08 202.9.40.104

Манайх өвлийн олимпод туг өргөж алхах төрлөөр оролцдог доо.

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.161.82

ЮУ ГЭЭЛ АНУСЫГ ДАГАЖ ДАЛДАГАНААД ЮМ ЮМНААСАА ХАГАЦАХЫГ ХҮСЭХ ВЭ ДЭЭ ЕВРОПЧУУД. ОРОСТОЙ МУУДАЛЦВАЛ ХӨЛДӨЖ ҮХНЭ. ГИТАДТАЙ МУУДАЛЦВАЛ ӨМСӨЖ ЗҮҮХ ИДЭЖ УУХ ЭДЛЭЛ ХЭРЭГЛЭЭР ДУТНА! ЗҮГЭЭР Л ОЛИМПДОО ОРОЛЦСОН НЬ ДЭЭР ШД!

Avatar

Badarch taxar 2021-12-08 64.119.23.91

Хятадууд энэ олимп шүү юмнаас болж бүр маяглаад хил милээ хаагаад байгаа юм ! Энэ олимпийг чөтгөр аваг !!

Avatar

Ineedtei yumaa 2021-12-08 23.92.142.182

Beijingiin Zunii olymp bolhod yaagaad boikootloogui odoo boikootlood baigaa yum? Yu ch uurchlugduugui shuu dee. Ter ued ch BNHAU Tuvd, Shinjaand hyadlagaa yavuulsan heveer baisan.

Avatar

Зочин 2021-12-08 202.179.26.239

Зөв,,,,,,Хятадууд манайхыг яаж Бойкотолж байгаа билээ, Манайх ч гэсэн Өвлийн Олимпод оролцохгүй байх хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-12-08 202.179.26.115

Тэнэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж