Хятад улс удахгүй болох Коммунист намын 100 жилийн ойн арга хэмжээнд зориулж уур амьсгал өөрчлөх технологиор нийслэл Бээжин хотын агаарыг цэвэршүүлэхээр болжээ. Циньхуа их сургуулийн эрдэмтэд засгийн газарт Коммунист намын 100 жилийн ойгоор тэнгэрт үүл хуримтлуулан тараах технологи ашиглан баярын өмнөх өдөр бороо оруулах саналыг гаргасан гэж "South China Morning Post" мэдээллээ.
Үүл хуримтлуулан тараах технологи нь зарим төрлийн бодисыг агаарт цацаж усны дусал үүсгэдэг. Хятадын байгаль орчин шинжлэх ухааны сэтгүүлд арваннэгдүгээр сарын 26-нд нийтлэгдсэн судалгаанд үйлдвэрлэл үйлчилгээг зогсоосон ч тухайн өдөр агаарын бохирдол буурахгүй харин ч нэмэгдэх магадлалтай байна гэжээ. Хятадын цаг уурын албаныхан ирэх 2022 оны зургадугаар сарын 30-нд Бээжин болон ойр орчмын зарим бүс нутагт хоёр цагийн турш "үүл тариалах" ажиллагааныхаа үеэр мөнгөн иод ачсан пуужингаа тэнгэрт хөөргөхөөр болсон байна.
Зохиомлоор бий болгосон үүлний тусламжтай бороо орж агаарын бохирдол PM2.5 нарийн ширхэгтэй тоосонцорын хэмжээг 66 хувь бууруулан ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнд хүрнэ.
Өнгөрсөн жилээс цаг агаарын өөрчлөлтийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээс хойш Төвд, Шинжаан-Уйгур зэрэг баруун Хятадын бүс нутагт дэлхийн хамгийн томд тооцогддог цаг агаарын өөрчлөлтийн дэвшилтэт сүлжээг байгуулжээ. "Reuters" агентлаг мэдээлснээр засгийн газар хөдөө бүс нутаг, эко систем болон байгалийн гамшигт алдагдалаас хамгаалж, сэргээх үйл ажиллагаанд анхаарч ажиллаж байна гэлээ. "Xinhua" агентлагийн мэдээлснээр 2012-2017 оны хооронд Хятадын засгийн газар уур амьсгал өөрчлөх технологи доо 1.38 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Тус улс Бээжин 2008 зуны Олимп зэрэг олон улсын томоохон арга хэмжээний өмнө ган гачгийг арилгах, агаарыг бохирдлоос ангижруулах зорилгоор "үүл тариалалт"-ын ажлыг өнгөрсөн хугацаанд хийж байсан.
ЭХ СУРВАЛЖ : NEXT SHARK
Холбоотой мэдээ