ЭМГЭНЭЛ /Содномдоржийн БАВУУСҮРЭН/ | News.MN

ЭМГЭНЭЛ /Содномдоржийн БАВУУСҮРЭН/

ЭМГЭНЭЛ /Содномдоржийн БАВУУСҮРЭН/

Содномдоржийн БАВУУСҮРЭН

(1932 – 2021)

 

Төр, нийгмийн зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Хиад овогт Содномдоржийн Бавуусүрэн 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд мөнх тэнгэрт хальж гэр бүл, анд нөхөд, хамт олонд нь хүнд гарз тохиолоо.

С.Бавуусүрэн 1932 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг "Өрхтэй" гэдэг газар малчин ардын гэр бүлд төрсөн. Бага ахуй насандаа бие даан бичиг үсэгт суралцсан тэрбээр нутгийн хүн ардаа соён гэгээрүүлэх үйлсээс ажлын гараагаа эхэлжээ. Улмаар 1964 онд Эдийн засгийн дээд сургууль, 1972 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль төгсөж, аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжил эзэмшсэн.

 

Тэрбээр 1951 оноос сумын нам, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, хорооны нарийн бичгийн дарга, Завхан, Архангай аймгийн намын хорооны II нарийн бичгийн дарга, Аж үйлдвэр, барилгын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн Төв хорооны дарга, намын Төв хорооны зааварлагч, 1974 оноос Ноосны үйлдвэрийн нэгдлийн дарга, 1986 оноос Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч дарга, 1991 оноос ОХУ-ын Москва хотод арьс шир, ноосны үйлдвэрүүдийн төлөөлөгч, 1996 оноос Эрдэнэт хивс үйлдвэрийн ТУЗ-ийн дарга ба Улаанбаатар хот дахь төлөөлөгч, 2000 оноос "Жаргалан" хотхоныг байгуулахад гар бие оролцож, улмаар тус хотхоны СӨХ-ийн даргаар ажиллаж байв.

 

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан С.Бавуусүрэн 1962 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд МАХН-ын Их хурлын төлөөлөгч, Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байлаа. Тэрбээр эх орондоо аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн оюун ухаан, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулан, салбартаа шинжлэх ухаан-техник технологийн ололт, олон улсын туршлагыг нэвтрүүлэхийг зорьж ажилласан аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүдийн нэг байсан юм. С.Бавуусүрэн өөрийн туршлагыг ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилгоор "Үйлдвэржүүлэлт хөгжлийн тулгуур багана" бүтээлийг хэвлүүлжээ.

С.Бавуусүрэнгийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас үнэлж Ардын хувьсгалын ойн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртээсэн билээ.

Бидний хайрт хань, аав, өвөөгийн минь эх орныхоо эдийн засаг, нийгэм, тэр дундаа хөнгөн аж үйлдвэрийн хөгжилд оруулсан үнэт хувь нэмэр, түүний чин шударга, хөдөлмөрч, бүтээлч, хүмүүнлэг зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Тэнгэрийн оронд ум сайн амар амгалан болтугай.

Гэр бүл, үр хүүхэд, ач зээ, ахан дүүс нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-08 202.126.88.203

Гүн харамсал илэрхийлье. Ум Ма Ни Бад Мэ Хум.

Avatar

Зочин 2021-12-08 202.9.46.190

Гүн эмгэнэл илэрхийлэе

Avatar

иргэн 2021-12-08 122.201.21.125

УМ МАНИ БАД МЭ ХУМ

Avatar

Зочин 2021-12-08 202.126.89.216

Шилдэг упирдагч,авьяаслаг зохион байгуулагч шударга,ажилсаг хүн байлаа.Эмгэнэл тлэрхийлье.

Avatar

Зочин 2021-12-08 185.220.101.12

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Батмөнх 2021-12-08 59.153.84.139

Гүн эмгэнэл илэрхийлье. Мундаг дайчин сайхан хүн байсан даа

Avatar

Зочин 2021-12-08 202.131.244.66

Ум ма ни бад мэ хум

Avatar

Зочин 2021-12-08 103.9.90.100

Ум ма ни бад мэ хум

Avatar

Г.Чиндэгсүрэн 2021-12-08 202.21.104.2

Шинэ гарсан ном байнга сураглаж, маш их ном уншдаг оюунлаг хүн байсан даа. 11 дүгээр сарын эхээр уулзаж хууч хөөрч байгаад явсан юмсан даа. Ар гэр, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж