Хаалттай хаалганы цаана Путин, Байден нар 2 цаг ярилцав | News.MN

Хаалттай хаалганы цаана Путин, Байден нар 2 цаг ярилцав

Хаалттай хаалганы цаана Путин, Байден нар 2 цаг ярилцав

Хаалттай хаалганы цаана Путин, Байден нар 2 цаг ярилцав

ОХУ-аас Украин руу халдахаас сэрэмжлэн АНУ “хүчтэй хариу арга хэмжээ” бэлдэж байна гэж  хоёр орны төрийн тэргүүн нарын цахим уулзалтын дараа Цагаан ордноос  мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын цахим уулзалт АНУ-ын зүүн эргийн цагаар өчигдөр 10:07 цагт /Москвагийн цагаар 18:07 цагт/ эхлэв. Цахим уулзалтын эхэнд Байден Украины хилийн ойролцоо ОХУ-аас цэргийн хүчээ төвлөрүүлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлэн, хариу эдийн засгийн болон бусад арга хэмжээнүүдийг авахаар сүрдүүлжээ. Тодруулбал, АНУ-ын зүгээс Оросын эрчим хүчний том төсөл болох Хойд урсгал-2 байгалийн хийн хоолойг зогсоож, дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийгддэг SWIFT системээс Москваг хасах зэрэг эдийн засагт хүчтэй нөлөөлөх арга хэмжээнүүдийг авахаар сүрдүүлсэн байна.

Үүний хариуд Владимир Путин хэлэхдээ “ОХУ нь Украин руу дайрахгүй” гэсэн байна. Мөн Путины зүгээс Украинаас удаа дараа өдөөн хатгалга хийж байгааг буруутган, Умард Атлантын цэргийн эвсэл /NATO/ зүүн зүгт хүрээгээ тэлж, ОХУ-ын хилийн ойролцоо тулааны зэвсэг байршуулахгүй гэх баталгааг Байденаас шаарджээ.

Оросын Тасс агентлагт мэдээлснээр төрийн тэргүүн нарын цахим уулзалт нь хакерын дайралтаас сэргийлэн өмнөх захиргааны үед өндөр хамгаалалттайгаар бүтээгдсэн ч  ашиглаж байгаагүй сүлжээг ашигласан байна. Цахим уулзалтын нээлтийн хэдэн минутын бичлэгт Байден, Путин нар найрсаг мэндчилгээгээр эхэлжээ. Удалгүй цахим уулзалт хаалттай горимд шилжиж, хоёр цаг үргэлжилсэн байна. Путин Оросын өмнөд хэсгийн Сочи хот дахь сууцнаасаа цахим уулзалтад холбогджээ.

 

Цахим уулзалтын дараа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан сэтгүүлчдэд хэлэхдээ, Ерөнхийлөгч Жо Байден Путины нүд рүү эгцэлж харж байгаад “Бид өмнө нь 2014 онд хийх ёстой байсан хийгээгүй зүйлээ одоо бэлтгэсэн” гэж хэлснийг онцолжээ. Энэ нь 2014 онд Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн үйл явдлыг хэлж байгаа юм. Өдгөө ОХУ нь 175 мянган цэрэг, армийн техник хэрэгслээ Украины хилийн дагуу байршуулсан нь хэзээ мөдгүй дайралт хийхэд бэлэн байгааг АНУ-ын тагнуулын албаныхан мэдээлсэн. “Уулзалтын үеэр хоёр орны төрийн нар асуудалд өгөө аваатай хандсан ч Байден ерөнхийлөгч АНУ-ын байр суурийг бүх асуудалд тодорхой илэрхийлсэн” гэдгийг Жейк Сулливан онцолжээ. Тухайлбал, АНУ нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах амлалтдаа бат зогсоно гэдгийг илэрхийлжээ.

Улмаар ОХУ нь Украин руу дайрсан нөхцөлд АНУ болон Европын холбоотнууд нь Москвагийн эсрэг эдийн засгийн хүчтэй арга хэмжээ авахыг Байден анхааруулсан аж. Түүнчлэн Украины батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-аас нэмэлтээр техник хэрэгсэл нийлүүлэхээс гадна NATO-гийн зүүн хэсгийн холбоотнууд бэлэн байдалд байх тухай Жейк Сулливан мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр “АНУ болон Европын холбоотнуудын зүгээс зөрчлийг намжаахы тулд өргөн хүрээнд ОХУ болон Москвагийн стратегийн санаа зовниж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Бид хүйтэн дайны эгзэгтэй үед ч амжилттайгаар хэлэлцээг хийж ирсэн” гэсэн байна. Уулзалтын үеэр хоёр тал ОХУ-АНУ-ын стратегийн тогтвортой байдал, цахим аюулгүй байдал зэргийг хөндсөнөөс гадна Ираны цөмийн хөтөлбөр зэрэг бүс нутгийн хэмжээний асуудлуудыг ч авч хэлэлцжээ. Байден, Путин нар сүүлд өнгөрсөн зургадугаар сард Женевт болсон чуулга уулзалтын үеэр биечлэн уулзсан бол өнгөрсөн долдугаар сард утсаар ярьсан байв.

Путинтэй хийсэн уулзалтын дараа Байден Мягмар гаригийн үдээс хойш Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Ангела Меркель, Италийн ерөнхий сайд Марио Драгхи, Их Британийн засгийн газрын тэргүүн Борис Жонсон нартай уулзжээ.

Энэ уулзалт нь Германы канцлер Ангела Меркельтэй хийсэн холбоотнуудын сүүлчийн уулзалт юм. Өнөөдрөөс Ангела Меркелийн оронд Олаф Шольц Германы канцлерийн суудлыг залгамжилж байна. Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй маргааш утсаар ярихаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-08 111.220.50.43

Москвагаас 300 -хан кмт Америк пуужин байрлуулчаад насан турш даа муугаа үзэж муухай царайлж далайсан газар нь далд орж амьдарснаас нэг удаа ухасхийгээд үхэх тавилантай бол үхсэн нь дээр амьдрах тавилантай бол түүнийгээ сонгосон нь дээр гэдгээ Оросууд даанч мэдэх байлгүй дээ!!!

Avatar

Баяраа 2021-12-08 202.126.90.110

Украины ард иргэд оросын холбооны улсад дагаар орж чадвал дайн байлдаан болохгүй улам хүчирхэг болно. Украинд харъяалагдах цэвэр цусны орос үндэстэн олон сая байгаа ах дүү нар хоёр талдаа байдаг юм билээ? дайн хийх нь АНУлсад ашигтай ..цаг уурын нөлөөгөөр Далайн түрлэг ирж усандаа живэх магадлалтай байгаа.

Avatar

Зочин 2021-12-08 185.220.101.12

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-08 59.153.84.139

Укринчууд сайн дураараа орост дагаар орж бууж өгнөө. АНУ яаж ч чадахгүй

Avatar

Заагч 2021-12-08 59.153.85.96

Байден бацаан Путин ээж заснула биз дээ тэнэг янк.

Avatar

Оноч - хятад хилээ хаасны цаана АНУ-аас айх айдас нь явж бгаа... 2021-12-08 119.40.98.106

Та нар энэ доор шал ашиггүй бие биеээ мэрэх юм. Зүгээр хүүхдүүд зүггүйтэж байгаа аятай л байна. Уг нь хариуцлагатай мэтгэлцээн хийж сурвал тэй. Даан ч тийм жижигхэн ч ур чадвар огт суугаагүй хүүхдүүд юм. Манайд хамаатай хэсэг нь их чухал юм байгаам. Энэ харилцаа, толхилцоон дундаас бидэнд хамаарах хэсэг нь их сонин. Бидэнд маш их нөлөөлж байгаа уг нь. Жишээ нь АНУ өвлийн олимпийг бойкотлох сураг Трампын үеээс гарч эхэлсэн. Тэр сургаар Хятад яаж сандарч, Өвлийн олимпыг төгс хийх гэж хичээхдээ…

Avatar

Зочин 2021-12-08 202.21.108.27

Тэгээд яасан, үүн дээр нь Хятадууд жижигрэх нь бүү хэл улам саагалаа шд. Яг үнэндээ АНУ-Хятадын нууц хуйвалдаан ОХУ руу чиглэвүү, АНУ ОХУ хуйвалдаан Хятадруу онилвуу? Эсвэл ОХУ-Хятад улсууд АНУ г нэг хавханд хийж авах гээд байна уу?

Avatar

Монгол 2021-12-08 77.189.34.195

Энэ өвөө орон гаран юм их ярьдаг л да. Путинг өөрийнхөөрөө байлгах юу л бол. Цаадахь чинь долоо буудуулаад үхээгүй чоно шүү дээ.т

Avatar

Зочин 2021-12-08 139.5.219.114

зөвлөлтийг унагааж дөнгөсөн хөгшинд орос юу байхавдээ

Avatar

Зочин 2021-12-08 103.212.116.115

Өөдгүй мууу Путин хамгийн ойр төрлийн ах дүү хөршөө дотооддоо бужигнаж будилж бхад газар нутгийн булааж ард түмнийг нь а.лж хядсан даа.

Avatar

Zochin 2021-12-08 66.181.177.82

ANU buh gazar ochij heregt oroltsodogoo bolimoor uym

Avatar

Зочин 2021-12-08 103.229.122.11

Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн олон зуун миллиардаар тоологдох асар их мөнгөн болон үл хөдлөх хөрөнгө нь барууны орнуудад байршиж байгаа тул АНУ хүсвэл тэр бүх хөрөнгийг нь царцаахад л Путины дэглэм 100% бууж өгнө!! Эдийн засгийн хориг нь оросын ард иргэдэд яаж ч хүндээр туссан Путин тоохгүй, харин өөрийнх нь өмч хөрөнгөд халдвал маш эмзэглэнэ!!! Ийм дүгнэлтийг барууны болоод оросын өөрийнх нь аналитикууд хийсэн байна!!!

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ТЭГЭЭ ТЭГ ГЭЖ ПҮҮЖЭЭ ХЭЛЖИЙНЛЭЭ!

Avatar

Bold o 2021-12-08 182.217.115.44

Хамгийн их цөмийн зэвсэгийн нөөцтэй Амeрик&
Орос хоёр байлдбал дэлхийн сүйрэл болно..ялангуяа хил залгаа манайх бол хамгийн түрүүнд өртөнө байх…Равдан мэт нь өт хорхой ч хооллож буян үйлдэж чадахгүй..ком…ын урд суугаагаараа үнс болж бурханы номонд хазгай явдал болно…

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ОВОО ЮМУУ ГЭЖ БОДООД АНУСЫН ТӨРИЙН НАРИЙНД ЗҮТГҮҮЛЬЕ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЧИНЬ ОВООЛСОН БАААС БАЙНА ШД ЭНЭ МУУ БООРЦОГ БОЛДОО ЧИНЬ. ХООРОНДОО ЗОДОЛДОХ ДОМБОО ГАРУУД БИШ БАЙХАА ОРОС АМЕРИК 2. ЯМАР ЧИ БИД 2 БИШДЭЭ!

Avatar

Зочин 2021-12-08 202.21.108.43

Хойдуудыг яаж ч чадахгүй байгаа улсууд Оросод эрс шийдэмгий хандаж чадах уу? Нөгөө Оросууд нь уураа хүрвэл цаашаа Европлуу цөмөрвөл яахуу? Цагаач арабуудад эмс охидоо хүчиндүүлж номхорч ая эвийг нь гуйж олдог улсуудруу Орос цэрэг зүгээр л маршаар хөндлөн гулд түйвээдгийн байгаа биз дээ. Хотонд орсон чоно шиг л дураараа тонгочно биз.

Avatar

иргэн 2021-12-08 124.158.94.9

Крымыг авчаад ханаж цадахгүй түрэмгий Путиныг алчихвал дэлхийд энх тайван тогтох гээд байдаг

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ӨӨРИЙНХӨӨ НУТГИЙГ ХАМГААЛСНЫХАА ТӨЛӨӨ ЧАМД АЛУУЛДАГ ДООЖООГҮЙ ГАР БИШЭЭ ПҮҮЖЭЭ ЧИНЬ!

Avatar

Зочин 2021-12-08 66.181.191.239

Зөнөг байден сүржигнэхээс өөр юу ч хийж чадахгүй.

Avatar

Bold o 2021-12-08 182.217.115.44

Амeрикууд буруу талаас нь эхлэх гээд байхийм…
эхлээд Хятадыг задлаад дараад авах хэрэгтэй…Тэгвэл Орос ганцаардаад ..Оростой
ямар бол ямар аргаар хэлэлцээ хийхэд амар болох юм ш дээ..

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ЧАМАЙГ АНУСЫН ТӨРИЙН НАРИЙН БОЛГОЧИХ ЮМСАН.

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ЭНТОНИ БЛИНКЕН МАНАЙ БООРЦОГ БОЛДООГИЙН ХАЖУУД ҮНЭЭР ЖУЛДЖЭЭН. БОЛДОГСОН БОЛ БООРЦОГ БОЛДООГОО АНУСЫН ТӨРИЙН НАРИЙН БОЛГОЧИХВОЛ НААНАДАЖ УНТАА БАЙДЕНД НЭМЭР ЦААШИЛБАЛ АМЕРИКИЙН АРД ТҮМЭНД ТУС БОЛОХ ХҮН ДЭЭ!

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ТЭР ЭРГЭЖ ИРЛЭЭ!ТВ-ГЭЭР ГАРЧ БАЙНА ЛЭЭ! ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ӨРНҮҮН ИХ АЖИЛДАА ОРЛОО. ТЭР ЭРГЭЖ ИРЛЭЭ!

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ЭРТНЭЭС ӨСТ АНУСЫГ ЭНЭ САЙТ ДЭЭР НИРГЭЖ ЯВЛАА! БАРУУН ЗҮГ ДАЙЛААР МОРДОЖ АЙКОНЫГ ЭРХШЭЭГЭЭД ЭРГЭЭД ИРЛЭЭ РАВДАН АНЖГАЙ НЬ. АЮУТУГАЙ БИШИРТҮГЭЙ!

Avatar

иргзн 2021-12-08 202.179.26.239

АНУ-ын зүгээс хийсэн Дайн данадаа Бүтэлгүйтлээр дуусдаг ш дээ, хамгийн сүүлийн жишээ гэхэд л Афганистанд Талибанчуудтай хийсэн Дөйнаа орхин Зугтаж гарсан ш дээ

Avatar

Bold o 2021-12-08 182.217.115.44

Равдан өөрөө Байданаас илүү зөнөг шүлсээ гоожуулдагаа мэдэхгүй их далдагнаж бгаа…тэр :ikon:руу зайлаа

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

БОЛДОО БООРЦОГ. БОЛСОН МАНТУУ ХУУЖААГИЙН ХУУШУУР ХУЛГАНЫ НҮХ. 2 САЙТЫГ ЭЗЭГНЭНХЭН ТӨРЛӨӨ БИ!

Avatar

зочин 2021-12-08 192.82.88.135

Мориноосоо буулгүйгээр дэлхийг эзлэх амархоон, харин буусны дараа л амаргүй дээ гэж манай хаан хэлсэн байды.

Avatar

Зочин 2021-12-08 64.119.16.78

BAILD

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

БАЙЛДАХГҮЙ.

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПҮҮЖЭЭ НЭЭРЭЭ ҮНЭН БААВАРТАЙ БАЙНАА! 2 ТИВ 3 ДАЛАЙД ДАНАЛЗАЖ БАЙНА ШД!

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПҮҮЖЭЭ УКРАЙНЫ ХИЛ ДЭЭР 175К ЦЭРГЭЭ ҮЛДЭЭЧИХЛЭЭ . САХАЛИНД БАСТИОНОО БАЙРЛУУЛЧИХЛАА! БАЙДЕН ШҮЛСЭЭ ГООЖУУЛЖ БАРХИРАХААС ӨӨРИЙГ ҮЛ ЧАДАВ!

Avatar

Зочин 2021-12-08 66.181.186.12

Олимпын өнгөрөнгүүт Хятад тайван руу Орос украйн руу нэгэн зэрэг дайрах хувилбар бас бий

Avatar

Үнэн 2021-12-08 43.242.241.249

Тэрэн шиг худлаа юм байхгүй
Тайвань Монгол 2 хятадын хувьд толгойны өвчин
Орос байгаа учираас Монгол руу дайрч чадахгүй!!
Тайвань руу дайрвал Хонконг Макао зүгээр байхгүй ёстой задран унана!!!

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

НӨГӨӨ ИХ ӨМГӨӨЛӨХ ГЭЭД БАЙГАА БАНДЕРУУДАА ХҮН Ч ГЭЖ ТООХГҮЙ АМАРЧ БАЙГААД ДАРАА НЬ ЯРЬЯ ГЭСЭН БАЙНА ШД!

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ЧООВООСДОО ПҮҮЖЭЭГИЙН ДЭЛГЭЦЭН ДЭЭР ШҮЛСЭЭ ГООЖУУЛАН УНТСАНАА МЭДЭХГҮЙ АНГЛИ ГЕРМАН ИТАЛИЧУУДАД МАНЬ ЧИН ПҮҮЖЭЭГ ИСТОО АМЫГ НЬ АНГАЙТАЛ АЙЛГАЛААШД ГЭЖ БУРСАН БАЙХ ДАА!

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

ТЭГЭЭД ОРОСЫН ЦЭРЭГ БАЙРАНДАА Л ҮЛДСЭН БАЙНА. БАЙДЕН Л ЖААХАН БАРХИРАХ ШИВ!

Avatar

РАВДАН 2021-12-08 66.181.160.94

БАЙДЕН ЛУТ ХҮН БОЛОХ ГЭЖ АРГАА ЯДАХ ЮМ ДАА! АЯГҮЙ БОЛ ДЭЛГЭЦЭЭР ЯРЬЖ БАЙХ ДАА ШҮЛСЭЭ ГООЖУУЛААД УНТААД ӨГСӨН ДӨӨ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж