НЭМЭЛТ:
Нарийн бичгийн даргаар Ц.Чулуунзагд, Б.Тулга, Н.Энхбаатар нарыг, орон тооны бус нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэлийг хоёр дахь удаагаа улираан сонгожээ. Эрх баригч намын дотоод хяналт буюу Хяналтын ерөнхий хороо нь хараат бус бие даасан байгууллага.
Их хурлаар Хяналттын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг сонгосон.
Удирдах зөвлөлийн гишүүдээр дараах хүмүүсийг сонгожээ.
Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн
Х.Булгантуяа УИХ-ын гишүүн
Н.Учрал УИХ-ын гишүүн
Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн
С.Бямбацогт УИХ-ын гишүүн
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн
Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн
С.Амарсайхан УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга
Н.Энхболд УИХ-ын гишүүн
Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүн
Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн
Т.Аубакир УИХ-ын гишүүн
Ж.Батжаргал УИХ-ын гишүүн
Б.Саранчимэг УИХ-ын гишүүн
Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД
Г.Занданшатар УИХ-ын дарга
Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга
Г.Амартүвшин УИХ-ын гишүүн
Ц.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн
Я.Содбаатар ЕТГ-ын дарга
Э.Батшугар УИХ-ын гишүүн
А.Ариунзаяа ХНХ-ын сайд
Ч.Номин Соёлын сайд
П.Баттөр /ТВ9 телевизийн захирал/
Г.Золзаяа /МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн асан/
Оюунбилэг
Уламбаяр /МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Тамгын газрын даргаар ажиллаж байсан/
Ц.Чулуунзагд МАН-ын Цахим бодлогын хорооны дарга
Энхбаатар
Б.Тулга МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн
МАН-ын 30 дахь Их хурал энэ сарын 6,7-ны өдрүүдэд 1245 төлөөлөгчтэйгээр хуралдсан. Дөрвөн жил тутам хуралдаж намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилдэг эрх баригч намын Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна.
Дөнгөж сая Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан сонгожээ. Тэрбээр 4 дэх удаагаа намын генсекээр сонгогдож байна.
Бага хурлын шинэ бүрэлдэхүүний тухайд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Бага хурлын гишүүдээр сонгогджээ. Үүнд, Ахлах зөвлөх С.Лүндэг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нарыг томилоод байна.
Одоо МАН-ын Удирдах зөвлөл болон Нарийн бичгийн дарга нарыг сонгоно.
Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Ингэснээр Анхдугаар бага хурлаа хийж байгаа юм байна. Одоогийн байдлаар хурал завсарлаж, 14:30 цагаас үргэлжлэхээр болжээ.
Үдээс хойшхи хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, тус намын Нарийн бичиг Ц.Чулуунзагд нарыг улираан томилох асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын хоёр өдөр үргэлжилсэн Их хурал бужигнаантай өнгөрлөө. Намын дүрэмдээ өөрчлөлт оруулсаны зэрэгцээ намын дарга Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулсан нь анхаарлын төвд байна. Өчигдрийн хурлаар МАН Бага хурлын гишүүдээ сонгосон. Харин өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын шинэ бүрэлдэхүүнтэйгээр Тусгаар тогтнолын ордонд Анхдугаар бага хурлаа 11:00 цагаас хийж байна.
Сонирхуулахад, тус намын Бага хурал 423 гишүүнтэй.
Холбоотой мэдээ