
Оюутолгой ордын нийт нөөцийг Айвенхоу майнз монголиа инк компаниас 45.032 сая тонн гэж үзсэн бөгөөд энэхүү хайгуулын ажлын дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд /2009 оны долдугаар сард/ 25.3 сая тонныг эдийн засгийн “үр ашигтай” хэмээн үзэж, Улсын нөөцөд бүртгэсэн. Техник эдийн засгийн үндэслэл нь Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд бүртгүүлсэн 25.3 сая тонн нөөцийг ашиглах хүрээнд боловсруулагдсан бөгөөд уг нөөцийг 80 орчим жилийн хугацаанд олборлохоор төлөвлөсөн. ТЭЗҮ-д “Тодорхой нөхцөлд ашигтай” гэж ангилагдсан 19.7 сая тонн зэсийг авч үзээгүй бөгөөд энэ материал нь геологийн үнэмшлийн хувьд харьцангуй доогуур төвшинд байгаа учир түүний зэргийг нь дээшлүүлэн олборлолтын төлөвлөгөөнд багтаахын тулд нэмэлт өрөмдлөг, хайгуулын ажлууд хийх шаардлагатай. Энэхүү геологийн нөөцийг бүртгэсэн нөөцөөс хасч тооцоогүй, харин цаашид өрөмдлөг судалгааны ажил хийсний үндсэн дээр ирээдүйд ашиглахаар төлөвлөгдсөн гэжээ.
Г.Дарь
Г.Дарь
0 сэтгэгдэл