“Бизнес эрхлэгчдийг төр хуулийн хүрээнд дэмжих шаардлагатай” | News.MN

“Бизнес эрхлэгчдийг төр хуулийн хүрээнд дэмжих шаардлагатай”

“Бизнес эрхлэгчдийг төр хуулийн хүрээнд дэмжих шаардлагатай”

“Бизнес эрхлэгчдийг төр хуулийн хүрээнд дэмжих шаардлагатай”

Цар тахлын улмаас дэлхий нийтээр эдийн засгийн хувьд уналтад орж байгааг эдийн засагчид онцолж байгаа. Нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн энэхүү уналтыг яаралтай сэргээж хэвийн байдалд шилжихэд бизнесийн салбарын санаачилга, хурдтай шийдвэр хамтын ажиллагаа чухал. Тиймээс аж ахуй нэгжүүдийн гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалтаар бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудал болоод тэдгээрийн шийдлийн талаар өчигдөр  "Ceo summit" хэлэлцүүлэг болсон бөгөөд энэ үеэр бизнес эрхлэгчдийн байр суурийг авсан юм.

ТӨР ЗАСГИЙН БОДЛОГО БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШУУД НӨЛӨӨЛДӨГ

Ард санхүүгийн нэгдэлХК-ий гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

-Хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээр цар тахлын нөхцөлд дасан зохицож ажиллалаа. Аж ахуй нэгжүүдийн хувьд ч мөн ялгаагүй. Төр засгийн бодлого бол бизнесийн байгууллагад хамгийн том нөлөө үзүүлдэг. Нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөлт гээд. Тиймээс нийгмээ, ард иргэдээ сонсох тал дээр эхийг нь эцээхгүй, тугалыг тураахгүй ажилласан гэж дүгнэж байна. Гэхдээ энэ нөхцөл байдал бол макро эдийн засаг, улс төрийн хувьд том эрсдэлийг гаргаж ирсэн. Боомтуудын асуудал, төмөр зам, экспортын хувьд ч мөн ялгаагүй томоохон өөрчлөлтүүд гарах байх. Үүнийг дагаад хувийн хэвшлүүд ч дасан зохицож ажиллах хэрэгтэй болно. Манай “Ард санхүү”-гийн хувьд салбаргүй, дижитал банк гээд ажлаа эхлүүлж, “Super app” апликейшн гаргаж, энэ жил хөрөнгийн бирж дээр крипто үндэстэн гэх хөдөлгөөнийг амжилттай таниулж, нэвтрүүллээ. Тэгэхлээр бидний сүүлийн таван жилийн хугацаанд хэрэгжүүлж буй ажлын үр дүн өндөр өсөлттэй байна. Нөгөө талдаа төрийн зүгээс дижитал шилжилтийг Covid-19-өөс өмнө зарласан нь цар тахлын үед бас нэгэн дэвшил байсан гэж харж байна.

Ажлын байрны хувьд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьд 1800 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Хөл хорионы хугацаанд IT технологийн чиглэлээр зайнаас ажиллах 100 хүний ажлын байрыг нэмэгдүүлсэн.

Хотын төвлөрөл, утаа, түгжрэл зэрэг олон асуудлаас үүдэж томоохон бизнесийн байгууллагуудаас манлайлж, хамгийн эхэнд Дархан, Эрдэнэт рүү нүүх санаачилгыг гаргаж тухайн бүсээс ажлын байруудыг сонгож, ажлын заруудыг гаргаад ажиллаж байна.

Үүнийг олон нийтийн зүгээс дэмжвэл нийслэлийн төвлөрөл буурч, бусад аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид ч санал санаачилга гаргаж хотоос зайдуу бүсэд ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой. Бидний хувьд энэ онд олон ажлынхаа үндэс суурийг амжилттай тавьж чадсан. Тиймээс ирэх жилүүдэд ч илүү эрчтэйгээр ажиллах төлөвлөгөөтэй байна.

БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРДЫГ ТӨРИЙН ХҮНД СУРТАЛ СААРМАГЖУУЛДАГ

МҮХАҮТ-ийн дэргэдэх бизнес академийн захирал Д.Асралт:

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн бизнес академиас зохион байгуулж буй энэ удаагийн гүйцэтгэх дээд удирдлагын хэлэлцүүлэгт гадаад, дотоодын 200 гаруй төлөөлөгч оролцож байна. Цар тахлын үед бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд ямар өөрчлөлтүүд гарсан, хэрхэн дасан зохицсон, цаашид хэрхэх талаар санал, санаачилгаа солилцож байна. Аж ахуй нэгжүүдийн хувьд хамтарч, гүйцэтгэлээ сайжруулж, амжилтад хүрэх талаар үндсэн илтгэл хэлэлцүүлнэ. Мөн үндэсний ялгарал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Авдраа ухна гэдэг шиг хямралын үед тохиосон эрсдэлээс ямар боломжийг олж харав, ирээдүйд магадгүй үүнээс илүү асуудал тулгарч магадгүй шүү дээ. Тиймээс тэдгээр тохиолдолд дасан зохицож, хэрхэн амжилттайгаар бизнесээ үргэлжлүүлэх тал дээр төвлөрч хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

20 хоногийн өмнө танхимаас зохион байгуулсан “ТОП 10” аж ахуй нэгжийн удирдлагын уулзалтаас гарсан саналууд дээр үндсэн гурван асуудал гарсан. Нэгдүгээрт, хүний нөөц. Хоёрдугаарт, эв нэгдэл, хамтын ажиллагаа, гуравдугаарт өсөн дэвших боломж, шийдэл зэрэг юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт ч мөн ялгаагүй эдгээр дэвшүүлсэн саналын тухай яригдаж байна.

Төр, засгийн зүгээс хууль, эрхзүйн орчноо сайжруулах ёстой. Бизнесийн үйл ажиллагааны хурдад нөлөөлдөг авлига, хүнд суртал зэргийг гаргахгүй байхад л аж ахуй нэгж хөгжих бүрэн боломжтой. Дэлхий нийтээр эдийн засгийн салбарт хурдтай хөгжих шаардлага тавьж байхад Монгол Улс удаанаар эргэлт хийх нь оновчгүй. Бизнес эрхлэгчид шинэ санааг гаргаж, зохицуулалтыг шуурхай хийхийг хүсч байхад үүнийг нь хууль эрхзүйн хүрээнд дэмжих л чухал байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ОРШИН ТОГТНОХ ХУГАЦААГ ТОДОРХОЙЛДОГ

Хаан банкны олон нийттэй харилцах газрын захирал Ц.Оюунцэцэг:

-Covid-19-өөс шалтгаалж бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орж, өөр шинэ хэмнэлийн дагуу ажиллах хэрэгтэй болж байна. Тиймээс компаниуд нөхцөл байдлаас шалтгаалж таван зүйл дээр анхаарах хэрэгтэй талаар хэлэлцүүлэгт онцолсон. Тухайлбал, тогтвортой хөгжилд төвлөрөх буюу байгаль орчинд аюулгүй, урт хугацааны хөгжлийг тодорхойлж, ажиллаж амьдарч байгаа нийгэмдээ сөрөг нөлөөгүй ажиллах нь байгууллагын үндсэн анхаарах зүйл болж байна.

Механизмыг ойлгомжтой, цэгцтэй болгосон бол аливаа компани удаан хугацаанд оршин тогтноно. Тогтвортой хөгжлийн асуудал бол зөвхөн тэргүүлэгч байгууллагын асуудал биш. Бүх аж ахуй нэгжид хамааралтай асуудал. Хуулийн зохицуулалтгүй хэдий ч нийгмийн хариуцлага гэдэг нь хамгийн чухал зүйл.

Урт хугацаанд тогтвортой оршин тогтнох зорилготой л бол компаниуд тогтвортой хөгжилд анхаарах хэрэгтэй. Хаан банкны хувьд ч тогтвортой хөгжлийн зорилгыг хангаж ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Хөл хорионы хугацаанд интернет үйлчилгээний соёлд монголчууд суралцсан. Цаашид ч банк болоод бусад салбарт зайн буюу дижитал технологийн дэвшил нэвтэрч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа шинэчлэгдсээр байна гэж бодож байна. Гол нь тухайн шинэчлэлт бүрд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлж чадвал  бизнес урт хугацаанд оршино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-08 107.189.14.77

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-08 45.144.113.227

Өөрийгөө "Хутагт" овогт Ганхуяг гэж овоглоод байдаг нөхөр мөн үү? Заримдаа "Талх" Ганхуяг болчихсон л явж байдаг юм. Энэ нөхрийн үнэн нүүр төрх бол зүээр л "МӨНГӨ ХҮҮЛЭЧ" нөхөр шүү дээ үнэндээ? Юм хийж үйлдвэрлэл явуулж баялаг бүтээгч биш. Харин хаа очиж, муу ч гэсэн юм хийгээд баялаг бүтээж байгаа хүн чинь Буянгын Жагаа. Жагааг харин дэмжих ёстой. Хүнээ олж, бизнесээ дэмжих ёстой. Талхны үнэ мэдэхгүй, "Талх" мэтийн зальны нөхдийг засаг дэмжээд, Монгол Улс хөгжиж дэвших нь юу л бол ???

Avatar

Зочин 2021-12-08 192.82.90.250

Ганхуягаа чамайг дэмжиж ханасан. Чиний чадвар 0. Одоо боллоо чадах нь эдийн засгийг босгохоос биш дэмжүүлсэн тэнэгт эдийн засгийг босгох чадал байхгүй.

Avatar

Зочин 2021-12-08 203.91.115.54

Төр бизнест саад болохгүй байх л чухал. Мэдээж Ганхуяг шиг луйварчин энэ хэр дуугаралгүй яахав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж