Бээжин 2022 өвлийн олимпийг олон улс бойкотлож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Бээжин 2022 өвлийн олимпийг олон улс бойкотлож эхэллээ

Бээжин 2022 өвлийн олимпийг олон улс бойкотлож эхэллээ

Ердөө хоёрхон сарын дараа Бээжинд 24 дэх удаагийн өвлийн олимп нээх гэж байна. Энэ удаагийн өвлийн олимп цар тахлын хүндхэн үетэй давхцаж буйн дээр зохион байгуулагч орны дарангуйллын бодлогыг эсэргүүцэж буй олон улсын дипломат эсэргүүцэл дор явагдах болж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон бусад албан тушаалтнуудын хувьд албан ёсоор оролцохгүй гэдгээ илэрхийлсэн бол ОХУ-аас тодорхой шийдвэр хэлээгүй байна. Шинэ Зеланд улс хэдэн сарын өмнөөс төлөөлөгчдөө явуулахгүй гэдэг шийдвэрээ хэлсэн.

Хонгконгийн ардчилал болон Шинжаан-Уйгур дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг хурцаар шүүмжилдэг Европын холбооны орнуудын хувьд нэн төвөгтэй байдал үүсээд байна. Тодруулбал, Шинжаан-Уйгур болон бусад исламын шашинтнуудыг дарангуйлах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг Европын холбооны орнууд руу бизнес болон аяллын шугамаар нэвтрэхийг хориглосон хоригоо нэг жилээр сунгагдав. Хонгконг, Шинжаан-Уйгур, Төвд, Өвөрмонгол болон Хятадын бусад бүс нутгуудад хүний эрхийн зөрчил мэдэгдэхүйц багасаж байвал Европын холбооноос өвлийн олимпийг эсэргүүцэх сонирхол байхгүй гэдгээ өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байв.

Эцэст нь Европын холбооноос Мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, өвлийн олимпийг эсэргүүцэх тухай АНУ-ын байр суурийг дэмжихгүй байна гэдгээ илэрхийлжээ. Европын холбооны олон орнууд Бээжинтэй худалдааны нягт холбоотой учир аливаа эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаа аж.

Европын холбооны гишүүн орох болох Итали улс 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах учраас хэрвээ энэ удаагийн олимпийг эсэргүүцвэл Бээжинд шууд цохилт болох юм. Франц улс нь энэ асуудал дээр Европын холбооны байр суурийг дагана гэдгээ мөн илэрхийлсэн байна. Их Британи хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа ч, эрх баригч консерватив намынхан эсэргүүцэлд нэгдэхийг уриалсан байр суурьтай байна. Энэ онд Хятадтай дипломат зөрчил үүсгэсэн Канад улсын хувьд эсэргүүцэлд нэгдэх эсэх нь одоогоор хэлэлцлийн түвшинд байна. Харин Японы ерөнхий сайд Фүмио Кишида хэлэхдээ, тус улсын зарим хууль тогтоогчид эсэргүүцэлд нэгдэхийг уриалж байгаа ч Бээжингийн өвлийн олимпод илгээх төлөөлөгчөө хараахан сонгоогүй байна гэжээ.

Энэ хооронд Австрали улс эсэргүүцэлд нэгдэхээ албан ёсоор илэрхийллээ. Австрали ийн шийдсэнээр аль хэдийн хурцдаад байгаа хоёр орны харилцааг улам хүнд байдалд орно гэж тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон хэлэв. Мөн тэрбээр “Австралийн засгийн газрын албан тушаалтнууд болон баг тамирчид аль аль нь энэ удаагийн олимпод оролцохгүй. Австралийн барааны импортыг удаашруулж, хаасан Бээжингийн үйлдэл болон Шинжаан дахь хүний эрхийн зөрчлийн талаар Хятадтай хэлэлцэж дипломат харилцаагаа дахин сэргээхийн тулд уг шийдвэрийг гаргаж байгаа” гэв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж