"Авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв" | News.MN

"Авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв"

"Авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв"

"Авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй МАН-ын 30 дахь хурлаас гаргасан шийдвэрийн талаар ярилцлаа. 


-МАН-ын их хурал боллоо. Хурлаас МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Ингэснээр авлигаас ангид байж цэгцэлж чадах уу. Намын гишүүддээ тооцох хариуцлага сайжирч байна гэж ойлгож болох уу?

-Эрх баригч намын хувьд авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв юм. Төрийн болон улс төрийн албанд МАН-аас сонгогдон болон томилогдон ажиллаж буй албан тушаалтнуудаасаа эхлээд намын гишүүддээ ёс, хариуцлага тооцож ажиллахыг ард иргэд шаардаж байна. Тэгэх нь ч зөв. Эрх баригчид өөрсдийгөө хуулиас гадуур өнгөрөөж, намын гишүүн гэдгээр хаацайлан үлдээж болохгүй. Тийм учраас дүрэмд авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд намаас түдгэлзүүлэх, намын гишүүн нь авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй байхаар нэмэлт өөрчлөлт орууллаа.

Өөрөөр хэлбэл авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд МАН дахь улс төрийн карьер нь дуусна гэсэн үг.

“Ардын намд авилгачдын орон зай байхгүй” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэл чухам үүнийг хэлж байгаа юм. Мөн МАН-ын “Авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх, намын үйл ажиллагаанд санхүүгийн ил тод байдлыг нэвтрүүлэх, санхүүгийн тайлан, мэдээллийг олон нийтэд ил тод болгож иргэддээ тайлагнадаг журмыг хэрэгжүүлнэ. Намын Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх журмыг боловсруулж хэрэгжүүлнэ гэх мэтээр авилгын эсрэг намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулах олон ажлыг энэ Их хурлын шийдвэрээр хийх боллоо.

Ингэж нам бүр дотооддоо авилгын эсрэг хатуу тэмцэж чадвал Монгол төрд авилгач түшмэл гарах боломжгүй болно.

-Хурлаар хүний эрхийн талаар цогцоор ярьж байна. Хүний эрхтэй холбоотой 800 гаруй хуульд засвар хийнэ гэдгээ ч мэдэгдлээ.  Ингэснээр бодит байдал сайжрах уу. Хүний эрхийн зөрчил өнөөдөр хурцадмал байна. Үзэл бодлоо илэрхийлсэний төлөө торгодог, хууль шүүхээр айлгадаг байдал гарч байна. Үүнд та юуг хэлэх вэ?

-МАН-ын 30 дахь Их хурлаас “Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт” бодлогоо зарлаж дөрвөн заалт бүхий тогтоол баталсан. Нэгт, намаас сонгогдож томилогдсон, улс төрийн болон төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын харилцаа хандлагад өөрчлөлт оруулж, хүний эрхийг дээдэлсэн соёлыг нэвтрүүлэх, хоёрт, нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хуулиуд дахь хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй, цаг хугацааны хувьд хоцрогдоод байгаа заалтуудыг өөрчлөх, гуравт, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу МАН нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу гучин мянга орчим гишүүдээ хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг даруй эхлүүлэх, дөрөвт, хүний эрхийн мэдрэмжтэй, бусдын эрхийг хүндэтгэдэг, иргэдийг төлөвшүүлэх, хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллага дахь хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах ажлыг эхлүүлэх, багш нарыг чадавхжуулах, оюутан залуусын үүсгэл санаачлагыг дэмжих чиглэлээр боловсролын байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг идэвхтэй явуулахыг намын дэргэдэх ТББ-уудад үүрэг болгох гэсэн ажлуудыг хийхээр боллоо.

-МАН цахим нам болно гэж байна. Онцлог нь юу юм бол. Намын гишүүдийн мэдээлэл, сонгуулиар цуглуулдаг хандив зэргийг цахимжуулна гэсэн үг үү? 

-Дэлхийн улс төрийн намууд цахим шилжилтийг хурдтай хийж байна. Цахим шилжилт нь сонгогчдод хөтөлбөрөө шуурхай, хялбар хүргэх,  иргэдийн санал хүсэлтийг авах, сонгуулийн сурталчилгааг цахимаар явуулах боломжийг улс төрийн намуудад өгч байгаа юм. Ингэснээр эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн оролцоо нэмэгдэж, нам шилэн болж санхүүжилт, тайлангаа ил тод мэдээлэх, сонгуулийн зардлыг бодитойгоор бууруулах эерэг үр дүнг авчирч байна. Тийм учраас МАН 2018 оноос эхлэн "цахим нам" болох ажлыг үе шаттай хийж ирлээ. Дэлхийд цахим хөгжлөөрөө тэргүүлж байгаа ХБНГУ-ын Социал Демократ нам, Бүгд Найрамдах Турк улсын Шударга ёс хөгжлийн нам, Их Британий Хөдөлмөрийн нам болон Австралийн Хөдөлмөрийн намуудын цахим шилжилтийн ололт амжилтаас туршлага судлаж, цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлсний үндсэн дээр цахим намын платформаа амжилттай хийж, цахим нам боллоо. Жишээ нь намын үйл ажиллагааг цахимаар явуулах, E-NAM аппликейшний 1.0 хувилбарыг амжилттай хэрэгжүүлсэн, одоо дараагийн 2.0 хувилбарт шилжих ажлууд хийж байна. 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудаар кампанит ажлын дийлэнх зонхилох хэсгийг цахимаар явуулсан.

-МАН-ын Их хурлыг дүгнэвэл, ямар онцлогтой болов?

-Энэ удаагийн Их хурал албаны нэг хэв маягаар явагддаг өмнөх их хурлуудтай харьцуулахад бодлогын хэлэлцүүлэг байдлаар явагдлаа. Мөн хуучны их хурлууд сэтгүүлчдэд нээлттэй бус, албаны хязгаарлагдмал мэдээллийг нэг талын байр сууринаас тараадаг байсан бол энэ удаа сэтгүүлчдэд нээлттэй, хурлын бүх үйл ажиллагаа нь телевизийн болон сайтуудын шууд дамжуулалт дор явагдлаа. Их хурлын бүх үйл ажиллагаа шинэ технологиуд ашиглан явагдсан. МАН их хурлын төлөөлөгчдөө нүүрээр нь таньж нэвтрүүлэх систем ашиглан, Е-нам гэсэн аппликэйшнээр бүртгэн, мэдээллүүдээ гар утсаараа хүлээж аваад хуралдаа орж байна.

Товчоор дүгнэвэл МАН мэдээллийн технологийн эринд намын Их хурал ямар байх ёстой жишгийг тогтоосон хурал болсон.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд, улс төрийн хүрээнд удаан яригдаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та харж байна уу?

-Их хурлын хөтөлбөрөөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар албан ёсны илтгэл, хэлэлцүүлэг явагдаагүй. УИХ-ын дарга Г. Занданшатар “Парламентыг төгөлдөршүүлэх нь” сэдвээр тавьсан илтгэлдээ өнөөгийн парламентын тогтолцоог боловсронгуй болгож сонгодог парламентын засаглалыг бий болгох тухай асуудлаар тодорхой байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, парламентын үндсэн чиг үүрэг болох хууль тогтоох, хяналт шалгалт хийх, төлөөлөх чадавхийг сайжруулах талаар дурдсан.

-МАН Их хурлаас гарсан шийдвэрүүд хэр зэрэг амьдралд нийцсэн, бусад намаас илүү онцлогтой шийдвэрүүд гаргаж чадсан уу?

-МАН-ын 30 дахь Их хурлаар намын бодлогын томоохон шинэчлэл хийлээ. Эдийн засгаа сэргээх "Шинэ сэргэлтийн бодлого"-уудаа зарлав. Намын хөтөлбөртөө тодотгол хийж социал демократ намын үнэт зүйл, үзэл баримтлалыг бүрэн тусгаж хүний эрх, нийгэм, эдийн засаг, засаглал, байгаль орчны салбарт баримтлах бодлогоо "Шинэ эрин дэвшилтэт бодлого" гэж шинээр томьёоллоо. Хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биенээ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулах нь МАН-ын социал демократ үзэл баримтлал бүхий мөрийн хөтөлбөр болох "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-ын гол зорилт байх юм. Мөн хурлаар хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого, Авилгын эсрэг тэмцэх дэвшилтэт бодлогуудаа тус тус зарлаж, хийх ажлуудаа тодорхой болгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-12-08 66.181.190.125

ene zurag deer uvurhangain 1 ih bayan hun zogsoj bna.

Avatar

Зочин 2021-12-08 72.196.192.250

Baba Yaga tsaraitai balai avgai !

Avatar

Зочин 2021-12-08 202.126.93.229

Тийм шүү. МАН дотроосоо эхлэх хэрэгтэй.

Avatar

МоАН-ын анхны гишүүдийн нэг 2021-12-08 87.80.155.6

Үнэн бол нам харгалзахгүй дэмжинээ! Гэхдээ та нар худлаа их ярьдаг. Харж байж л болъёо!

Avatar

Зочин 2021-12-08 185.220.101.12

======== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2021-12-08 49.0.130.25

Хэсэгхэн үе хугацаанд авилгалтай тэмцсэн болоод л орхиж хаях байлгүй дээ. Урт удаан хугацаанд итгэх боломжгүй л юм байна?!!!!

Avatar

Adiya 2021-12-08 66.181.161.53

Ug helsen bolgoniigoo muuldgaa boliy. Hudlaa trolluud zugeer bolioroi. Harin ch awilgaliig bagasgaj, shilen danstai bolj namiin sanhuujiltiog il tod bolgoy gej baihad harin ch ystoi demjine shuu

Avatar

Зочин 2021-12-08 139.5.219.114

хаха тэгэж амиа хорлохуууу

Avatar

Naran 2021-12-08 210.128.186.181

Munkhtsetseg ch busdiin gar, hol bolj muu yum hihdee garguund l daa, hunii bogsiig ch harin ch neg sain uhna daa, ger horoolold nuurs zooj osson bolood teruu, ih hun muutai. Ene yarij bgaa ugen dotor ni heregjih bolmjtoi yum alga daa

Avatar

Ззочин 2021-12-08 64.119.19.113

Авилага хээл хахууль гэж их тод томруун Их хурал дээрээ ярих шиг боллоо.Энэ нь манай намын гишүүд л авилга хээл хахууль авч бна гэдгээ харуулах шиг боллоо.Үүнийгээ засяа гэж байгаа санаа юмуудаа.

Avatar

Иргэн 2021-12-08 66.181.161.34

Хэрэгждэг бол маш зөв шийдвэр. Одоо хийх цаг нь болсон. Браво

Avatar

Baldan 2021-12-08 66.181.161.53

Uls toriin namduud awilgad ih ortoj baina gedeg hernee, awilgaliig nam dotroosoo ehelj darj awah gej oroldlogo hiij baihad harin ch zow ym bishuu. Bitgii iim tuilshramtgai bai humuusee

Avatar

Зочин-0 2021-12-08 103.212.119.248

Авилга байгаа цагт хүн өөрөө болон ажил хохирдог. Авилгагүй нийгэмд амьдармаар бна. Зөв дэмжиж бна.

Avatar

ККК 2021-12-08 202.179.24.56

КҮЧИРКИЙЛЭГЧ НАР АРАЙ АРАЙ ТАЙВАНДУУ БАЙЖ БОЛОХ НЭЭ ДЭЭ

Avatar

Зочин 2021-12-08 202.9.46.237

Энэ хүүхний улс төрийн карьер ингээд 2-3 жилийн дараа дуусваа. 24 онд нэр дэвшүүлэхгүй.

Avatar

Зочин 2021-12-08 192.82.94.4

Харин ч авилга_ хүний эрх гээд хамгийн хүнд сэдвүүдээр хамгийн зөв ярьж зүтгээд байгаа гишүүн гэж харагддаг шүү

Avatar

Зочин 2021-12-08 202.126.88.62

ман ийн нэрээр мөнгө өгч дарга болоод авилга авахаас өөрийг хийж чадахгүй байгаа байгаль орчны яамны газрын дарга болсон мэргэжлийн бус газрын дарга нараа
Атг ээр шалгуулаад солиоч ээ намын нэрийг яамны нэрийг сайд дарга та нарын нэр төр шийдвэрийг газарт уунагж уландаа гишгэж дууслаа мэргэжлийн хүн ажиллуулаа чээ тусгай хамгаалалттай газрыг зардаг хөлждөг газрын бирж ажиллуулаад байна аа оюун эрдэнэ ээ амарбаясгалан уртнасан сайд аа эндээс ажлаа эхлүүлээд авилгатай тэмцээчээ

Avatar

Иргэн 2021он 12 сар 8 2021-12-08 103.229.122.211

Монгол Ардын нам Монгол улс Ард түмэн Эх орон газар шороог аварах ёстой !!!! Гэхдээ Бүх ажилгүй !!!!! Залуучуудийг Ард түмэнг ажилтай болгох ёстой !!!!!! Архиний үйлдвэр ганц байх ёстой !!!!! Монгол улсын Ард түмэн, Залуус , Эмэгтэйчүүд , Хүүхдүүд тамхи архинд маш их орж байна !!! Монгол улс Алтан дээр суусан Гуулагачин ард түмэн болж хувирсан үнэн шүү!!!!! МАНам лууварчидаас Эх орноо худалдсан лууварчидаа зайлуулах цаг болсон шүү!!!!

Avatar

сонгогч 2021-12-08 139.5.218.88

зөв ярилаа даа

Avatar

irgen 2021-12-08 66.181.161.113

Ene setgegdel bichsen garuud bugd trolluud uu gsss hha uruwdultei yumdoo negniigee zuw yum yrihaar urgelj goochilj uu helj doromjilj bj setgel n hanadag humuus iim blhr l taanuus hugjduggui yum shtee

Avatar

Ард түмэн 2021-12-08 66.181.161.113

Үнэхээр мундаг төрийн түшээ шүү бусад эмэгтэй гишүүдээс арай л зангарагтай

Avatar

Zochin 2021-12-08 66.181.177.82

Dotroosoo ehleh n mash zov,,avilgal avsan,ner holbogdson geh bolovch argaluulaad ongorson ochnoon bidnii medeh humuus bga,terneesee salah heregtei

Avatar

Баатар 2021-12-08 202.9.40.26

Ингэж шудрага хүн болж жүжиглэхээ боль зураг болчихсон авгай чи нэр усгүй худлаа битгий попор офшорчин Сү Батболд Ждүчин Л.Энхболд шахаачин улсын нууц задруулсан амбаар Ц.Нямдорж Ждүчин Амарбаясган Учрал Нямбаатар казиночин Хүрэлсүх Занданшатар Батцэцэг гэх мэтийн нөхдүүдээс эхлээд бусад авилгачдаа хөөцгөө.

Avatar

Зочин 2021-12-08 203.91.115.54

Зүйтэй. Авилга гэдэг чинь Ман. Харин Ман гэдэг бол авилга.

Avatar

Зочин 2021-12-08 66.181.176.248

Арай л жижигхэн юм их ярих юмаа. Ганц аппликэйшн хийчихээд, дэлхийд байхгүй дэвшилтэт нам болчихсон юм шиг л ярих юм. Нөгөө инноваци гэж нэг гадаад үг мэддэг Учрал гэж гишүүн л ганц маанаг нь юмбайх гэж бодсон чинь энэ бас болоогүй байна доо.

Avatar

Зочин 2021-12-08 192.82.77.79

Сүбатболдод наалдаж гарчихаад… Чаддаг юм бол сүбатболдыг нэрээр нь дуудаад илчлээч. Чадахгуй байж худлаа гонгиноод…

Avatar

Зочин 2021-12-08 202.55.188.104

МАНгас еерее еертэйгее тэмцхиймуу? Ха ха ха …

Avatar

иргзн 2021-12-08 202.179.26.239

МАН-ынхан,,,,,,,,,,,,,,,Чадахгүй л дээ,

Avatar

Зочин 2021-12-08 202.126.88.141

Час хийсэн ганц үг,өгүүлбэр хэлэхгүй улс юм даа.Энэ бас оюука шигээ гонгиноод хэрэггүй урт урт юм ярьжээ.

Avatar

Зочин 2021-12-08 203.91.115.38

Авилгачидыг нам дотроосоо эхэлж цэвэрлэж болохгүй шүү Төрд хүнгүй болно

Avatar

МАН-хан ГЭЖ ИЧИХ НҮҮРГҮЙ АВЛИГАЧИД. 2021-12-08 192.82.76.132

МАН бүгд дээрээсээ доошоо нэвт авлигачидаар дүүрсэн. Авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийвэл МАН-аас нэгЧ дарга, бүр цэрэг нь ч үлдэхгүй бүгд явна. Тэгэхээр ингэж худлаа хуцаж байхаар МАН-хан бид бүгд авлигачид гээд тарвал итгэе та нарт.
Ард түмнийг тэнэг гэж бүү бод !

Avatar

хошного МАН 2021-12-08 103.111.68.3

МАН-ын дарга нар бие биенээ эмэлж хошногоддог.Энэ явдлаа хэзээ болих вэ?

Avatar

Зочин 2021-12-08 104.205.131.167

Авгай минь ажилгүй эрх мэдэлгүй сөрөг хүчин, хувийн хэвшилийн хүмүүст т авилга түйч байхгүй, АТГ ямар хамаа байнаа, эрх мэдэлтэй танай намынхан л энэ улсыг завхруулж авилгад идүүлж тендэр нэрээр чанаргүй зам барилга төсвийн ХО тыг өөрсдийн баяжих хэрэгслэл болгож байгааг чинь иргэд байтугай нохой хүртэл ойлгож байгаа? Сүүлийн үед хөрш орнууд ОУ ын байгуулагууд хүртэл та нарт итгэхгүй байгаагаас хил гааль гадаад худалдаа хүртэл та нараас болж гацаж байгаа шүү дээ!

Avatar

ш** ш** 2021-12-08 103.111.68.3

Сайхан худлаа шаацгаадаг өмхий хар алнууд шүү..

Avatar

Зочин 2021-12-08 202.179.21.223

Танай нам л бүх эрх мэдлийг атгаж байгаа биздээ та нарт авилга өгөхгүй , авахгүй юм бол хэнд өгөх болж байна багахан тэнэгт

Avatar

Зочин 2021-12-08 66.181.190.45

ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУЦГАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж